Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 1095

ОХУ-ын уран гулгагч Камила Валиевийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасчээ

$
0
0

Лозанна хот дахь Спортын арбитрын шүүх (CAS) Оросын 17 настай уран гулгагч Камила Валиевагийн уралдаан тэмцээнд орох эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргажээ. 2022 онд Бээжингийн олимпийн үеэр түүний допингийн дээжээс хориотой бодис триметазидин илэрсэн.

Валиевагийн хэргийн шүүх хурал 2023 оны есдүгээр сарын 26-наас 28-ны хооронд Лозанн дахь CAS-д болж, дараа нь арваннэгдүгээр сард хоёр нэмэлт шүүх хурал болсон. Валиева хуралд видео холбоосоор оролцсон.

CAS-ын шийдвэрт Валиеваг допингийн эсрэг дүрэм зөрчсөн гэм буруутай гэж үзсэн байна. Шинжилгээний эерэг хариу гарсан өдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сараас хойш дөрвөн жилийн хугацаагаар эрхээ хасуулсан. Валиевагийн энэ хугацаанд авсан бүх шагнал, цолыг (багийн тэмцээнд Европын аварга, Олимпийн аварга цолыг оруулаад) хураана.

CAS-ийн хэвлэлийн мэдээнд хэрэв Валиева допингийн эсрэг зөрчил зориудаар үйлдээгүй гэдгээ нотолж чадсан бол ийм хатуу шийтгэл хүлээхгүй байх байсан гэж мэдэгджээ.

Допингийн сорьцонд  триметазидин илэрсэн гэдэгтэй Валиева болон түүний өмгөөлөгчид маргаагүй. “Бүх нотлох баримтыг сайтар нягталж үзээд CAS Валиева санамсаргүйгээр допингийн зөрчил гаргасан гэдгээ шүүх бүрэлдэхүүнд нотлох боломжгүй гэж дүгнэсэн” гэж шийдвэрт дурджээ.

Валиевагийн спортын амжилтыг цуцалснаар түүний оронд Оросын өөр нэг уран гулгагч  Анна Щербакова 2022 оны Европын аварга болно гэсэн үг юм. Үүнээс өмнө 2022 оны ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний алтыг Александра Трусова хүртэж байжээ.

Эх сурвалж: ВВС


Viewing all articles
Browse latest Browse all 1095

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>