Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 1095

Талийгаач И Сун Гюүнтэй холбоотой хар тамхины хэрэгт чинээлэг өв залгамжлагчийг буруутгаж байна

$
0
0

Талийгаач жүжигчин И Сун Гюүнд холбогдох хар тамхины хэргийн мөрдөн байцаах ажиллагааны дүнд гурав дахь үеийн өв залгамжлагчийг буруутган яллах дүгнэлт үйлджээ. Нэгдүгээр сарын 31-ний өдөр албаны эх сурвалжийн мэдээлснээр уг этгээдийг хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутган албан ёсоор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өнгөрсөн оны 9-р сард талийгаач жүжигчин И Сун Гюүн болон Ганнам дахь шөнийн цэнгээний газрын менежер гэх эмэгтэй нарыг цагдаа нар шалгаж эхэлсэн. Хэргийг шалгах явцад Өмнөд Солонгосын чинээлэг айлын гурав дахь үеийн өв залгамжлагч болох А нь уг хэрэгт холбоотой байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт нийт 5 хүнийг холбогдуулан шалгаж байсан билээ.

Цагдаагийнхан сэжигтэн А-г хар тамхины шинжилгээнд оруулахаар төлөвлөөд байгаа бөгөөд тэрээр 2019 онд метамфетамин хэрэглэсэн хэргээр хорих ял болон тэнсэн харгалзах ял авч байжээ. 2022 оны хоёрдугаар сард шоронгоос суллагдсан түүнийг талийгаач И Сун Гюүний үхэлд хамааралгүй хэмээн үзэж байгаа ч тодорхой хэмжээний оролцоотой гэдгийг үгүйсгэх аргагүй хэмээн холбогдох албаныхан мэдээлжээ.

 


Viewing all articles
Browse latest Browse all 1095

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>