Багагүй хугацаанд хамтарч уран бүтээл туурвисан дуучин С.Зоригттойгоо цуг “Хайртай хүндээ” тоглолт хийж, сонсогч фэнүүдээ баярлуулаад байгаа дуучин А.Хишигдалай хувийн ажлуудаа ч амжуулахаа мартсангүй. Тэвэр дүүрэн цэцэгс дунд сэтгэл хангалуун умбасан жаргалтай үдшийнхээ гоёлыг цахим найзууддаа сонирхуулахын сацуу тэрбээр гоо сайхандаа ямар нэгэн “хөрөнгө оруулалт” хийгээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Тухайлбал, дуучин бүсгүйг тоглолтынхоо сурталчилгаанд зориулан олны анхаарлыг татахын тулд өгзгөө том харагдуулах нууцлаг арга хэрэглэсэн хэмээн хэвлэлээр шуугиад авсан нь саяхан. Сурталчилгааныхаа зургийг засч янзалсан уу, аль эсвэл өгзгөндөө үнэхээр силикон шахуулсан уу гэдэг нь олны дунд бараг л таавар мэт тэнүүчилж яваа.
Тэгвэл дуучин А.Хишигдалай торон гоёл бүхий тоглолтын хувцастай зургаа дэлгэж, нүцгэн шахуу харагдах өгзөгнийхөө талаар тайлбар хийжээ. “Тайзан дээр. Гэрэлтэж гялтганах ёстой гэж бодож явдаг хүний хувьд зоригтойгоор ийм хувцас өмсөв!!! Аа, бас. Намайг силикон ч билүү, юу ч билээ. Нэг юм хийлгэсэн гэж сайт дээр бичсэн байна лээ. Уучлаарай, тэр юмыг чинь хийлгэж байснаас хэдэн дуу хийчихсэн нь надад илүү ашигтай байх. Тэгээд ч, силкон шахуулж буяндаа бузар хийхгүй ээ !!! Би, удахгүй хөгшрөөд муухай болчихно оо. Та нар битгий санаа зов” хэмээн дуучин маань бухимдлаа илэрхийлээд авав.
С.Цахиур