Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 1095

Сүйгээ цуцалсан хөтлөгч Э.Уянга бие давхар болж, шинэ амьдралд яарлаа

$
0
0

14714691_1772437456378355_4932083139825631232_nГэгээн хайрын өдрөөр томоохон ресторанд урьсан хайртай залуугаасаа гэнэтийн бэлэг авч, олны нүдэн дээр сүйн бөгж зүүж байсан хөтлөгч Э.Уянга “UBS” телевизээр овоглоод багагүй удаж буй. Тэрбээр тус телевизийн хөтлөгч Ц.Чойжилсүрэнтэй үерхэж, бүр Австрали улсад хамтдаа ажиллаж амьдрахаар зорьсон нь саяхан мэт.

Гэвч хосууд харь оронд очоод хамтын амьдралдаа цэг тавьснаар барахгүй, эх орондоо ирсэн хойноо ч өөр хоорондоо огт танихгүй хүн шиг хөндий харилцаатай явсан гэлцдэг. Дуучин ВХ-тэй “Чи хөөрхөн” дууг нь хамтарч дуулан, хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж байсан хөтлөгч залуугийн хувьд энэхүү салалт нь нэлээд хүнд тусчээ.

Харин хөтлөгч Э.Уянга ирээдүйн хадам ээжийнхээ тэрлэж өгсөн дээлийг тайлж амжаагүй шахам байхдаа шинэ хайр дурлалтайгаа учирсан тухай найз нөхөд нь шивэр авир хийлцдэг юм билээ. Юутай ч, хөтлөгч бүсгүй өдгөө бие давхар болсон төдийгүй З.Эрдэм хэмээх даруухан залуутай үерхэж яваагаа олонд зарлалаа. Хэдхэн сарын дараа нярайлахаар зэхэж буй тэрбээр хайртыгаа ирэхээс нааш хоолоо иддэггүй гэсэн шүү.

522720_443090769106998_346404497_n_zpse592f804 172078752b2c93745ea778

С.Цахиур

www.zone.mn


Viewing all articles
Browse latest Browse all 1095

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>