Энэ өвлийн тренд зузаан куртик хэмээн гадны загварынхан онцолсон. Тэгвэл брэндээр хөлөөсөө толгой хүртэл гоёдог эрхэм гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туул “Хайрын хурим” салондоо өөрөө загвар урласан нь энэ. Харин Э.Туул өөрөө хувцсаа рекламдахтай зэрэгцэн “Хас”-ын Ч.Ганхуягийн гэргий Г.Уянга ч бас трендээс хоцрохгүй гэдгээ харуулсан нь энэ. Аргагүй л найзууд гэсэндээ трендийг хүртэл хамт дагадаг мэдрэмжтэй бүсгүйчүүд шүү.
Г.САРУУЛ