Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 1095

Тэрбумтан Илон Маск Жонни Деппийн экс эхнэрийг хаяжээ

$
0
0

Тэрбумтан Илон Маск жүжигчин Эмбер Херд нарын харилцаанд төгсгөл ирсэн бололтой. “EastNews”-д мэдээлснээр, 46 настай тэрбумтан 31 настай жүжигчнийг долоо хоногийн өмнө хаясан байна. Бизнесмен Илон Маск араас нь олон жил гүйж байж өөрийн болгосон бүсгүйгээсээ салсан нь Эмберийн амьдралын нэгэн таагүй зүйлээс болжээ. Илон тэр талаар өмнө нь мэдээгүй байсан талаар тэрбумтны ойр дотныхон нь ярьсан байна.

Илон Эмберээс салахаар эргэлт буцалтгүйгээр шийдсэн гэнэ. Энэ гэнэтийн зүйл нь Эмберт харин хүнд цохилт болжээ. Гэвч Илон жүжигчний тэр таагүй зүйлийг нь хүлээн зөвшөөрч чадаагүй аж. Тэрбээр одоо Лос-Анжелест байгаа бол Эмбер Херд Австрали явж, салалтын хүнд цохилтыг даван туулж байгаа гэнэ.

Эмбер өмнө нь жүжигчин Жонни Деппийн эхнэр болохдоо багагүй дуулиан тарьсан билээ. Тэрбээр Жоннид хайртайдаа бус түүний нэр хүнд, мөнгөнд нь болсон гэх яриа бий. Тэд салахдаа мөн л том дуулиан тарьсан.

О.Саша

WWW.ZINDAA.MN


Viewing all articles
Browse latest Browse all 1095

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>