СУИС-ын урлаг судлалын ангийг төгссөн жүжигчин Шүүдэрцэцэг нэг хэсэг урлагаасаа холдож хувийн бизнесээ эхлүүлсэн. Шүүдэрхэн хэмээх тураах бүс зарж нэлээдгүй ашиг олсон. Тэгвэл бизнесийн хувьд амжилттай яваа тэрээр 14 хоногийн өмнө БНСУ-ыг зорьсон байна. Жүжигчин бүсгүйд Солонгосын SBS телевизийн олон ангит кинонд тоглох боломж олдсон бөгөөд найруулагч болох хүнд нь ур чадвараа шалгуулахаар очсон талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
PAPARATSI.MN