Хэд хоногийн өмнө жүжигчин Роберт Паттинсон Талия Барнетт нар хоёр тийш болсон нь тодорхой болсон. Ажлын маш их ачаалалтай байгаа тул дурлалт хос цагийг хамтдаа өнгөрүүлэх нь багассанаар эвтэй найртайгаар хоёр тийш болохоор шийджээ. Тэгвэл энэ салалт Барнетт, Паттинсон нарын аль алиныг нь гутралд оруулсангүй.
Харин ч жүжигчин эр өөрийн эртний анд Кэти Перригийн өвөрт тайтгарлыг олж байгаа гэх яриа гарчээ. Байнга утсаар ярьж, боломж олдвол хамтдаа байх болсон гэнэ шүү. Тэд хэзээний л нөхөрсөг харилцаатай байсан. Олон ч зүйл тэднийг нэгтгэж байгаа. Харилцан сээтэн хаяж байгаа ч яг одоогоор айхтар дотноссон зүйлгүй байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn