Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 1095

Мисс Б.Гүнзаяа талийгаач Ч.Чамин-Эрдэнийн дурсгалд зориулан зул өргөхийг уриалав

$
0
0
11017065_797861643617825_1214448737085485312_n
Мисс Б.Гүнзаяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхэд олон нийт анхаарлаа хандуулахыг хүсч, дурсгалд зориулан зул өргөхйиг уриалав. Тэрбээр “Заавал уншаарай. Өөрийн үзэл бодлоо бичлээ.
Жил бүр нэг охин, маш олон охид алуулж мөн хүчирхийлүүлж эсвэл алга болж, дарамтанд амьдарч байна. Нэг Салбарт мөр зэрэгцэн алхаж мандаж явсан нэг маань санаатайгаар хүний гарт амь эрсэдчихээд байна. Үнэхээр дотор муухайрч байна, айж байна, өрөвдөж байна, сэтгэл үймэрч байна. Босгоод ирж чадахгүй юм гэхэд яаж ийгээд үнэнг нь олоод сүнсийг нь тайван нойрсуулахсан.
Юуг нь ч мэдэхгүй байж чимээгүй бай, өөрөө ч эрсдэлд орно гэж хүмүүс анхааруулж зөвлөж байна. Нийгэмд бүү хэл төрд шударга бус явдал хэрээс хэтэрч бна. Мөнгөтэй эрх мэдэлтэй бүхэнд Монголын хууль хүчний байгууллагууд үйлчилж байна. Монголд охид эмэгтэйчүүдийн амь нас эрх нь ингэж байнга үнэгүйдэж яргачид, хүчирхийлэгч, алуурчдын гарт цэцэг цэврүү шиг охидоо алдсаар байх нь зөв үү!  Удахгүй таалийгаачийн 49 хоног болох гэж байна. Чадахаараа нэгдэж зул өргөцгөөе гэж уриалмаар байна. Мөн шударга үнэний төлөө тэмцэгч хууль, хяналтын байгууллагынхан онцгойлон анхааралаа хандуулж өгөөч ээ. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Хүний эрх хамгаалах газрууд үнэний төлөө дуу хоолой болж өгөөч ээ гэж гуймаар байна. Шударга бус, хууль бусын эсрэг олуулаа нэгдэж дуу хоолойгоо хүргэж үнэнг олохын төлөө шаардъя.  Загварынхан минь ээ та нар бас уриалаад давалгаалаад өгөөч ээ. Дараа нь хэний охин? Хэн? Ингэж хүний гарт амиа алдахыг хүлээнэ вэ? Ингээд л амиа хорлосон болоод өнгөрөөгөөд байх уу? Эсвэл өөрт чинь хамаагүй гээд надаар дутав гээд чимээгүй суугаад байгаа юм уу? Ийм үед л зүрх сэтгэлээ нэгтгэж нэг салбар нэгнийхээ төлөө гэдгээ зүрх сэтгэлээрээ харуулаач ээ? Олны танил болсон юм бол бусаддаа үнэнийг түгээх дуу хоолой нь болооч ээ!!!
Үхсэн хүн үг хэлэхгүй гэж даапаалан талийгаач Ч.Чамин-Эрдэнэ охины алтан амийг гаргуунд нь гаргаж “амиа хорлосон” болгож мушгиж доромжлохыг эсэргүүцэх ёстой. Шэйрлэн шаардаарай” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Эх сурвалж http://www.info.mn


Viewing all articles
Browse latest Browse all 1095

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>