43 настай бэйсболчин Алекс Родригес, 49 настай нэрт дуучин Женнифер Лопес нар гэрлэхээр төлөвлөж байгаа билээ. Хуримаа хийх ёслолдоо бэлтгэх хооронд тэд АНУ-ын Калифорни мужийн Малибуд 6,61 сая долларын үнэтэй тансаг байшинг худалдан авчээ. Нийт 410 хавтгай дөрвөлжин метр талбайтай гурван давхар том байшинд унтлагын дөрвөн өрөө бий.
Хоёрдугаар давхарт том зочны өрөө байх агаад хажууд нь хооллох хэсэг, гал тогоо байдаг аж. Мастер унтлагын өрөөнд нь далайг тэр чигт нь тольдох боломжтой үлэмж том тагт бий. Байшин дотор гэрийн кинотеатр, массажны өрөө, фитнес танхим, тоглоомын өрөө байдаг аж.
Жүжигчин Жереми Пивен энэ харшаа 10 сая доллараар зарахыг хүссэн боловч хоёр жилийн хугацаанд худалдан авагч олдоогүй билээ. Тийм учраас мань хүн үнээ буулгасан гэнэ. Жэй Ло өөр хоёр ч газар томоохон хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй нэгэн. Тэрээр Алекс Родригестэй дотносоод хоёр жил болж байгаа.




Эх сурвалж www.wikimon.mn