
Хөвгүүдийн One Direction хамтлагийн гишүүн Харри Стайлс тун удахгүй хамтлагаа орхиж мэдэх гэнэ. 22 настай дуучин залуу тус хамтлагийн “эцэг” гэгддэг Саймон Коултай байгуулсан гэрээгээ цуцалж, бие даан уран бүтээл туурвих хүсэлд автжээ. Нэлээн хэдэн сарын өмнө ийм алхмыг Зэйн Малик хийсэн билээ.
Экс хамтрагч нь ихээхэн нэр алдартай болж байгаа учраас Стайлс ч мөн бие даан уран бүтээлээ туурвихаар шийдсэн бололтой. Түүнд туслах сонирхолтой газрууд ч олдсон байна. Өдгөө Sony, Universal компаниуд түүнтэй гэрээ байгуулахаар хөөцөлдөж байгаа бөгөөд сүүлчийнх нь арай илүү магадлалтай гэнэ шүү.
Учир нь, Universal компанийн салбар болох Capital Records-т дуучин Кэтти Перри харьяалагддаг юм. Тэрбээр Харригийн хувьд үлгэр жишээ болсон хүн нь билээ. Тиймээс удахгүй Стайлс тун ч амаргүй шийдвэрийг гаргах бололтой. Эх сурвалж www.wikimon.mn