Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 1095

Дуучин Рианна арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

$
0
0

Capture_20200715110000
Өдгөө 32 настай дэлхийн хэмжээний од, гоо сайхны Fenty компанийн үүсгэн байгуулагч дуучин Рианна урлагаас түр завсарлага авч, бизнесийн гараагаа эхлүүлээд буй. Тэрбээр нүүр будалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олонд танигдаад байсан бол одоо арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болжээ.

Хайртай дуучныхаа хэрэглэдэг нүүрний хөөс, тос, чийгшүүлэгч зэргийг хэрэглэхийг хүссэн шүтэн бишрэгчид нь тийм ч удаан хүлээх шаардлагагүй, учир нь Рианнагийн бүтээгдэхүүнүүд энэ сарын сүүл гэхэд худалдаанд гарчихсан байх гэнэ.

Рианна 4 жил хагасын хугацаанд урлагийн тогооруу ”өнгийсөнгүй”. Үүнд нь бухимдсан зарим шүтэн бишрэгчид нь ”Шинэ дуу хүлээж байтал арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргана гэж үү.” хэмээн инстаграм хуудсанд нь бичээд амжжээ.

Эх сурвалж: ЗӨВ.МН


Viewing all articles
Browse latest Browse all 1095


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>