Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 1095

Заяаны ханиа 57 жил хүлээсэн жүжигчин Брюс Уиллис: ”Би эхнэрээсээ алхам ч холдмооргүй байна”

$
0
0

33da335d27b7025040417d0a0c

Холливудын үзэсгэлэнтэй бүсгүй Деми Мүүртэй гэрлэж 3 сайхан охидын эцэг болсон кинонд тоглож олны танил болсон жүжигчин Брюс Уиллис амьдралд нь нэг л зүйл дутагдаж буйг үргэлж мэдэрдэг байжээ. Ингээд 2000 онд Деми Мүүртэй батлуулсан гэрлэлтээ дуусгавар болгож гоонь амьдралын босгыг алхжээ. Жүжигчин экс эхнэртэйгээ одоо ч найзын харилцаатай байдаг.

Demi Moore and Bruce Willis don matching quarantine pajamas ...

2004 онд нэгэн бүсгүйтэй сүй тавьсан ч сэтгэлийн нь хоосон зай нөхөгдсөнгүй. Ганцаардмал, аз жаргалгүй амьдралаар 10 жил амьдарсны эцэст насан туршийн хайртайгаа учрав. Бүсгүйг Эмма Хемин гэх бөгөөд өөрөөс нь 15 насаар дүү. Эмма түүний амьдралыг бүхэлд нь өөрчилж, жүжигчин хайрыг өөр өнцгөөс харах болжээ.

Emma Heming Willis (@EmmaHeming) | Twitter

”Хайрыг үзэн ядан байна” гэж боддог байсан би шууд л ”Хайр бол бүх зүйлийн хариулт, амьдралын утга учир” хэмээн итгэх болсон.

Брюс, Эмма хоёр 2009 онд хуримлаж, тун удалгүй хоёр охинтой болжээ.

Би Эммаг шүтэн биширдэг. Би үнэхээр азтай нэгэн. Түүний хажууд би өөрийгөө аюулгүй байгаа мэт мэдэрдэг.

2019 онд хосууд мөнгөн хуримаа хийжээ. 10 жилийн хугацаанд тэдний хайр хөрөх нь битгий хэл илүү хүчтэй дүрэлзэх болсон гэнэ. Жинхэнэ хайраа олоход хэзээ ч оройтдоггүйг өөрийн жишээгээр батлан харуулж буй Брюс Уиллис эхнэрээсээ хором ч холдохыг хүсдэггүй гэнэ.

Харин түүний эхнэр Эмма Брюсыг өөрийн заяаны ханиа гэж боддог бөгөөд амиа өгөхөөс ч буцахгүй хайртай гэжээ.

Эх сурвалж: ЗӨВ.МН


Viewing all articles
Browse latest Browse all 1095

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>