Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 1095

Ким Кардашъяан, Пет Девидсон нарын салалт шуугиан тарив

$
0
0

Реалити шоуны од Ким Кардашъяан болон комедиан Пит Девидсон нар өнгөрсөн долоо хоногийн эхээр хоёр тийш болсон тухай эх сурвалжуудын дурдсан мэдээлэл шуугиан тариад байна.

26 настай Пит Девидсон болон 41 настай Ким Кардашъяан нарын салалтын хамгийн том шалтгаан нь насны зөрүү байсан гэнэ. Мөн Канье Уэстийг тойрсон маргаан тэднийг хоёр тийш болоход нөлөөсөн аж.

Дөрвөн хүүхдээ анхаарахын сацуу хэд хэдэн бизнес эрхэлж, реалити шоунд оролцдог завгүй амьдралын хэв маягтай Ким Кардашъяанд найз залуудаа гаргах цаг тун хомс байсан бололтой.

Пит Девидсоны хувьд өмнө нь дуучин Ариана Грандэтэй сүй тавьж байсан нэгэн. Саяхан аав болох мөрөөдлийнхөө тухай дурдсан тэрээр харилцаагаа илүү гүнзгийрүүлэх хүсэлтэй байсан ч түүнийг нь Ким Кардашъяан хүлээн авах боломжгүй байсан учир ийн хоёр тийш болж байж болзошгүй гэнэ.

 


Viewing all articles
Browse latest Browse all 1095

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>