Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 1095

Ирина Шейкийн охиныг үнэтэй гутал өмсөв гэж шүүмжлэв

$
0
0

Оросын супер модель Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер хоёрын охин Лея де Сьен Шейк Купер таван нас хүрчээ. Ирина АНУ-д амьдардаг. Лос-Анжелес хотын папараци нар түүний дэлгүүр орох, салхинд гарахыг андахгүй. Энэ удаад гэрэл зурагчид Иринаг охинтойгоо дэлгүүр хэсэж байхад нь “олзолжээ”.

Шейк нарны шил, урт хар цув, өмд, арьсан пүүз, ер нь тэр чигээрээ хар хувцас сонгосон байлаа.

Харин охин нь тун загварлаг байсан юм. Бяцхан Лея улаан өдөн куртка, хар бархатан өмд, Dr. Martens брэндийн гутал углажээ.

Ээж охин хоёр мөхөөлдөс идэн, аз жаргалтай алхаж явсан ч гэрэл зураг шүүмжлэлд өртсөн. Жирийн зүйлийг ч шүүмжилдэг өөнтөгч нар “Хүүхдийн хумсыг будсан байна”, “Энэ охины одоо өмсөж байгаа хувцас жирийн хүүхдийн бүтэн жилийн хувцаснаас үнэтэй байна” , “20 мянган рублийн (1 сая 100 мянган төгрөг) гутал хүүхдэд авч өгч болохгүй”, “Одод яагаад хүүхдээ эрт том болгох гэж хичээдэг юм бэ” гэх зэргээр өөлжээ.


Viewing all articles
Browse latest Browse all 1095

Trending Articles