Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all 1095 articles
Browse latest View live

Жүжигчин О.Цэнгэлийн сүйн бөгжний эзэн?

$
0
0

Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цоглог”хүүхдийн  нэвтрүүлгийн  хөтлөгч байсан залуу жүжигчин О.Цэнгэл  “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”  зэрэг кинонд анх тоглож олны танил болох зам мөрөө олсон билээ. Түүнээс хойш хэсэгтээ нам жим амьдрах болсон тэрбээр энэ хугацаанд боловсрол, хувийн  амьдралдаа анхаарал хандуулж харийн оронд  таван жил экс нөхөртэйгээ амьдарч байгаад ирсэн гэдэг. Түүний анхны амьдрал нь хэдий бүтэлгүйтсэн ч гэлээ  урлагийн амьдралаа орхиогүй юм. Жүжигчин О.Цэнгэл хамгийн сүүлд “Эр хүн болгож өгөөч” кинонд биеэ үнэлэгч бүсгүйн дүрд  чадварлаг тоглож чамгүй жүжигчин гэдгээ дахин харуулаад амжсан.

Өдгөө жүжигчин бүсгүйн  хувийн амьдрал нь ч  аз жаргалтай өдрүүдээр дүүрэн байгаа бололтой шүү.  Саяхан болж өнгөрсөн, Гэгээн хайрын өдрөөр дурлалт залуу нь түүнд чин сэтгэлийн үгсийн хамт  сүйн бөгж, сарнай цэцэгс бэлэглэжээ.

О.Цэнгэл хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа тэрээр “хүн бүр өөрийн сонголт, тавилан, зурсан зургаар амьдарч байгаа. Тиймээс юу хийхийг хүснэ, түүнийгээ л хий. Алдана л биз. Хүн алдаан дээрээсээ суралцдаг. Гэхдээ нэг алдааг олон давтана гэдэг тэнэг асуудал. Тиймээс алдаан дээрээсээ суралцаж амьдраарай” гэж залууст хандан зөвлөсөн байдаг. Ийн хүртэл  хэлж байсан хөөрхөн бүсгүй маань  дахин алдахгүй энэ удаад сонголтоо хийсэн биз ээ.

zv7204b1bs

dwpxcgy8ur


Б.Цэцэг олон хүний дургүйг хүргэж онигоо болов

$
0
0

Бие давхар болоод танигдахын аргагүй өөрчлөгдөж нэлээд жин нэмсэн Б.Цэцэг байгаа жингээсээ хоёр дахин жин нэмсэн гэдэг. Гэвч тэрээр богино хугацаанд хэвэндээ орж жин нэмсэн, хассан зургаа цахим хуудаснаа байрлуулж найзуудынхаа магтаал сайшаалын үгээр бөмбөгдүүлж байсан. Гэвч олны магтаал Б.Цэцэгт зохидоггүй бололтой. Яагаад гэвэл доорхи өөрийнх нь бичсэн зүйл цахим сүлжээгээр цацагдаж олон хүний дургүйцлийг хүргээд авах нь тэр. Цахим сүлжээ гэж айхтар зүйл гэдгийг Б.Цэцэг ойлгосонгүй бололтой үгээ хэлээ бодож бичихгүй бол олны хараалд өртөх бололтой шүү.

Эх сурвалж:www.shar.mn

 

Харин тэрээр өөрийн нэгэн постондоо ийнхүү бичиж байсан байх юм.

Ким Кардашьян нөхрөө өмөөрөв

$
0
0
d6f082da60dc7c8fgreat35 настай Ким Кардашьян өөрийнхөө цахим хуудсанд нөхөр Канье Уэстээ өмөөрсөн мэдэгдэл оруулжээ.

Түүний нөхөр Канье жиргээнд Wiz Khalifa-тай хэрэлдэж, Тэйлор Свифтыг ээлжит удаагаа доромжилж, Марк Цүкербергээс тэрбум доллар гуйсны дараа Ким бүсгүй нөхөртөө сэтгэцийн эмчид үзүүлэх хэрэгтэй хэмээн хатуухан хэлсэн гэж цахим ертөнцөөр шуугисан билээ.

Харин Кимын жиргээ дээрх мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр нөхөртөө туйлын хайртайгаа илэрхийлж, ханийг нь ойлгодоггүй хүмүүсийг үзэн яддагаа бичсэн байна. Төгсгөлд нь тэрбээр өөрийн дагагчдадаа нөхрийнх нь шинэ клипыг үзэж, жиргээг нь уншихыг зөвлөжээ. Эх сурвалж www.wikimon.mn

МУГЖ Т.Ариунаа АНУ-д аялан тоглолтоо хийхээр хүлгийн жолоо заллаа

$
0
0

12798943_802598543179925_8013120008925467506_n4739094782016-02-29-15-40[www.urlag.mn]

Монгол түмнээ цоглог эрч хүчтэй хөдөлмөрч эмэгтэй хэмээн тодорхойлогддог МУГЖ дуучин Т.Ариунаa сонсогч фенүүддээ нэгэн сайхан мэдээг дуулгалаа. Тэрээр алс холын Америк улсад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулан аялан тоглолтоо хийхээр болж өнөөдөр хүлгийн жолоо залжээ.

Энэ тухайгаа тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа: Та эх орныхоо хаана ч төрсөн бай унасан газар, угаасан ус чинь Монгол, та энэ дэлхийн аль ч өнцөг булан бүрт ажиллаж амьдарч бай зүрх чинь Монгол, таны хүсэл, тэмүүлэл, итгэл үнэмшил чинь Монгол, хамгаас эрхэм, хамгаас нандин бүхэн тань Монгол. АНУ-ын Chicago, Denver, Seattle, Washington DC, San Francisco хотуудын хөх тэнгэрт миний дуунууд эгшиглэх болно оо. “Нандин учрал”-аар уулзацгаая, Намайг хүлээж байгаарай хэмээжээ.

89bc99b9fd496e0878aadef6febd2b889967391592016-02-29-15-50[www.urlag.mn]bd5e48eb5f5fe750ff2efbe5da4eb7f73663262462016-02-29-15-50[www.urlag.mn]

Urlag.mn

 

Кэти Перри, Орландо Блум нар цагаандаа гарав

$
0
0

Ганц бие хоёр алдартан хамтдаа романтик байдалд үдийн зоог баривал хэн ч тэднийг зүгээр нэг найзууд биш байх гэж бодох биз. Энэ удаа Кэти Перри, Орландо Блум нар ийм байдалд оржээ.


Гэхдээ тэд одоог хүртэл үерхэж байгаа гэдгээ албан ёсоор нотлоогүй билээ. Ямар ч байсан хэд хоногийн өмнө авсан гэрэл зургууд тэднийг дотно харилцаатай болсон гэдгийг нотлох мэт.

Дуучин бүсгүй, жүжигчин эр нарын гэрэл зургийг Хавайн арлууд дээр авчээ. Гэрчүүд тэднийг их л дотно байсан бөгөөд нэг нэгнээсээ ер холдоогүй гэж ярив. Эх сурвалж www.wikimon.mn

Кардашианы дүүг шүүхэд өгчээ

$
0
0

35bnoldjvvmqvpuqcgue5vjo6iРеалити шоуны од Ким Кардашианы бага дүү Кайли Женнер өөрийн нэрийн “Kylie” брэндийг худалдаанд гаргасан билээ. Уг брэнд худалдаанд гарсаны дараа Австралийн нэрт дуучин Кайли Миноуг дургүйцлээ илэрхийлэн, түүнийг шүүхэд өгсөн тухай “www.intouchweekly.com” мэдээллээ.

 

Дуучин бүсгүй, “Кайли буюу Kylie” нэрийг нь зөвшөөрөлгүй ашигласан, мөн иргэдийн дунд төөрөгдөл үүсгэсэн” хэмээн шүүхэд гомдол гаргажээ.

 

Дуучны хэвлэлийн төлөөлөгч “Кайли” брэндийг иргэд дуучныг гаргасан хэмээн андуурах болсон. Энэ нь дуучны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх боллоо. Дуучин өөрийн нэрээр нэрлэсэн сүрчиг болон гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж байсан” гэсэн байна.

 

Реалити шоуны од Кайли “Би брэндийнхээ нэрийг өөрчлөх бодол алга” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn

Катчер, Мила нар нууцаар гэрлэжээ

$
0
0

Жүжигчин Эштон Катчер өчигдөр “Ellen” шоунд оролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд жүжигчин Мила Кунистай гэрлэсэн гэдгээ хэлжээ. Катчер “Бид хуримаа нууцаар хийсэн. Энэ талаар сэтгүүлчдэд мэдэгдэхийг хүсээгүй. Хуримандаа хэн нэгэн урилгагүй зочин оролцуулахыг хүсээгүй учир интернэтээр хуримаа болох өдрөө худлаа зарласан. Энэ арга үр дүнгээ өгсөн. Хуримаа нууцаар хийсэн шалтгаан байхгүй. Зүгээр л бусад гэр бүл шиг энгийн байдлаар хуримлахыг хүссэн. Хуримын өдөр Мила, охин хоёр минь адилхан даашинзаар гоёсон” гэж ярьжээ.

 

7u8fen242drf6j5j1qlsu0tn2q

 

Хос өнгөрсөн долоодугаар сарын 4-нд Калифорни мужид гэрлэсэн байна. Хуриманд 150 орчим зочин оролцсон гэнэ. Хөтлөгч охиных нь тухай жүжигчнээс асуухад “Уэтт эрүүл саруул бойжиж байна. Тэр минь ээж шигээ үзэсгэлэнтэй” гэж хариулсан байна.

 

Катчер, Мила нар 1988 онд “Тиймээ энэ чинь 70-аад он” телевизийн цуврал кинонд хамтран тоглож байсан юм. Тэд 2012 оны дөрөвдүгээр сараас болзож, 2014 оны аравдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn

Жастин Бибер дахиад л 17 настай охин сонирхож эхлэв

$
0
0

Саяхан 22 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн Канадын дуучин Жастин Биберийг охид бүсгүйчүүдийн эрлэг гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй.

Маш олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан тэрбээр дуучин Селена Гомезтой л хамгийн удаан хугацаанд үерхсэн нэгэн. Гэсэн ч, сээтэгнүүр зангаасаа үүдээд  хэд хэдэн удаа салж, нийлж явсаар өнгөрсөн онд бүр мөсөн салцгаасан юм. Тэгвэл Жастин саяхнаас 17 настай охинтой болзож эхэлсэн гэнэ. Охины нэрийг Синди Кимберли гэх бөгөөд загвар өмсөгч юм байна. Үндсэндээ гурван сарын өмнөөс л Жастин бүсгүй рүү сээтэгнэж эхэлжээ.

Тэрбээр охины зурагны дор “Энэ хэн бэ” гэх зэргээр бичиж үлдээж, харин эдүгээ царайлаг халуухан бүсгүйн зураг бүр нь “Лайк” дарах болсон гэнэ. Тиймээс ч, Жастин Биберийн ээлжит  бүсгүй гэх зэргээр Синди охиныг барууны сайтуудад бичжээ.

Эх сурвалж: Mminfo.mn


Дуучин Нара сонгуулийн шоуныхаа мөнгийг хийж явна уу

$
0
0

 

Дуучин Нара ирэх 6-р сард болох УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшиж өрсөлдөнө гэдгээ албан ёсоор дуулган хэдийнээ ажилдаа орсон.

Тэрээр “Би ээж болмоор байна” хэмээх инээдмийн уран сайхны киноны гол дүрд тоглосон бөгөөд тэрхүү киногоо гадаадад суугаа Монголчууддаа үзүүлж яваа гэнэ. Мэдээж хэрэг УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдэг амаргүй том даваа. Гэсэн хэдий ч зориг шулуудсан дуучин бүсгүй бэл бэнчин ихтэй өрсөлдөгчдөөсөө дутахгүйн тулд киногоо гаргаад мөнгө цохиж яваа бололтой. Ямартаа ч ирэх сонгуульд манай УИХ нэгэн халуухан гишүүнтэй болох нигууртай л байгаа…

Л.МИШЭЭЛ

PHOTONEWS.MN

Трансжендер Б.Солонго нүцгэн зургаараа сэтгүүлийн нүүр чимэв

$
0
0

Хорвоод эр хүйстэн болж төрсөн ч  эмэгтэйлиг шинж чанар нь давамгайлж, эхээс заяасан бүхнээсээ татгалзахад хүрсэн гэж ярьдаг трансжендер Б.Солонго “Miss beauty-2013” тэмцээний тэргүүн миссээр тодорч, улмаар олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн.

Маркенинг менежмент, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэдгээ нуугаагүй трансжендер мисс маань их сургуулиа төгссөний дараа ийнхүү эмэгтэй хүн болохоор шийдсэн аж. Нийгмийн зүгээс элдэв дарамт шахалт ирж, хэцүү бэрхийг туулсан ч гэсэн Б.Солонго өнөөдөр өөрийн гэсэн хувийн бизнес эрхлэн олон найз нөхөдтэй болж, айж ичих шаардлагагүй болсон гэдэг.

Трансжендер мисс маань олны анхаарлын төвд аль хэдийн орсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага, нэвтрүүлэгт ихээхэн орж харагдах болсон. Тэгвэл Инфо ТВ сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаарын нүүрийг нүцгэн зургаараа чимсэн ба “Би эрэгтэй хэвээрээ амьдарсан бол Монголын баячуудын эгнээнд явах байсан” гэсэн ярилцлага өгчээ. Тайланд улсыг зорьж илүү эмэгтэй шинжийг олох хагалгаанд ороод ирсэн тэрээр анх удаа ийнхүү нүцгэн зургаа олон нийтийн хэрэгслээр дэлгэж байгаа юм.

PHOTONEWS.MN

ОПОЗИТЫН А.ГАНТУЛГА МИСС НАЙЗ БҮСГҮЙГЭЭ ХҮҮХЭДТЭЙ БОЛГООД ХАЯСАН УУ?

$
0
0
Опозит хамтлагийн дуучин А.Гантулга дуучин А.Хишигдалайтай үерхэж хамтран амьдарч байсан ч мисс Ю.Балжидмаагаар түүнийг сольсон билээ. Энэ тухай А.Хишигдалай дурсахдаа “бид одоо ч найзууд, Гантулга маань эхнэр хүүхэдтэй болсон” хэмээж байсан. Тэгвэл мисс найз бүсгүйгээ хүүхэдтэй болгоод гомдоосон гэх цуу таржээ. Тэрээр рэппэр Жээ-д хүртэл завхай, шалигаараа дуудуулж Diss хийлгэж байсан бол түүнийгээ батлах гэсэн мэт ийнхүү найз бүсгүйгээ гомдоож тэр ч бүү хэл үр хөндүүлсэн хэмээн бор шувуу жиргэжээ. Хосууд юунаас болж салж бүр үр хөндүүлэх дээрээ тулсан нь олны анхаарлыг татаж байгаа юм. Ийнхүү хоёр ч бүсгүйг гомдоосон түүний дараагийн найз бүсгүй нь хэн байх бол…..

 

 

12825189_948287418553090_704367633_n

 

12825651_242314909441792_90712709_n

 

12804563_242313372775279_1304516534_n
12825664_242313379441945_1307240230_n

Мадонна экс нөхөртэйгээ эвлэрнэ

$
0
0
4884efb99ceed347great
Түүний ухаан сэтгэл хөдлөлийг нь давсан аж. Тэрбээр хүүгээ экс нөхөртэйгээ булаацалдахгүй байхаар шийджээ. Дуучин Мадонна өөрийн хүү Роккод сэтгэлийн шарх үүсгэхгүйн тулд экс нөхөр Гай Ричитэйгээ шүүхдэлцэхээ болихоор шийдсэн байна.

Дуучин эмэгтэйг төлөөлж буй өмгөөлөгч түүний 57 настай үйлчлүүлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авах хүсэлтэй байгааг мэдэгджээ.

Өмгөөлөгч нь “Өдгөө Мадонна ямар нэгэн аргаар эвлэрэх бодолтой байгаа. Сөргөлдөж буй талууд нэг ширээний ард суугаад учраа олох ёстой. Тэрбээр Роккотой учраа олж, Гай Ричитэй эвлэрэхийг хүсэж байгаа” гэж хэлсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn

Жүжигчин Батушка “Нара их ажилсаг, сайхан амттай хоол хийдэг”

$
0
0

1237962_10200475304990724_1530560138_n“Шинэ үе”-ээс эхэлж, “Мөрөөдлийн театр”-аар овоглож яваа Т.Баттулга буюу Батушкаг шинэхэн бүтээлд тогложээ. “Буруу эргэлт”, “Гарал угсаа”, “Нарны жим”, “Эх орон дуудаж байна”, “Учрал” зэрэг кинонд гол дүрүүдийг бүтээсэн.

Тэрбээр дандаа даруухан залуугийн дүрд тоглодог таныг эротик кинонд тоглуулах санал ирвэл хүлээн авах уу хэмээн асуухад “Хүлээж авна. Эротик бол порно биш шүү дээ. Ажиллаж үзнэ. Хүйтэнд нимгэн, нойтон хувцастай зураг авахуулах хүнд юм билээ. Даараад эрүү чичрээд, үгээ хэлж чадахгүй. Гэтэл киногоо үзээд суухад нөгөө даарч хөрсөн нь мартагдчихаж байгаа юм. Тэр үед мэргэжлээрээ улам бахархдаг болсон” хэмээв.

Хошин шогийн продакшн дундаасаа хамгийн царайлаг гэх тодотголтой жүжигчин залуугийн экс амраг нь Нара байсан билээ. Энэ хайр дурлалынхаа талаар болон өөрийнхөө уран бүтээл болоод үнэн худлыг ийн дэнсэлжээ.

Брэд Питт Котийяртай дотноссон уу?

$
0
0
ea6ca8f75b5c598egreatХэвлэлүүдээр Брэд Питт, Анжелина Жоли нар салах гэж байгаа гэсэн мэдээлэл дахин гарах болов. In Touch хэвлэл өөрийн эх сурвалжуудыг иш татан Жоли, Питт нарын гэр бүл үнэхээр хэцүү байдалтай болсон гэдгийг мэдээлжээ. Тэдний мэдээлснээр бол Брэд өдгөө киноны зураг авалтад хамтдаа оролцож буй Францын жүжигчин бүсгүй Марион Котийяртай дотно харьцаатай болсон гэнэ. Үүнээс болж Энжи нөхөртэйгээ байнга муудалцаж байгаа аж.

“Анжелина галзуурах шахаж байгаа. Тэрбээр 2005 онд Женнифер Энистонд тохиолдсон шиг зүйл өөрт нь тохионо гэдгээс үхтлээ айж байгаа. Марион хөөрхөн, авьяаслаг төдийгүй европ хүүхнүүдийн донжлог байдлаар ялгардаг. Энжид тийм зүйл хэзээ ч байгаагүй” хэмээн эх сурвалж өгүүлэв.

Өдгөө Брэд Питт, Марион Котийяр нар Дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлсэн найруулагч Роберт Земекисын бүтээж буй шинэ кинонд тоглож байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn

Мисс Х.Бадамгэрэлийг хэн бухимдуулав

$
0
0

“Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн байрын шагналт, “Andra Model Management” агентлагийн ерөнхий захирал Х.Бадамгэрэлийг хэн нэгэн багагүй бухимдуулсан бололтой.

Тэр ажлын байран дээрээ ярвайж суудаг, бусдын асуултад хариулт хэлддэг зарим нэг бүсгүйд хандаж, цахим хуудсаараа дамжуулан шүүмжлэл илгээгээд амжлаа.

Х.Бадамгэрэл “Хүн юм асуухад хариулт хэлж чаддаггүй, ярвайсан хүүхнүүдийг харахаас ч гутармаар. Ажил ихтэй,стрэсс ихтэй,асуудал ихтэй байлаа гээд хүнийг дорд үзэж, ярвайж дуугаа хурааж гүрийж суух нь тун бүдүүлэг, ажил эрхэлж байгаа хүнд байхад илүүдэх, тун хэрэггүй зан юм шүү дээ. Болоогүй л байна даа. Ийм бүдүүлэг авираа олон хүнд.гаргаж ярваганадаг чиний ажлын байран дахь нэр хүнд огт цар хүрээгээ эерэгээр тэлэхгүй. Ийм хүмүүс зүгээр яршиг шүү л гэмээр байна” гэжээ.

PHOTONEWS.MN


Жүжигчин Т.Билэгжаргалын ээлжит амраг Хишгээ юу

$
0
0

12821513_1758899997672568_7922768539553887504_nЖүжигчин Бэки буюу Т.Билэгжаргалийг залуус андахгүй сайн таних биз ээ. “Ийм нэгэн дурлал”, “Сая километр”, “Луйварын хот”, “Франц үнсэлт” зэрэг уран сайхны киноны гол дүр, “Юндэн Гөөгөө”-д дүрээ бүтээсэн нэгэн.

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаатай хамтран амьдарч гүнжтэй бослон ч үүрдийн хайр байгаагүй юм. Түүний анхны хайрт нь дуучин Эгшиглэн байлаа хэмээн ам алдсан удаатай. Ээлжит амрагаараа Бэкэ “Playboy” сэтгүүлд нүцгэн төрхөө мөнхөлсөн модель бүсгүйг сонгож байсан. Үргэлж л амрагаа сольдог гэх нэрийг зүүх болсон жүжигчин залуу засрах болооогүй бололтой. Тэрбээр дуучин Хишгээтэй амрагийн харилцаатай юу гэмээр зургууд шар хэвлэлийн хуудаснаа залрах болж. Ямартай ч тэднийг хайртай хосууд уу уран бүтээлийн найзууд уу гэдэг нь удахгүй тайлагдах биз ээ.

Дуучин Бэки сонгуульд бие даан нэр дэвшинэ

$
0
0

Дуучин Нара УИХ-д нэр дэвшихээ мэдэгдсэн нь олныг багагүй гайхашруулж, нэг хэсэг ярианы сэдэв болсон. Тэгвэл өнөөдөр дуучин  Бэки  УИХ-д нэр дэвшихээ мэдэгдлээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Ганбат овогтой Мөнхбаяр миний бие УИХ – н 2016 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн тойрогт бие даан нэр дэвшиж өрсөлдөх болсоноо найзууддаа албан ёсоор дуулгаж байна. Залуус бидний шинэ цаг эхэллээ. Бидний шинэ үе, шинэ давалгаа, түрлэг эхлүүлэх цаг хэдийнэ болсон. Мөн иргэний зориг гаргаж бусад залуучуудыгаа хүчтэй уриалсан Нара найздаа давхар амжилт хүсье! Залуусаа нэгдье!” хэмээжээ.Түүнийг уншигчид маань топ модель Бадамгэрэлийн нөхөр гэдийг мэдэх биз ээ.

Охинтойгоо адилхан болоход 60 мянгыг заржээ

$
0
0
b82df82708590202great
Их Британийн Ланкашир гүнлигийн оршин суугч эмэгтэй өөрийн охинтой төстэй харагдахын тулд элдэв пластик мэс ажилбарт 40 мянган фунт стерлинг буюу 60-аад мянган доллар зарцуулжээ.

57 настай Жанет Хоррокс гэдэг эмэгтэй хоёр ч удаа хөхөө томруулж, хамраа өндөрсгүүлээд, нүүрнийхээ арьсыг татуулсны дээр шүдээ тэгшлүүлэн цайруулжээ.

Мөн тэрбээр нэг бус удаа ботокс тариулж, гоо сайхны эмчилгээ хийлгүүлж, нүүр ам, үс зүсээ будуулж янзлуулсны дээр 35 настай Жэйн Канлифф охинтойгоо адилхан жинтэй болсон байна.

“Миний гол зорилго бол Жэйн шиг харагдах явдал. Тэр гадаад төрхөө надаас авсан. Тиймд би түүнээс хоцрох учиргүй” хэмээн Хоррокс хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

 

Нара Буян Жагаад хайр зарлав

$
0
0

Untitled-159445201201603240350Шууд нэвтрүүлэгт ороод хөтлөгчийг нь зад загначихаад гарсан биш хоромхон хугацаанд нэр хүндээ өсгөж амжсан овсгоотой бүсгүй Нара өдгөө “Буян” Жагаад хайр зарлаж эхлэв. Цахим ертөнцийг бараг л тэр чигээр нь өөрийнхөө талд эргүүлсэн тэрбээр “15 round” нэвтрүүлгийн хоёр дахь зочин болох БНН-ын дарга Б.Жаргалсайханыг “Жинхэнэ эр хүн” гэж магтаж сууна.

Намын дарга, бэлтэй бизнесмэн эр өөрийг нь өмөөрч бараг л хөтлөгчтэй нударга зөрүүлэхэд бэлэн байгааг хараад яаж зүгээр суухав. Өөрийнхөө цахим хуудсанд дуучин бүсгүй “Хүнд эх орноо гэсэн сэтгэл зүрх, жудаг байхад бусад нь болно оо”. “Буян”-гийн Жагаа ах ямар гоё хэлэв ээ. Ямар ч эмэгтэй хүнийг хүний өөрийн гэж ялгалгүй, өнгөрсөн ирээдүй нь хамаагүй, харин эмэгтэй хүн гэдгээр нь хүндэлдэг, цээжиндээ зүрхтэй хүнийг жинхэнэ эр хүн гэнэ… Тэр хүн бол Жагаа ах байна” хэмээн бичиж олныг шуугиулав.

Сонсогч фэнүүдийнхээ дунд секси төрх, нүцгэн зураг, илэн далангүй яриагаараа танил болсон дуучин Нара ийнхүү удтал хайсан жинхэнэ эр хүнээ “олсон” бололтой. Бүр урлагийн тайзнаас улс төрийн тавцан руу зүтгэхэд нь ихээхэн дэм болох түшигтэй нэгнийг олсон ч байж мэднэ. Юутай ч, өнгөрсөн амьдралынхаа үнэнийг дэлгэх дургүй дуучин бүсгүйд улстөрчид талтай байгаа нь үүгээр нотлогдлоо.

PHOTONEWS.MN

Адель Рианнагаас айв уу

$
0
0

Adele-Rihanna414183946201603250503Их Британийн дуучин Адель мэргэжил нэгт Рианнагийн уран бүтээлийг ихэд хүндэтгэн хайрладаг нэгэн. Гэвч энэ зун тэрбээр Рианнагийн тоглолтыг үзэж чадахгүй гэнэ шүү. Адель Лондон хотод болсон тоглолтынхоо үеэр Рианнагийн тоглолтыг үзэхээс айдаг гэдгээ хэлжээ. Тэрбээр Рианнагийн тоглолтыг үзвэл дэндүү ихээр мансуурч, дуулж чадахаа больчихно гэж боддог аж.

Хоёр супер одын тоглолтын хуваарьт бага зэрэг зөрөлдөөн бий. Барбадоссын дуучин бүсгүй Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 24-нд тоглох бол маргааш өдөр нь Адель Гластонберид болох хөгжмийн наадам дээр ая дуугаа өргөнө.

“Би түүнийг хүндлэн хайрладаг. Гластонберид оролцохоосоо өмнө би Рианнагийн тоглолтыг үзмээр л байна. Гэвч би тийшээ очих юм бол маргааш өдөр нь дуулж чадахгүй. Гэхдээ л би түүнд хайртай. Үнэн шүү. Шинэ цомогт нь багтсан дуу болгоныг нь сонсох дуртай. Түүнтэй тэгж байгаад нэг уулзана даа” хэмээн Адель ярьжээ.

dfdf3ace620230a1great698062538201603250504

PHOTONEWS.MN

Viewing all 1095 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>