Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all 1095 articles
Browse latest View live

Жастин Бибер нүцгэлэх “дон” тусчээ

$
0
0
cdd00fa0c57d6b5boriginal
Багаасаа урлагийн өрсөлдөөнт ертөнцөд хөл тавьж, од болон гялалзсан дуучин Жастин Бибер дахиад л чармай нүцгэн зургаа өөрийн инстаграмм хуудастаа нийтэллээ.

Эдүгээ 22 настай дуучин залуу нуурын өмнө чармай нүцгэн зогсч буй зургаа сошиал медиад тавьсан байх бөгөөд түүний энэ зургийг сельфиний “Shots” аппликэйшны СЕО  Жон Шахиди авчээ.

Жастин өнгөрсөн жилийн долдугаар сард ч мөн өөрийн чармай нүцгэн зургаа инстаграммдаа нийтэлж байсан удаатай. Гэвч тухайн үед үерхэж байсан охин нь ичсэн тул зургаа устгаж, уучлалт гуйж байсан юм.

Үүнээс гадна өнгөрсөн сард дуучин залуу эрчүүдийн “Clash” сэтгүүлийн нүүрийг  мөн л чармай  нүцгэн зургаараа чимж байв.  Ямартай ч, сүүлийн үед олны танил эрхмүүд дундаа реалити шоуны од Ким Кардашиан, дуучин Жастин Бибер хоёр л өөрсдийн сошиал хуудсаа чармай нүцгэн зургаараа чимж, олны анхаарлыг татах болсон юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

Мадонна загвар өмсөгч бандитай дотносчээ

$
0
0

10d029b9a4628a470great200668051201603280219

Өөрийн хүү Рокког экс нөхөртэйгээ булаалдаж буй дуучин Мадонна ажлаа хийхийн сацуу шинэ харилцаа үүсгэх болжээ. Уламжлал ёсоор түүний сонгосон шинэ амраг нь өөрөөс нь хамаагүй дүү юм. Harrods загварын агентлагийн загвар өмсөгч асан Абубакар Сумахоро дөнгөж 25 насыг зооглосон ч 57 настай найз эмэгтэйд нь энэ нь харин ч тааламжтай байгаа гэнэ.
Мадоннагийн төлөөлөгч энэ талаар ямар нэгэн зүйл яриагүй ч дуучин эмэгтэйн ойр дотны хүмүүс аль өнгөрсөн оны намраас хойш тэрбээр энэ залуутай цагийг өнгөрүүлэх болсныг ярьжээ. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард болсон нэгэн үдэшлэгийн дараагаар тэд хамтдаа хаа нэгтээ явж одсон билээ. Дараа нь хэд хэдэн удаа шөнийн зугаалга хийсэн бөгөөд он гаргаад Абубакар ажлаа хаясан гэдэг. Мань хүн хамаагүй өндөр цалинтай ажил олсон бололтой.

PHOTONEWS.MN

Адель тайзан дээр хараал урсгав

$
0
0
9d055c4477067f42greatДэлхий даяар алдартай телевизийн хөтлөгч-тогооч Жэйми Оливер Их Британийн дуучин Аделийн бүдүүлэг занг өөр дээрээ амсчээ. 40 насандаа удахгүй тав дахь удаагаа аав болох гэж байгаа ахлах тогооч эр өнгөрөгч долоо хоногт хүүхдээ хөхөөрөө хооллодог ээжүүдийн тоог нэмэгдүүлэх үүднээс өвөрмөц кампанит ажил эхлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. “Манайд хөхөөрөө хооллодог ээжүүдийн тоо маш бага байгаа. Үүнээс болж илүүдэл жин, эрүүл мэндийн асуудал, тагжгар бие зэрэг зүйл бий болдог” хэмээн Оливер мэдэгджээ.

Үүний хариуд дуучин бүсгүй Лондон хотод тоглолт хийх үеэрээ өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

“Хүүхдээ хөхөөрөө хооллох эсэх нь тухайн хүний өөрийнх нь асуудал. Миний инээд хүрч байна. Биднийг дарамтлах гээд байгаа хүмүүст зайлаач, хошного руугаа хуруугаа чих гэж хэлмээр санагддаг шүү” хэмээн Адель тун бүдүүлэг загнасан аж.

Гурван настай хүүгээ өсгөж буй дуучин эмэгтэй түүнийгээ үсрээд л хоёр сар хөхөөрөө хооллосон гэнэ.

“Хөхөөрөө хооллоно гэдэг амаргүй зүйл. Олон хүн үүнийг хийх чадваргүй байгаа. Хөхөөрөө хооллосноос болоод миний олон ч найзууд төрсний дараах сэтгэлийн хямралт байдалд орсон. Та нар чаддаг юм бол хөхөөрөө хоолло л доо. Чадахгүй бол асуудалгүй шүү дээ. Сүүн тэжээл бас зүгээр байдаг юм” гэж Адель мэдэмхийрсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

Ноён Бондгорын эхнэр тайлбар хийлээ

$
0
0

Дуучин Ц.Амарбаяр буюу сонсогч фэнүүдийнхээ дунд “Ноён Бондгор” нэрээрээ танил болсон авьяаслаг залуугийн эхнэр нь өнөөдөр олон нийтэд хандан мэдэгдэл хийснийг Mobile news буландаа онцолж байна. Тэрбээр 100 гаруй килограмм жинтэй нөхрийнхөө илүүдэл жин болон өөрийнхөө хайр сэтгэлийн үнэн мөнийг хатуухан үгсээр ийн илэрхийлхийлсэн байна.

“Зарим найз нөхөд, янз бүрийн КОММЕНТ бичдэг хүмүүс МАНАЙ НӨХРИЙГ яанаа, ямар муухай БҮДҮҮН юм бэ? Энэ хүүхний толгой тархи ЗҮГЭЭР үү ? НӨГӨӨ АЖЛАА яаж хийдэг байна аа? МӨНГӨ хүчтэй юмаа!!! гэх зэргээр доромжилж бичсээр, ярьсаар удлаа.
Би ч “За, за хүмүүсийн бодол ямар хамаа байхав” гэж их л тэвчээртэй байдаг байлаа. Одоо энэ нээрээ арай ДЭНДЭНЭ ээ.

Тийм юм бичээд байгаа хүмүүс бүгд НӨХӨР, ЭХНЭРИЙНХЭЭ гадаад бие болоод биеийн сайхантай нь, туранхай БИЕТЭЙ НЬ Л ХАНИЛАН СУУСАН юм байна. Хамгийн чухал нь л ТУРАНХАЙ БИЕ гэж ойлголоо.

Тэгэхээр та нарын яриад байгаагаар бол бие нь л аятайхан бол тэр хүн нь ЯМАР ХҮН байх нь хамаагүй хайрлаад ханилан суудаг гэсэн үг үү.

Хүнийг ХАЙРЛААД ханилахад СЭТГЭЛ, ИТГЭЛ, ҮЗЭЛ БОДОЛ, ХАЙР ХАЛАМЖ гээд маш олон зүйл нөлөөлдөг юм шүү дээ, хүмүүс минь ээ.

ТУРАНХАЙ БИЕ , СЕКС 2 байхад л та нарын амьдрал жаргалтай болдог бололтой.
Би нөхөртэйгөө танилцаад 12 жил, хамт амьдраад 9 жил болж байна. Бид 2-г танилцахад манай нөхөр дуу дуулдаггүй жирийн л нэг залуу байсан.
Та нараас л дутуу, БИД өөрсдийнхөө АМЬДРАЛД САНАА ЗОВОВ гэж дээ. Мэдээж илүүдэл жин хэрэггүй, бид хичээж байгаа.

Тиймээс янз бүрийн илүү дутуу юм ЯРЬЖ, БИЧИЖ байгаа хүмүүст бид 2-ийн СЕКСИЙН амьдралыг сонирхож хайран ЦАГАА ҮРЖ байхын оронд ТАРХИНЫ ЯДУУРАЛ, ХООСРОЛД ОРСОН ОЮУН УХААНАА бага ч болов сонирхож ӨӨРИЙН ҮНЭТ ХАЙРАН ЦАГАА ГЭР БҮЛДЭЭ, ӨӨРТӨӨ зарцуулаасай гэж хичээнгүйлэн хүсэх байна.
Хүндэтгэсэн: Б.Золзаяа” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэжээ.

эх сурвалж: http://arslan.mn/

Мисс О.Ариунзул “Тэвчээрээ” Шалгав

$
0
0

1591Олон улсын “HAIR WORLD 2016” наадамд оролцсон Азийн судер модель О.Ариунзул өөрийгөө багагүй тэвчээртэй гэдгээ харуулсан бололтой. Тодруулбал модель бүсгүй хүнд далавчтай авангард загварын хувцас өмсөж, 25 см өндөр ултай гуталтай тайзан дээр бүтэн цаг зогсчээ.

Тэрээр энэ талаар хэлэхдээ: “Миний хувьд анх удаа ийм хүнд том далавчтай 25 см гуталтай тайзан дээр тасралтгүй нэг цаг гаран загвар будалтаа үзүүлэн зогслоо. Моделийн ажлын бас нэгэн хариуцлагатай багагүй тэвчээр шаардсан үзүүлбэр байлаа шүү. Маш олон хүний хөдөлмөр шингэсэн гайхалтай бүтээл боллоо” хэмээжээ.

1592 1593 1594

Эх сурвалж: http://starnews.mn/

“Маш том бүлэглэл” бичлэг хулгайлсан хэрэгт П.Анужин Б.Баатарыг хардаж байна

$
0
0

4aaf98_anujin_15_03_2__x800Зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн зочидтойгоо “буу халж” буй нэвтрүүлгийн хар дүрс цацагдсанаас болж тэрбээр багагүй хэл аманд ороод байгаа.

Тэгвэл П.Анужин өчигдөр Нүүр номоороо дамжуулан нэгэн мэдэгдэл хийжээ.

“Амралтын өдөр ийм зүйл бичиж байгаадаа би харамсч байна…FB-ээр Hero-той хамтран гүйцэтгэж байсан “Оюу толгойн гэрээ”-ий тухай дутуу нэвтрүүлгийн хэсгээс , хийлцэж байсан улсад нь ч хэлэхгүй цацаж байна. Дөнгөж сая үзлээ.

Энэхүү нэвтрүүлгийг хэн нэгнийг муухай харагдуулах гэж, хүмүүсийг талцуулах гэж хийгээгүй юм. Уг гэрээний бодит байдал, мөн чанарыг ард түмэнд үнэн бодитоор харуулах гэж тухайн гэрээг хариуцан хийж байсан улс нь өөрсдөө санал тавьж, хийж эхэлж байсан билээ.

Тэд надаар хөтлүүлэхээ ч өөрсдөө шийдсэн. Гэтэл таслаад таслаад эвлүүлсэн энэ бичлэгт юм бүхэн тэс өөрөөр харагдахаар байна… Би маш их харамсч байна. Сүүлийн үед Херо-д ” том бүлэглэл” халдан бичлэгүүдийг хулгайлан эвлүүлж, эрээ цээргүй цацаж байгааг та бүхэн мэдэх билээ!

Том бүлэглэл илрэхийг хүлээн, хувь хүний хувьд үзсэн элдэв доромж, гүтгэлэгт хариу өгөхгүй байсаар ирсэнээ ч би энд дурьдмаар байна.

Бичлэг хулгайд алдсан шуугиан дэгдэх үеэр түүнд гарч байсан улсыг бултаар элдвээр хараан зүхэж, доромжилж байснаас хэн ийм хулгай, үйлдэл хийв гэдэг дээр хэн ч дуугараагүй гэхэд хилсдүүлэг болохгүй.

Хувь хүний дүрс орсон аливаа зүйлийг ашиглах, эвлүүлэх хуулиар хориотой. Хийж дуусаагүй байсан “Оюу толгойн гэрээ”-ий тухай нэвтрүүлгийг ахиад том бүлэглэл хулгайлав уу?!! Эсвэл?!!

Хулгайд алдаагүй цацаж байгаа бол би энэ нэвтрүүлгийг хийлцэж, бүтээлцэж байхдаа, уг гэрээний мөн чанар, үйл явц, үнэн мөнийг ард түмэнд дамжуулах чин сэтгэлтэй ажилласнаас хожим хэрүүл, хараалын нэгэн дүр болох гэж тэнд суугаагүй юм шүү! Эвлүүлэг хэтэрч байна!!! Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би “Том бүлэглэл” эсвэл Херо интертаймэнтийн хамт олонд мэдэгдэж байна!

Миний дүрс гэдэг бол миний өмч!!! Хүний нэр, нүүрийг хууль бусаар ашиглахаа зогсоо!

Цаашид “том бүлэглэл” ямар дүрсийг хэрхэн ашиглаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан улсыг хэрхэн хэлмэгдүүлэхийг төсөөлшгүй!…” гэжээ.

Эндээс харвал П.Анужин “Херо”-гийн Б.Баатарын мэдэгдсэн маш том бүлэглэл бичлэгийг нь хулгайлсан гэх үгтэй санал нийлэхгүй байгаа бололтой.

Бичлэг хулгайд алдагдсан хэрэгт П.Анужин “Херо”-гийн Б.Баатарыг сэжиглэж буйгаа үүгээр мэдэгджээ.

Хэрвээ энэ үнэн бол, хэдийгээр Б.Баатар, П.Анужин хоёрын янаг амрагийн явдлыг нийтээрээ шуугидаг ч үнэхээр онцгүй юм болжээ.

Ямар эрх ашиг хөндөгдөж, яаж дургүй нь хүрлээ ч нэгэн цагт хайрлаж явсан эмэгтэй хүнээ гаргуунд гаргана гэдэг эр хүний хамгийн онцгүй араншин юм.

Gereg,mn

Ким Кардашьяны ээж порног нь тараажээ

$
0
0

3 цагийн ѳмнѳ

Ким Кардашьян гэдэг бүсгүй нэр алдартай болсон нь шуугиан тарьсан нэгэн секс бүхий бичлэгтэй холбоотой юм. Тэр бичлэг 10 орчим жилийн тэртээ цахим сүлжээнд тавигдсан ч цаана нь чухам хэн байсан гэдэг нь одоо л ил болжээ. Кардашьяны гэр бүлийн тухай ном бичсэн зохиолч Йен Хэлперин чухамхүү Крис Женнер л Ким бүсгүйг алдаршуулж орхисон хүн юм гэдгийг өгүүлсэн байна.
Тэрбээр өөрийн бичсэн “Кардашьяны гүрэн” номондоо томчуудын кино хийдэг нэгэн эх сурвалжийн хэлсэн үгийг дурдаад “Ким, Пэрис Хилтон нарын нэгэн найз тэднийг алдаршихыг хүсэж байгаа бол секс бичлэгээ тараах нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг” хэмээсэн аж. Ким бүсгүй бэлгийн ажил хийж буй бичлэгээ өргөн олон түмэнд толилуулахаасаа өмнө гэр бүлийнхэнтэйгээ, ялангуяа ээжтэйгээ нухацтай ярилцсан гэнэ.
Ээж нь л тэрхүү бичлэгийг өндөр үнэ хүргэж худалдсан бөгөөд нийтийн хүртээл болгожээ.

PHOTONEWS.MN

Шерил найз залуудаа зориулан шивээс хийлгэв

$
0
0

1g2180jsnmmhpc5arq3t1ri6j4Британийн дуучин, “The X Factor” шоуны шүүгч Шерил саяхнаас “One Direction” хамтлагийн дуучин Лиам Панетэй болзох болсон билээ. Шерил найз залуугаасаа 10 насаар эгч юм. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр инстаграмдаа найз залуудаа зориулан хийлгэсэн шивээснийхээ зургийг нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Дуучин бүсгүй баруун гарынхаа дунд хурууны хумсны хажууд жижигхэн улаан зүрх шивүүлсэн байна. Шерил зургийн тайлбартаа “Энэ зүрх улам том болно гэдэгт итгэлтэй байна. Хэдэн сарын дараа бүх хумсныхаа дор зүрхтэй болохыг үгүйсгэхгүй” гэж бичжээ. Уг зураг ганцхан цагийн дотор 10 мянган лайк цуглуулсан аж.


Жүжигчин А.Туяа хэрхэн баян хүнтэй суух вэ? /Видео/

Анжелина Жолиг удахгүй “нас барна” гэжээ

$
0
0

bFo8fnMeZ3EY5zN8lnebaAХолливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг, Анжела Жолиг удахгүй нас барна гэж Их Британий сэтгүүлчид бичжээ. “Анжелинагийн биеийн жин ердөө 35 кг болсон. Хэтэрхий туранхай, ийм бага жинтэй тул удахгүй нас барж магадгүй” хэмээн “Ридус” зэрэг сонин сэтгүүл “зөгнөж” байна.

“Анжелина Жолигийн найз нөхөд түүний биеийн байдалд их санаа зовж, түгшиж байгаагаа ярилаа. Анжелина маш бага иддэг, байнга дотор нь муухайрдаг гэдгийг найзууд нь сонин хэвлэлийнхнээс нуусангүй. Тэд уг нь эмчид үзүүл гэж зөвлөсөн ч Анжелина үгэнд нь орохгүй байгаа гэнэ. Энэ асуудлыг Анжелина өөрөө бие даан шийдэж чадахгүй бололтой” хэмээн өрнөдийн сэтгүүлчид бичжээ.

Түүнчлэн Анжелина Жолиг хорт хавдартай эсвэл анорекси өвчтэй гэсэн таамаглалыг зарим нь дэвшүүллээ. Ямартай ч алдартай жүжигчин бүсгүй хайлж буй цас мэт улам жижгирсээр байгааг та бүхэн анзаарсан байх. Үүний зэрэгцээ Брэд Питт, Анжелина Жоли хоёрыг салах гэж байгаа гэсэн яриа улам газар авсаар л…

П.Анужин экс нөхрийнхөө талд уу, их аваргын талд уу

$
0
0

Untitled-1862386930201604070015Сүүлийн үед олны анхаарал татсан мэдээллүүдийн нэг нь “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн багийнхан тэр дундаа П.Анужингийн экс нөхөр А.Эрдэнэбатын мэдэгдэл байв. Их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарт залилуулж, шүүх цагдаагийн асуудал холбогдсон гэх түүний мэдэгдлийн талаар П.Анужин “Худал гүтгэлэг, юм бүхэн хэмжээтэй! Үнэн ялна! Хэлэх үнэнтэй, хийсэн бүтээсэнтэй хүн” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. Харин түүний энэ үгийг экс нөхрөө өмөөрөв үү, эсвэл Их аварга Д.Дагвадоржийн талд оров уу гэдгийг нь зарим нэг нь ойлгохгүй эргэлзжээ. Юутай ч тоонот гэрт толгой холбож байсан, үр хүүхэдтэй хүмүүсийн хувьд П.Анужин энэ удаад экс нөхрөө л өмөөрсөн байлгүй дээ…

PHOTONEWS.MN

Эх үрийг эрэмдэглэсэн шүүх эрх мэдэл

$
0
0

4-7-5_700x700

С.УЯНГА

Эх, үр гэдэг юугаар ч сольж, хэмжиж бүр үгээр илэрхийлж болшгүй тийм ариун нандин харилцаа, хувь төөрөгтэй хүмүүс байдаг. Арван сар тээж биеэсээ бие таслан төрүүлээд ангир уургаа хөхүүлэн өсгөдөг эхийн хайр энэрэл, халуун сэтгэлийг юутай зүйрлэх билээ.

Гэтэл ийм л ариун нандин харилцааг эрэмдэглэж, эх хүнээс төрүүлж өсгөсөн хоёр хүүхдийг нь шүүх эрх мэдлээр далайлган булаасныг илчилсэн хагацлын нулимстай захидал миний өмнө байна. Захианы эзэн эмэгтэйтэй уулзаад элэг нь эмтэрч, өр зүрх нь урагдаж, шаналж  зовж буй эх хүний сэтгэлийг илүү тод мэдэрсний зэрэгцээ хөрөнгө чинээтэй хүн шүүхийн өмнө худал хуурмаг, гүтгэлэг доромжлол, заль мэх ашиглан өөрийн талд бүх асуудлыг шийдвэрлүүлж болдог, хөрөнгөгүй, танил талгүй нь хохирч үлддэгийн бас нэгэн гашуун үнэнтэй нүүр тулсан юм.

Марина Валерьевна Жданова жирийн л нэг орос бүсгүй. Тэр Монголд суурьшсан ОХУ-ын иргэн, хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн ээж. Хүний нутагт амьдралын төлөө зүтгэхдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөн, хоёр хүүхдээсээ салж амьдын хагацал үзнэ гэж төсөөлөө ч үгүй нэгэн.

Марина 14 жилийн өмнө гэрлэсэн. Түүний нөхөр Былиновский А.Ю Монголд төрж өссөн бидний нэрлэдгээр “местный” орос. Тэд гэрлээд 12 жил хамтдаа амьдарч хоёр хүүхдийн аав ээж болсон улс.

Гэвч одоо бол шүүхээр заргалдагч талууд. Марина Жданова түүний нөхөр А.Былиновский нарын маргааныг Монголын шүүх бүхэл бүтэн нэг жил есөн сар шат шатандаа дамжуулаад ч шударгаар шүүж чадахгүй байгаа юм. Ингэж хэлж буйд минь учир бий. Тэдний маргааны шалтгаан гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй. Былиновский эхнэрээ байнга зодож, орилж хашхирдаг, үүнээс нь болоод хүүхдүүд нь цочролд орж эцгээсээ айдаг болсон гэдгийг хажуу хавирганых улс, хөршүүд, танил нөхөд гээд гэрчлэх хүмүүс ч хангалттай олон. Хүүхдүүдийнхээ төлөө бүгдийг тэвчиж амьдарсан Марина 2014 оны долдугаар сарын 1-ний орой нөхрийнхөө балмад авирыг тэсэлгүй охиноо авч гэрээсээ зугтан Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж. Ингэснээр олон удаа давтагдсан хүчирхийлэл ил гарч Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс Былиновскийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Марина нэгэн дунд сургуулийн захирлын нарийн бичгийн даргаар 16 жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа. Харин Былиновский түүнтэй танилцахдаа машин угаагч зэрэг олдсон ажлаа л хийдэг жирийн л нэгэн байж. 2006 онд гадаадын компанид жолоочоор орж сүүлдээ гүйцэтгэх захирал болж тушаал дэвшсэнээр амьдрал нь ч, ааш авир нь ч эрс өөрчлөгдөж эхэлсэн байна. Их хэмжээний мөнгө орж ирж, танилын хүрээ өргөжихтэй зэрэгцээд компанийн ажил ихэнхдээ шөнийн цагаар ресторан, саунд явагдана.

Тэр үеэс Былиновскийн зан догшин, хэрцгий болж, өөр бүсгүйтэй ч болсон байна. Бүхий л цаг хугацаагаа бизнестээ зориулж хүүхдүүдээ унтсан хойно ирж, сэрэхээс нь өмнө ажилдаа явж, ихэнхдээ л эзгүй. Харин Марина хүү Бориславаа 2003 онд, охин Марияг 2007 онд төрүүлээд ээлжийн амралтаа ч авалгүй ажлаа хийж, өөрийнхөө ээжтэй хамт хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байсныг хөршүүдээс нь эхлээд найзууд нь, сургууль, цэцэрлэгийнхэн гээд гэрчлэх хүн олон байгаа.

Гэтэл хэрцгий авирыг нь тэсэлгүй эхнэр нь гэрээсээ зугтсаны маргааш буюу 2014 оны долдугаар сарын 2-нд Былиновский шүүхэд гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргахдаа хүний санаанд ч багтамгүй худал зүйлийг эгээ л үнэн мэт шүүхэд мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Былиновский эхнэрээ 2007 онд хүүхдүүдээ хаяад явсан, гэр бүлтэйгээ цагийг огт өнгөрүүлдэггүй, гэр бүлийн баярт оролцох байтугай хамт амьдарч байгаагүй хэмээн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдаж, тэр ч бүү хэл шүүхэд худал мэдүүлэг өгчээ. Үүнийх нь эсрэг Марина хүү Борислав, охин Маша нарыгаа өсгөж хүмүүжүүлэхийн төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулж, тэднийхээ төрсөн өдөр, шинэ жил, март, хоёр талын эцэг эхчүүдийн төрсөн өдөр, гадаад дотоодод амралт зугаалгаар явж байсан мөчүүдийнхээ гэрэл зургууд хангалттай олныг шүүхэд нотолгоо болгохоор өгсөн байдаг.

Анхны шүүх хурал 2014 оны долдугаар сарын 24-нд болжээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид  Былиновскийг хүчирхийлэгч гэдгийг тодорхойлж шүүхийн шийтгэврийг гаргажээ. Гэтэл энэ шийдвэрийг шүүх танхимд уншиж сонсгосноос ердөө тавхан хоногийн дараа бүх зүйл өөрчлөгдөж, Былиновскийн худал хуурмаг хүсэлтийг үндэслэн мөн дүүргийн анхан шатны шүүхийн Ж.Алтантуяа шүүгч долдугаар сарын 29-ний өдөр шүүхийн шийдвэр эцэслэн гартал хүүхдүүдийг нь эцгийн асрамжинд өгөхөөр захирамж гаргаж орхисон байдаг юм. Хамгийн хачирхалтай нь эрхэм шүүгч  нөхрийнх нь хүсэлтийг биелүүлэхийн тулд хэрэгт байгаа нотлох баримт, бусад зүйлсийг огт нягталж шалгалгүй захирамж гаргаад түүнийгээ үзэгнийх нь үзүүрээр хувь заяа нь шийдэгдэж буй хүүхдүүдийн ээжид огт мэдэгдээгүй. Ж.Алтантуяа шүүгчийн захирамжийг үндэслэн наймдугаар сарын 5-нд гүйцэтгэх хуудас бичигдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас урьдчилж мэдэгдэлгүйгээр ердөө маргааш нь Маша охиныг нь  Маринагаас хүчээр авч явжээ. Үүнээс хойш нэг жил есөн сар сунжирч буй энэ хэрэг дээр шүүх байгууллага ганц ч удаа ийм түргэн шуурхай ажиллаагүй нь анхаарал татахгүй байхын аргагүй. Түүнээс гадна шүүгч Ж.Алтантуяа нь эх охин хоёрыг хүчээр салгах энэхүү захирамжийг гаргахдаа хүүхдийн комиссийг анхнаасаа зохих газраар нь томилуулан ажиллуулаагүй байдаг нь мөн л анхаарахгүй өнгөрч боломгүй баримт. Энэ талаар Марина захидалдаа “Иргэний хэрэг үүссэнээс хойш бүтэн зургаан сарын дараа, тэр тусмаа миний өмгөөлөгчийн асар их хүчин чармайлтын үр дүнд хүүхдийн комиссийг томилуулан ажиллах болсон. Намайг хүүхдүүдээс минь салгах гэсэн оролдлого, нөхрийн талаас гаргасан гүтгэж, доромжилсон өчүүхэн зүйл миний хүүхдүүддээ нэгэнд нь долоон жил, нөгөөд нь 11 жилийн турш өгч байсан эх хүний хайр, анхаарал халамж, сэтгэлийн хүч тэнхээ, тэдэнд зааж сургаж, зөв хүн болгохын төлөө зүтгэж явсантай харьцуулж болно гэж үү? Хүүхдүүдийн анхны цахиур гарч, хэлд орж байсан анхны алхам хийж цэцэрлэг сургуульд орж байсан үед байнга дэргэд нь байсан цаг үеийг хааш нь хийх гээд байгаа юм бол. Былиновский шүүх хурал дээр гэрчээр оролцсон Машагийн багшийг ч таниагүй. Учир нь тэр хэзээ ч хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй байсан. Ийм байтал шүүх хэний ч нүдэнд дэндүү илт байгаа зүйлсийг олж харахаас татгалзаад төрсөн эхээс нь хүүхдүүдийг хүчээр булааж байгааг огт ойлгож, төсөөлж чадахгүй байна” хэмээн бичжээ.

 

Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө хүүхдийн шинжээчийн хоёр ч комисс томилогдон ажилласан. Эхний комиссийн дүгнэлтэнд хоёр хүүхэд удаан хугацааны туршид зөвхөн эцэгтэйгээ амьдарсан болохоор ээждээ хандах хандлагыг үнэн, зөв зүйтэй тодорхойлох боломж хомс учир нэг хэсэгтээ эхтэй нь хамт амьдруулсны дараа бүрэн дүүрэн дүгнэлт гаргах боломжтой гэсэн байдаг. Гэтэл Былиновский энэхүү дүгнэлтэд гомдол гаргасан учир хоёр дахь комиссийг Нийслэлийн Гэр бүл, хүүхдийн хөгжлийн төвөөс томилуулан ажиллуулсан бөгөөд тэд хүүхдүүдийн ирээдүйд ганц талыг баримталж хандан хүүхдүүдийг эцэгт нь өгөх дүгнэлт гаргасан юм. Ингэхдээ хоёр хүүхдийг эцгээсээ ямар их айдаг, сэтгэл санааны ямар дарамтанд байдаг талаар авч хэлэлцээгүй гагцхүү Борислав, Мария хоёрын эцгийнхээ дарамт, шахалтын үр дүнд өгсөн мэдүүлгийг /аавтайгаа амьдрахыг хүссэн тухай/ үндэслэн дүгнэлт, зөвлөмжөө шүүхэд ирүүлсэн байдаг. Эхний комисс нь охин Марияг ээжээс нь шийдвэр гүйцэтгэгч нар авч явснаас хойш бүтэн зургаан сарын дараа, хоёр дахь нь арван сарын дараа л ажилласан. Энэ хугацаанд хоёр хүүхдийг ээжтэй нь ганц ч удаа уулзуулаагүй, байнга ээжийг нь муулж, тэднийг хаяад явсан мэтээр ойлгуулахыг оролдох замаар сэтгэл санааны дарамтанд оруулж байсан гэдгийг нэг биш хүн Маринад дуулгасан. Эцгээсээ айдаг  хүүхдүүд арга буюу л аавтайгаа амьдармаар байна гэж хэлнэ гэдгийг мэргэжлийн  сэтгэл зүйч байтугай хүүхэдтэй ажилладаг хэн бүхэн мэдмээр.

Жданова, Былиновский хоёрын гэр бүлийн маргааныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдэхдээ хүү Бориславыг эцэг нь, охин Машаг ээж нь асран халамжлах тухай шийдвэрийг бүтэн нэг жил гурван сарын дараа гаргасан. Хоёр хүүхдийг нь салгах шийдвэр ээжид нь хүндээр туссан. Тиймээс энэ шийдвэрийг зөвшөөрөөгүй. Гурван сарын дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хоёр хүүхдийг нь зөвхөн эцгийнх нь асрамжинд үлдээх шийдвэрийг эрхэм шүүгч нар ганц удаагийн алхны тогшилтоор гаргаж эх үрийг үүрд салгаж амьдын хагацалд хүргэсэн бусармаг явдлыг хуульчилж өгчээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид хавтаст хэрэгт нотлогдсон баримтуудыг огт хайхралгүйгээр шийдвэрийг орвонгоор нь өөрчилснийг зөвхөн нэг талыг барьж Былиновскийд үйлчилсэн гэж хардахаас аргагүй. Ганцхан жишээ дурдахад шүүхэд Маринагийн талаас мэдүүлэг өгсөн 48 гэрчийн долоо нь  шүүх хурлын танхимд, Былиновскийн талаас мэдүүлэг өгсөн таван гэрчийн хоёр нь шүүх хурлын танхимд мэдүүлэг өгсөн байдаг байна.

 

Мөн Былиновскийд эхнэр Маринаг зодсон хэрэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст үүсгэсэн эрүүгийн хэрэг их сонирхолтойгоор хаагдсан байдаг. 2014 оны аравдугаар сарын 17-ны баасан гаригт прокурор Н.Мөнхнаран хохирогч Маринаг өмгөөлөгч болон орчуулагчийн хамт дуудаж хэргийг даваа гаригт шүүхэд шилжүүлэхээр болсныг мэдэгджээ. Гэтэл хэрэг шүүхэд очоогүй. Маринагийн өмгөөлөгч арав хоног хөөцөлдсөний эцэст прокурор Н.Мөнхнарангийн туслах Эрдэнэ-Очиртйо уулзаж хэрэг яагаад шүүхэд очихгүй байгааг асуухад эрүүгийн хэргийг хаасан гэдгийг хэлжээ. Учрыг тодруулахад прокурор Н.Мөнхнаран баасан гаригт хохирогч талыг дуудаж хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаагаа мэдэгдсэн хэрнээ амралтын хоёр өдөрт шийдвэр нь эрс өөрчлөгдөөд аравдугаар сарын 20-ны даваа гаригтаа хэргийг хааж орхиод ээлжийн амралтаа аваад явчихсан болж таардаг. Ном журмаараа бол эрүүгийн хэргийг хаах тухай тогтоол гаргах гэж буйгаа гурав хоногийн дотор талуудад мэдэгдэж гарын үсэг зуруулах ёстой. Энэ талаар Н.Мөнхнаран прокурорын туслах Эрдэнэ-Очироос лавлахад “Шийдвэрийг танилцуулахаа мартсан байна” гэсэн атлаа сэжигтэн Былиновскийд танилцуулаад зөвшөөрсөн хэмээн гарын үсгийг нь зуруулаад авчихсан байдаг нь шударга хуульчдын үйлдэл мөн гэж үү.

Энэ мэтээр цагдаа, шүүх, прокурор бүгд л Былиновский гэж энэ эрийн худал хуурмаг баримтыг огт шалгаж нягтлахгүйгээр үнэмшин өсвөр насны хоёрын хоёр хүүхдийг төрсөн эхээс нь шүүх эрх мэдлийн хүчээр булаагаад байгаагийн учрыг юу гэж ойлгох вэ. Эхнэрээ зодож гарын чилээгээ гаргадаг харгис эрийн хэлсэн бүхэн үнэн болж, үр хүүхдийнхээ төлөө гутлынхаа улыг баргдтал гүйж яваа ээжийн хэлж ярьсныг худал болгохын тулд Монголын цагдаа, шүүх хэр ихийг авсан байж таарах бол гэсэн хардлага эрхгүй төрнө. Эх үрийн харилцааг шүүхийн шийдвэрээр салгаж хувь заяагаар нь тоглож чаддаг харгис шүүх засаглал ганц манайд байдаг байх гэмээр үйлдлүүдийг Марина Жданова гэж энэ орос бүсгүй өнгөрсөн нэг жил есөн сарын хугацаанд хангалттай амсчээ. Одоо түүнд найдаж хүлээх ганц л зам байгаа. Дээд шүүхийг л хүлээж байна. Былиновскийгээс өмч хөрөнгө биш үр хүүхдээ л өөртөө авахыг хүсч өнгөрсөн хугацаанд Монголын шүүхийн модон хаалгыг мянгантаа татсан энэ ээжид Дээд шүүх татгалзвал үхэхээс өөр гарц үгүй гэсэн. Тэр хоёр хүүхэдгүйгээр хорвоогийн амьдралыг төсөөлж чадахгүй яваа юм…

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: www.polit.mn

П.Aнужин: Hадад богтлуулсан гээд байгаа эрчүүд гараад ир

$
0
0

04ad4c3d-8409-488d-8bf3-8a9a55f50648“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч П.Анужин мэдээллийн цахим сайтуудаар сүүлийн үед бичигдэж байгаа өөртэй нь холбогдсон зарим асуудалд фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр нэр бүхий сайт, сэтгүүл, хувь хүмүүсийг нэр төрийг нь удаа дараа зохион байгуулалттай гутаах гэсэн, айлган сүрдүүлж заналхийлсэн, олон нийтэд буруу ташаа мэдээлэл санаатайгаар цацсан гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

Ингээд түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Энэ сэтгүүл зүй тэр дундаа сайт энэ тэр гээчид үнэхээр ёс зүй байтугай юу ч алга аа! Намайг жирэмсэн гэж бичжээ, жирэмсэн гэж бодож мэдэж бичсэн бол монголчууд бид ийм дээрээ тулаа юу?!! Хэрэв би тулгар байгаа бол, хэрэв надад хүн байгаа бол ингэж нулимаж, доромжлуулах юу бас хийсэн бэ?

Бүсгүй хүнийг хайр найргүй нулимах увайгүй, адгийн бичвэрийн дор шүлсээ үсчүүлж, нүүрээ нуун, балиар савраараа бичих улсын хэн нь хэд нь надтай уулзаж учирч байсан бэ?!! Хэд нь бичээд байгаагаа нүдээрээ харсан бэ? Тэр амьдралаараа тоглуулсан гээд байгаа улс, надад богтлуулсан гээд байгаа эрчүүд гараад ир! Энэ түм буман доромж гүтгэлэгт аадрын бороо, мөндөрт цохиулах адил намайг ганцаар нүдүүлж байхад хамт амьдарч, туслан дэмжиж, хайрлаж байсан хүн байгаад байгаа юм бол гараад ир!

Би нэр хүндээр чинь тоглосоон, худал ярьж явсаан гээд уйлан дуугарч, уучлал гуйдгаа одоо түмний өмнө хэлэх цаг чинь болжээ! Миний нэр хүнд дор салсан болж, садар самуунаа хийж, өчнөөн хүүхний өр зүрхийг цоолж, амьдралыг нь буртаглан яваа сэтгэл хийгээд биеийн хиртэй увайгүй эрийн тухай зориг чинь хүрвэл сэтгүүлч хүүхнүүд та нар бич! Эр эмийн явдлаар биесээ дарамталж, идэх хоол, өмсөх хувцас, ярих яриагаа баяжуулж нэр, мөр бүтэн яваа улсын дэргэд хэнд ч гомдоллохгүй, хэнээс ч нэхэхгүй мөрөө хөөн амьдарч байгаа!

Садар самуун, шуналтай, завхай, зальтай, айл үймүүлдэг, хуурамч, худалч хэмээх үйл, үг миний бодол санаанд бүү хэл яс цус, удамд үгүй!

Өчнөөн жил монголын ард түмэнд сайн сайхныг түгээх гэж, энэ бие, нэрийг үл хайрлан хичээж өдий хүрлээ! Хажууд минь хамт байх байтугай сэтгэл өргөх эр хүн байгаагүй, би үр хүүхэд, өөрийн амьдралаа бүсээ чангалан авч яваа!

Нэр бүхий сайт, сэтгүүл, хувь хүмүүсийг нэр төрийг минь удаа дараа зохион байгуулалттай гутаах гэсэн, айлган сүрдүүлж заналхийлсэн, олон нийтэд буруу ташаа мэдээлэл санаатайгаар цацсан, хэмээх үндэслэлээр шүүхэд өгч байна! Нүүрээ нуугаад хүн доромжилж, хөлөө жийн баярлаж байгаа бол цахим ертөнцийн аливаа бүхэн мөртэй, эзэнтэй байдгийг хэлье!

Цахим хуудсаараа дамжуулан намайг хайрлан дэмнэдэг өдий төдий хүмүүстээ баярлаж явдгаа хэлье! Буртаглах гэсэн атаач цөөн байхад хайраараа ивээх нь хавьгүй олон бийд сэтгэл минь үргэлж тэнүүн байдаг. Тэднийхээ төлөө, өөрийнхөө төлөө би үнэний төлөө явахаар шийдсээн!

Б.Дэжид

gereg.mn

Эрин Хитертон “Виктория Секрет”-ээс хөөгдсөн шалтгаанаа тайлбарлав

$
0
0

ErinHeathertonangelVS-e1447509578776-620x898Эдүгээ 27 настай загвар өмсөгч Эрин Хитертон  алдарт дотуур хувцасны брэнд “Виктория Секрет”-ээс гарсан шалтгаанаа тайлбарлалаа. Тодруулбал, бүсгүй жингийн асуудлаас болж, загварын тайзыг орхихоос өөр аргагүйд хүрсэн гэнэ.

Эрин Жезель Бюндхен, Хайди Клум, Миранда Керр зэрэг супер моделиуд төрөн гарсан “Виктория секрет”-ийн сахиусан тэнгэрүүдийн эгнээнд нэгэн үе багтаж явсан бөгөөд үндсэндээ  2008-2013 он хүртэл дотуур хувцасны загвар өмссөн байдаг. Тэгвэл загвар өмсөгч бүсгүй “Тайм” сэтгүүлд “сүүлийн хоёр удаа Виктория секретийн шоунд загвар өмсөхөд жингээ хас гэсэн анхааруулга авсан.

Тухайн үед өөрийн биеэ хараад нээрээ юу гэж хэлээд цаашдаа нэлээд хичээсэн ч 2013 оны шоунд жингийн асуудлаасаа болоод эсэргүүцэлтэй тулгарсан. Тэгээд гэртээ хариад юм идэх хэрэггүй юм болов уу гэж бодсон шүү” гэж ярьжээ.  Үүний дараа Эрин “Виктория секрет”-ийг орхисон байна.
Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

Топ Пүүжээгийн гэр бүлийн нууцалсан зураг

$
0
0

Загварын ертөнцийнхөн дундаа хамгийн их дуулиан шуугиантай,олон нийтийн анхаарал дунд байдаг нь топ модель Д.Пүрэвсүрэн хоёр дахь амьдралаа Б.Ганбаяр гэх уул уурхайн копаний захиралтай эхлүүлж өдгөө гурван хүүхдийн ээж болсон. Ингээд түүний аз жаргалтай гэр бүлийн зургаас хүргэж байна.


Эх сурвалж: TIMES.MN


Монгол Банкны Ерөнхийлөгч маань 5 одтой буудалд нэг шөнө 4 сая төгрөгөөр нойрсоод сэрдэг үү ?

$
0
0
 images (1)
Н.Золжаргалын зочид буудлын зардлыг хараад байгаарай. Зөвхөн зочид буудлын урьдчилгаанд 12,393,138.22 төгрөг байна.
Урьдчилгаа бол 20%-50% гээд тооцоод үзээрэй…
Ихэнх ажлын айлчлал дээд тал нь 7 хоног.
Ингээд Монгол Банкны Ерөнхийлөгч маань 5 одтой буудалд нэг шөнө 4 сая төгрөгөөр нойрсоод сэрдэг гэсэн үгүү ?
 12936746_1591372854514149_6145621400797332150_n 1443705781_screen-shot-2015-10-01-at-14.40.42 1443705783_screen-shot-2015-10-01-at-14.44.42 1443705805_screen-shot-2015-10-01-at-14.40.20 1443705837_screen-shot-2015-10-01-at-14.40.27 1443705882_screen-shot-2015-10-01-at-13.52.38
Н.Золжаргал Ерөнхийлөгч нь Хонгконгт 5 одтой Адимралити буудалд, Сингапурт мөн 5 одтой Орентал зочид буудалд буужээ. Ингээд мөн 6,2 сая төгрөг урдчилгаанд төлжээ.
Нэг шөнийн нойр гэхэд ямар ч үнэтэй, тансаг юм бэ?
12974455_1591374314514003_576797462231216475_n

 

ЖИРГЭЭ: Юун тэр банк дээрэмдсэн багтай ах дүү хоёр …Наана чинь тэрнээс аймаар юм болж байна. Харцгаа!

$
0
0

11111 12923385_1591379217846846_401373262672436093_n 12963670_1591379224513512_1985347941955487829_n 12974501_1591379234513511_3413663089387172083_n

 

Юун тэр банк дээрэмдсэн багтай ах дүү хоёр … Наана чинь тэрнээс аймаар юм болж байна. Харцгаа!
Тэгсэн хэрнээ Шилэн данс хөтлөхгүй гэдэгээ албан ёсоор мэдэгдсэн.

 

Tsogtgerel Bat

 

Намайг 20-тойд энэ бүхнийг хэлж өгсөн ч болоосой

$
0
0

tumblr_m2muayisNy1ru5bz6o1_1280

Он цаг өнгөрөх тусам бид хийсэн алдаа бүрээ цэгнэж, өөрөөр хийх минь яав даа гэж харамсдаг. Бид залуу насаа хэчнээн олон хэрэггүй зүйлд зарцуулдаг бол?

Амжилттай бизнесмен, зохиолч Ник Харригийн амьдралын сургамжийг танд хүргэж байна. Тэрээр өөрийн Medium хуудсанд “Би саяхан 30 насны босгыг давлаа. Гэвч эргээд харахад хийсэн алдаа надад дэндүү олон юм. Тийм ч учраас 20 гаруйхан настай “өөртөө” зориулан энэ зөвлөгөөг бичиж байна” гэжээ.

1. Аял

Чамд боломж байгаа дээр одоо л аялалд гар. 30 гарсны дараа чи арай өөр газарт, арай илүү цаг зарцуулж, арай үнэтэй зоог барьж, арай үнэтэй зүйлс л хэрэглэнэ. Тиймээс яг одоо бүтэн жил хичээж байгаад аялалд хэрэгтэй мөнгөө цуглуул. Чиний хувьд их мөнгө хэрэг болохгүй надад итгэ.

Тэнд юу байгааг мэдэхгүй байж, юу хиймээр байгаа гэдгээ чи яаж мэдэх билээ? Гэхдээ аялалд явахдаа зүгээр л нэг газар руу явах хэрэггүй. Харин чамд юм сургах, шинийг таниулах, чамайг сорьж чадах тийм газар руу аяла.

2. Бүтээ

Бусдын төлөө залуу насаа зориулна гэдэг хамгийн утгагүй хэрэг. Зөвхөн өөртөө зориул. Чи яаж амьдармаар байгаа гэдгээ одоо л шийдэж чадна. Бусдын санаа бодлыг сонсож байхаар өөрийн үзэл бодлыг төлөвшүүлэхийг хичээгээрэй.

3. Унш

Өдөр бүр, цаг тутам уншиж бай. Уншиж чадах бүхнээ унш. Гэхдээ мэддэг зүйлээ биш харин хүмүүсийн тухай унш. Хүмүүсийг таньж мэд.

4. Зурагтаас хагацах цаг болсон

Зурагтаа зүгээр л унтраачих, болбол түргэхэн зарж борлуул.

5. Карьер

Карьер хөөх цаг чинь арай болоогүй. Өөрийгөө эхлээд төлөвшүүл.

6. Итгэл

Чиний дотно харилцааг, шинэ санааг, найз нөхдийг чинь үгүй хийсэн ч гэсэн хүнд итгэж сур. Хэн нэгэн чамд итгэхгүй байх шалтгааныг өгөх хүртэл түүнд итгэ. Гэхдээ битгий гэнэн бай. Учир нь зарим хүмүүс чамайг зөвхөн мэхлэхийн тулд амьдардаг юм.

7. Хүмүүс

Хүмүүс бол чиний амьдралд тохиолдох хамгийн сайн хийгээд хамгийн муу бүхний төлөөлөл юм. Зарим нь чамайг амжилтад хүрэхэд тусална. Зарим нь чамайг доош нь татаж, алдахад чинь “тусална”. Ихэнх нь зүгээр. Олонхи нь боломжийн. Зарим нэг гайхалтай.

Тун цөөн хүн амьдралыг чинь үндсээр нь өөрчилнө. Тийм хүмүүсийг хайж ол. Эргэн тойронд чинь толгой эргэм олон найз нөхөд байх шаардлагагүй. Харин чамд ч тус болох, чи ч тэдэнд хэрэг болох тийм хүн л чамд хэрэгтэй.

Учир нь чи найз нөхдөөрөө хүрээлүүлэхийг хүсэх яг тэр мөчид чинь чамайг ихэнх найзууд чинь үл тоомсорлоно.

8. Цаг хугацаа

Цаг хугацаа чамд дахиж хэзээ ч олдохгүй зүйлсийн нэг. Тиймээс итгэл даахгүй хүнтэй битгий хайран цагаа үрээрэй. Чамайг араар тавьдаг бүсгүйд цагаа битгий үр. Чи тэднийг үнэлдэгтэй адил чамайг үнэлж чаддаггүй найзуудад ч цаг зарцуулах шаардлагагүй.

Хэзээ ч битгий цагаасаа хоцор. Бусдын цагийг ч хүндэлж сур. Чи хоцорч байна гэдэг бусдыг үл тоомсорлож байгаа хэрэг. Зарим хүмүүс чамайг хоцроход “За зүгээр дээ” гэж хэлнэ. Гэхдээ тийм биш.

9. Алдаа

Алдаа гэдэг гайхамшиг. Биднийг өндөрлөгт гарахад хамгийн том тус болдог зүйл алдаа. Бүх зүйлд алдаа гаргаж болно. Харин алдаанаасаа суралцах хугацаа богино байх ёстой. Хэрвээ алдаанаасаа суралцахгүй бол чи зөвхөн алдаа л гаргаж байна гэсэн үг. Харин суралцаж байвал чи өсөж дэвжиж, сайжирч байна гэсэн үг. Амжилтын үндэс нь алдаа.

10. Амжилт

Амжилтад хүрэхэд хугацаа гэж үгүй. 20 настайдаа хүрэхгүй гэсэн үг биш. Хэзээ ч хүрэхгүй гэсэн үг бүр ч биш. Хэзээ нэгэн цагт хүрч л таарна. Тэр болтол өөрийгөө хөгжүүлж, боловсорч байх хэрэгтэй.

11. Тэвчээр

Эцэст нь тэвчээртэй байх хэрэгтэй. Тэвч, итгэ, хүлээ тэгвэл чи амжилтад хүрнэ. Гэхдээ хичээл зүтгэл байхгүй тэвчээд, итгээд, хүлээгээд байж бас болохгүй шүү дээ.

Жүжигчин Гэрлээ зохиолч сэтгүүлч Д.Төрмөнхийн бэр болжээ

$
0
0

Харахын заяа байхаас хазахын заяа байх биш гэдэг шиг хэсэгтээ л ганц бие гунхсан жүжигчин А.Гэрэлцэцэгийн зүрх эзэнтэй болжээ. Түүний сонголт өөрөөс нь насаар нилээн дүү загвар өмсөгч Т.Төвшөө хэмээх залуу. Нохойн орон, Ларьдма, Бодлын хулгайч зэрэг бүтээлүүдээрээ олны танил болсон зохиолч Төрмөнхийн хүү Төвшөө, Гэрлээ хоёрын болзоо эхлээд удаагүй бйагаа болоод ч тэр үү “Хамт байх хугацаа минь юунаас ч эрхэм” хэмээн facebook хуудсаараа хайраа илчлэлцэж байна. Төвшөө өмнө нь мэргэжил нэгт Дариа хэмээх бүсгүйтэй хайрын романс үүсгэж явсан удаатай ч нэг удалгүй хоёр тийшээ болсон.

579079_363806367036230_159360164_n

 

Мисс Т.Батцэцэгээс хайртыгаа харамласан жүжигчин Ээнээгийн 13 мэх

$
0
0

Мисс Т.Батцэцэг, “Тэнгэрийн Модун”ТББ-ын захирал Г.Батхүү нар загварын үдэшлэгийн дараа хамт гарч яваад папараци дуранд өртсөн зураг цахим ертөнцөөр тарж, тэднийг үерхэж байгаа гэх шуугиан тарах болсон. Тэгвэл удалгүй Г.Батхүү уг мэдээллийг үгүйсгэж, цор ганц хайр нь өөрийн найз бүсгүй болох жүжигчин Ц.Эрдэнэцэцэг гэдгийг өөрийн фэйсбүүкээр зарлажээ.

Түүний найз бүсгүй Ц.Эрдэнэцэцэг буюу Ээнээ мисс бүсгүйгээс хайртай залуугаа харамлах аятай хамт авахуулсан зураг тэр бүр ил гаргаад байдаггүй байсан харьцаагаа нэгэнт ил болгожээ. Тэрээр хосууд сүйн бөгж хүртэл солилцож байсныг Ээнээ бүсгүй дэлгэсэн байна. Ёстой л өнөө эр хүнээр бол 13 мэхээ эхнээс нь хийж байгаа бололтой.

PHOTONEWS.MN

Viewing all 1095 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>