Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all 1095 articles
Browse latest View live

Францын “эрлийз” гэдгээ мэдсэн Ц.Сарнай төрсөн аавыгаа олно

$
0
0

“Sweetymotion” хамтлагийн ахлагч Ц.Сарнай нэг хэсэг өөрийг нь эрлийз хэмээн бичих бүрт уг мэдээллүүдийг үгүйсгэсэн тайлбар өгдөг байсан.

Тэгвэл өөрөө ч саяханыг хүртэл эрлийз гэдгээ мэддэггүй байсан тухайгаа дуучин бүсгүй ярьжээ. Түүний ээжийн төрсөн аавтай нь учирсан хайрын түүх ёстой л уянгын зохиол мэт гэгээхэн аж.

Тэрбээр энэ тухай “Саяхан ээжтэйгээ би үнэнийг мэдэхийг хүсч байна гээд нэлээд нухацтай ярилцсаныхаа дараа надад их сайхан түүх дэлгэсэн. Ээж минь Германд хөгжмийн коллежид суралцаж байгаад аавтай танилцаж, хайр сэтгэлтэй болсон юм билээ. би тэнд хоёр нас хүртлээ амьдарсан. Даанч социализмын үед хамт амьдрах нь бүү хэл утсаа солилцож, холбоо хэлхээ тогтоох ч боломж байхгүй байсан учир тэр хоёр аргагүй эрхэнд холдсон юм билээ. аав минь франц хүн. Хамгийн сүүлд ээж бид хоёрыг онгоцны буудлаас гаргаж өгөөд үлдсэн гэсэн” хэмээн ярьжээ.

Тиймээс төрсөн аавынхаа тухай мэдсэн бүсгүй яваандаа аавыгаа олж уулзах бодолтой байгаагаа ч ярьсан байна.
Гэхдээ Ц.Сарнай өөрийг нь өсгөж, өдий зэрэгтээ болгосон монгол аавдаа маш их талархаж, гайхалтай ховор хүн хэмээн үнэлж явдгаа ярилцлагадаа онцолжээ.

 

PHOTONEWS.MN


Усыг чинь үнэгүй шинжлээд өгье гэх компаниудаас болгоомжил!!!/ВИДЕО/

$
0
0

2080

Таны хэрэглэж буй ундны усыг чинь үнэгүй  шинжлээд өгье гэх компаниуд иргэдийг эрүүл мэнд, эдийн засгаар хохироож байгааг анхаарна уу!!! Тус бүтээгдэхүүн нь усанд байх ёстой эрдэс бодис, хүний биед хэрэгтэй амин дэмүүдийг устгадаг байна.

Дээрх бүтээгдэхүүнийг худалдаж авсан гомдолтой иргэд сэтгэгдлээ үлдээгээрэй.

Бейонсе нөхрөө матав

$
0
0
dce4ebbaf3f78cd2greatЭх сурвалжууд өмнө нь ч гэсэн Бейонсе, Жэй Зи нарын харилцаанд ан цав суусан хэмээн мэдээлж байсан билээ. Тэгвэл одоо энэ талаар дуучин бүсгүй өөрөө ил тод өгүүлэх болсон аж.Хэд хоногийн өмнө толилуулсан Lemonade гэдэг шинэ цомогтоо Бейонсе эр нөхөр нь түүний араар тавьсан гэдгийг бараг шууд утгаар нь хэлсэн байна.

Hold up гэдэг дуундаа дуучин бүсгүй “Чи ич л дээ. Ийм сайхан хайрыг үгүй хийж орхилоо. Чамаас өөр эрчүүд байхгүй гэж бодоогүй биз дээ? Чамайг хайрлаж байсан охиныг ингэх хэрэггүй. Надад хардах тэнхэл алга. Тэрний оронд солиорсон нь дээр” гэж дуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Б.Ангирмаа эротик зохиол захиалсан гэв үү?

$
0
0

b16492acbbf62a320b5bde214d16805cДэндүү эрх зоргоороо, өөрийнхөөрөө, хэзээд гал халуунаараа байх зохиолч яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин уншигчдын гар дээр “Хөх сарны явдал” хэмээх эротик романаа хүргээд удаагүй байгаа. Зүрх сэтгэлийнхээ нь  мухарт байх эротизм, сексийн тухай бодролуудыг өгүүлсэн зохиолынхоо захиалагчыг тэрээр хэнээс ч нуусангүй.

Р.Эмүжин энэ талаар “Хөнжилдөө тэврээд хэвтэж байдаг халуухан номтой болохсон, чи нэг галзуу эро зохиол бичээч гэж анх “Хөх сарны явдал”-ыг захиалсан хатагтай бол олон жилийн анд Ангираа.. саяхан нэгэн ширээний ард хэдэн үг солив. “Тэр номыг чамайг анх захиалсан гэдгийг би зарлана даа” гэж айлгатал харин “Тэгж л байхгүй юу, худлаа юм биш” гэдэг байгаа…” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

Монголын рок, поп урлагт “Төмөр хатагтай” хэмээн нэрлэгдсэн ая зохиогч Б.Ангирмаагийн захиалгын номыг сонирхоод үзнэмзээ.

Рианна жирэмсэн

$
0
0

cf4f81b5cdd7d402d9f072fb48065dce5289447112016-04-27-16-14[www.urlag.mn]48 настай Жулия Робертс жирэмсэн байж магадгүй гэсэн мэдээлэл гараад удаагүй байтал өөр бас нэг алдартан бие давхар болсон байж мэднэ хэмээн ярьцгаах болов. Энэ удаа хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгч Рианнагийн тухай яриа дэгджээ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн туршид Барбадоссын үзэсгэлэнт бүсгүй архи, тамхинаас татгалзаж байгаа бөгөөд өмнө нь үе үе хар тамхи татдаг байсан бол одоо түүнийгээ больсон аж.

Дээр нь түүний биеийн галбир сүүлийн үед мэдэгдэхүйц өөрчлөгджээ. Ванкувер хотод хийсэн сүүлчийн тоглолтынхоо үеэр Рианна бяцхан түхийсэн гэдэстэй байсан гэнэ. Хүүхдийнх нь эцэг байж магадгүй хоёр эр тодров. Нэг нь Дрэйк, нөгөөх нь Леонардо ди Каприо юм.

Жирэмсэн гэдгээ мэдэлгүй хүүхэд төрүүлжээ

$
0
0
309248c33317bb2dgreatКлара Доллан гэдэг бүсгүй өглөө эрт ажилдаа явахаар зэхэж байтал гэдэс нь базлах шиг болжээ. Бүсгүй үүнийг сарын тэмдэг нь ирэх гэж байна хэмээн ойлгоод онцгой ач холбогдол өгөөгүй гэнэ. Гуалиг, илүүдэл жинд нэрвэгдээгүй бүсгүйн гэдэс ч айхтар томроогүй байв. Мөн сарын тэмдэг нь хугацаандаа ирэхгүй, саатаж байсныг тэрбээр жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл их уусантай холбож үзжээ.

Бүсгүй гэртээ амаржсан аж. Эхлээд хүүхдийн толгой цухуйсан гэнэ. Гэвч Клара барьц алдалгүй хөрш эмэгтэйгээсээ түргэн тусламж дуудахыг хүссэн байна. Ингээд цоо эрүүл охиныг эсэн мэнд төрүүлжээ.

Ийм зүйл хааяа болдог гэдгийг эмч нар өгүүлэв. Үүнийг “нуугдмал жирэмслэлт” гэдэг аж. Гэхдээ энэ үзэгдэл тарган хүүхнүүдэд илүүтэй тохиолддог гэнэ. Гуалиг хүүхнүүдийн хувьд ургийг тээж буй сав нуруу руу наалдсан байвал гэдэс бараг томордоггүй байна. Мөн жирэмсний явцад зарим нэг эмэгтэйчүүдийн цус сарын тэмдэг шиг гарах боломжтой гэдгийг эмч нар онцолжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Жессика Симпсоны нөхөр гардуулав

$
0
0
3e3c97b976cc9b09greatХолливудын бас нэгэн хос салах дээрээ тулаад байгаа аж. Дахиад л нэг эвгүй хүүхэд асрагчаас болсон гэнэ шүү. 35 настай дуучин Жессика Симпсон нөхөр нь түүний араар хүүхэд асрагчтайгаа явалдаад байгаа гэдгийг олж мэджээ. Симпсон бүсгүй гэр бүлээ тэжээх гэж уйгагүй ажиллан, дуу хөгжмөө бичүүлж, телевизийн зураг авалтад оролцож, өөрийн нэрийн бэлэн хувцсыг үйлдвэрлэж, элдэв ярилцлагад орж, сэтгүүлүүдэд зориулж гэрэл зургаа авахуулах хойгуур түүний тамирчин нөхөр Эрик Жонсон 28 настай хүүхэд асрагч бүсгүйтэй дэндүү их цагийг хамтдаа өнгөрүүлсэн гэдгийг мэдсэн байна.

Өнөөдөр Жессика гэр бүлийнхээ гол орлогын эх үүсвэр болж байгаа билээ. Симпсон бүсгүй гэр бүлээ тэжээх гэж махаа зулгааж байх хооронд түүний эр нөхөр, дөрвөн настай охин, гурван настай хүү нар нь залуухан асрагч бүсгүйтэй хамаг цагийг өнгөрүүлж байгаа юм.

Гэртээ байхгүй хойгуур нь эр нөхөр нь гурван асрагчийн зөвхөн нэгийг нь л гэртээ үлдээдэг болохыг мэдээд байдал бишидсэнийг Жессика ойлгожээ. Тэр хүүхэнтэй хамт Эрик хоолоо хийж, гадуур гарч төлбөрүүдээ төлөөд зогсохгүй хамтдаа хоол хүнс цуглуулахаар явдаг гэнэ. Эрик энэ бүх ажлыг ганцаараа хийчихэж болох байсан ч заавал ч үгүй 28 настай асрагч бүсгүйтэй цуг явдаг аж. Симпсон бүсгүй гэр бүлээ цуцлуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ тэр салах өргөдлөө бичвэл өөдгүй Эриктэй 175 сая доллараар үнэлэгдсэн эд хөрөнгөө хуваах болно.

Холливудын хосуудын хувьд хүүхэд асрагч нар нь жинхэнэ гай тарьж байгаа билээ. Тэднээс болж Женнифер Гарнер, Бен Аффлек нар, Гвен Стефани, Гэвин Россдэйл нар салаад байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/68210.shtml#sthash.AxvwU4fK.dpuf

А.Туяа эротик кинонд тоглох уу?

$
0
0

Урлагийн тайзнаа авхаалжтай, сэргэлэн, бие хаатай бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин А.Туяа билээ. Тэрбээр нүцгэн зургаа гайхуулах дуртай нэгэн. Үргэлж л фэйсбүүк сүлжээгээр шуугиан тарьдаг А.Туяад эротик кинонд тоглох санал цөөнгүй ирдэг гэнэ.

Харин эротик зураг авахуулах хоббитой А.Туяа саналын хариуд шулуухан “Үгүй” гэсэн хариулт өгдөг, түүгээрээ ч бахархдаг гэнэ.

Э.Сайнзаяа


Нора: Би нүдэндээ давхраа хийлгэж, зовхио татуулсан

$
0
0

n1Загвар өмсөгч Д.Оюунномин буюу Нора гоо сайхны мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрчээ. Тодоуулбал, тэрбээр нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Нүдэндээ давхраа хийлгэсэн. Би одоо 32 настай. Цаг хугацааны эрхээр зовхи унжиж эхэлсэн. Тиймээс нүдэндээ давхраа хийлгэж, зовхио татуулсан” хэмээн ярьсан юм. Ямартай ч хүүхнүүд гоо сайхны мэс засал хийлгэснээ нуудаг бол Нора ийнхүү өөртөө мэс хүргэснээ шулуухан хэлсэн юм.

С.Уйлльямс ичсэндээ хуурамч зургаа устгажээ

$
0
0

ddfb2a2c4d9c609e047f1b1f45a7c90fТеннисийн спортод домог болтлоо алдаршсан тамирчин Серена Уйлльямс гэрэл зургийн Фотошоп программ ашиглан бэлхүүсээ нарийсгасан зургаа онлайнаар цацсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, асар их шүүмжлэл дагуулжээ. Өдгөө 34 настай тамирчин бүсгүйн эл зургийг “Пийпл” сэтгүүл “2016 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд” хэмээх дугаарт зориулан авахуулсан аж.

Хэдийгээр 45 мянга орчим хүнд таалагдсан ч 600 гаруй дагагч нь уг зургийг засварласан гэдгийг мэдээд тамирчинд өөрт нь хандан удаа дараа гомдол гаргасны эцэст С.Уйлльямс зургаа устгасан байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр өнөөх зурагныхаа засварлаагүй жинхэнэ хувилбарыг оруулж, алдаагаа засчээ.

С.Уйлльямс засварласан зургаа онлайнаар цацсан нь анхны удаа биш юм. Тэрбээр өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард Спортс Илльюстрейтэд сэтгүүлд ташаа болон нүүрийг нь засварласан зургийг гаргаж, бас л олноос шүүмжлэл хүртэж байсан билээ.

 

Дуучин Нарагийн “сул тал”

$
0
0

Урлагийн чиглэлээр арлын оронд мэргэжил эзэмшээд ирсэн уран бүтээлчдийн нэг бол дуучин Нара юм. Анх “өөрийгөө хайсаар” урлагт орж ирсэн тэрээр “Монгол наадам”, үргэлжлүүлээд “Уучлаарай залуу минь” гээд таг. Аливаа уран бүтээлийг хийхдээ “Сүржин эхэлж даржин төгсөв” гэдэг шиг сүртэй юм хийх гэж байгаа нь энэ гээд бүр инээдэмтэй байдалд өөрийгөө оруулахвий гэхдээ ямар нэгэн эрсдэлүүдийг ямагт түрүүлж боддог гэх тэрээр хашир зандаа хөтлөгдөөд, үе үехэн ганц нэг дуу хийсэн шигээ яваад завсарлав гэж.

Мэдээж энэ хугацаанд анхны хүүгээ өлгийдөн авч, ээжийн “ажил”-тай болсон нь “дуучны” хувьд “өмгөөлөх” том шалтгаан. Улмаар ганц бие ээжүүдээр дамжуулан нийгмийн амьдралд идэвхийлэн оролцож, өнөөдөр төр түшилцэхээр бэлтгэлдээ гарчихаад байгаа билээ. Нара өөрийгөө ингэж дүгнэсэн нь бий. Нийтэч, хүн чанартай, зарчимч, хөдөлмөрч түүний сул тал нь сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй явдал гэнэ лээ. Хэдий тийм ч тэрээрээ өөрийнхөөрөө л байх дуртай зоргоороо нэгэн.

Тиймдээ ч түүний жингийн талаарх шүүмжлэл түүнд эмзэглэл төрүүлээд байдаггүй. “Яахав дээ таргалаа л биз. Ямар өвчин туссан биш. Ер нь бол дааж давшгүй, арилшгүй өвчин биш учраас энэ бол айх зүйл биш” гээд л амыг нь таглачихдаг. Одоогоор ганц бие, царайлаг бүсгүйд хоолонд урих залуучуудын урилга тасардаггүй. Гэсэн ч “хоолонд оръё” гэдэг үгэнд үнэхээр дургүй Нара шууд л татгалзсан хариу өгдөг болохоор зарим нэг нь бүүр тактикаа өөрчлөөд байгаа гэнэ лээ. Хэрвээ дуучин бүсгүй УИХ-ын гишүүн боллоо гэхэд ямар ч байсан аяга хоолноос ард түмнээ өгөхөөргүй бололтой гэж баярланам.

А.Дөл

PHOTONEWS.MN

Хайртыгаа нууцалж буй Н.Мөнхсоёлын тачаангуй бие

$
0
0

Жүжигчин Б.Тамир эхнэрээсээ салж, удаагүй мэргэжил нэгт Н.Мөнхсоёл гэх эмэгтэйтэй хайрын романс үүсгэж хамтран амьдрах болсон тухай шар хэвлэлийн хуудаснаа олонтаа заларсан. Гэвч тэд удалгүй хоёр тийш болж тус тусын зам мөрөө хөөсөн гэдэг.

“Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од”, “Мөрдөгч”, “Хүүхэлдэй” зэрэг кинонд тоглож олны танил болоод буй. Ганц хүүтэй тэрбээр экс нөхрөөсөө салж хувийн амьдралдаа цэг тавиад жүжигчин залуутай нэр холбогдож бүтэлгүйтсэн. Гэсэн хэдий ч гандан буурахыг хүсээгүй бололтой.

Саяхан Тайландад шинэхэн хайрттайгаа амарч, зугаалж яваад ирсэн гэнэ шүү. Түүний хайрт одоогоор хэн гэдэг нь тодорхойгүй байна. Учир нь Соёлоо хэл амнаас айж амрагаа ихэд нууцалж яваа.

Хайртыг нь хэн болохыг саваагүй найзууд нь асуугаад амжсан ч хариулт өгөлгүй ийнхүү зургаар амрагтай болсон гэдгээ илэрхийлжээ. Хайртыгаа нууцалж буй жүжигчин бүсгүйн тачаангуй биеийг сайхныг нь гайхжээ.

ӨВӨРМОНГОЛ ЭМЧ ЗАЛУУ МОНГОЛЫН ХОШИН УРЛАГИЙНХАНД ХАНДАЖ ИНГЭЖ ХЭЛЛЭЭ

$
0
0

3441

Би бол Өвөр Монголын энгийн нэгэн эмч хүн юм. Хүмүүний бие махбодыг зовоодог өвчин зовлонг эмчлэх тангарагтай хүн. Миний хувьд уран бүтээлч урлагийн хүнийг бол оюун санааны эмч гэж үздэг. Одоо хүмүүс оюун санааны хүнд өвчинд нэрвэгдсэн, шуналын сэтгэл, хувиа хичээх сэтгэл, атхаг дүүрсэн энэхүү цөвүүн цагт урлагийнхны дуу хоолой бол ард түмний оюун санааны өвчнийг засах эм байх ёстой гэж бодож явдаг.

Ардчилал бадарсан Монгол улсад адилхан эмч мэргэжилтэн гэж үздэг Монгол улсын хошин шогийнхонд хэдэн үг хэлэхэд буруутгахгүй байлгүй дээ.

M.Баярмагнай тэргүүтэй Монгол шогчид оо… та нараас би хэдэн зүйл асууя? “Эмэгтэйчүүдийн салтаа байцаах газар” гэсэн үүдний хаягийг Өвөр Монголын аль эмнэлэгт үзэв ээ? Өвөр Монголд бол үүдний хаягийг тусгай хянах албан газраас зөв бурууг нь хянаж үзээд Монгол бичгийг нь дээд талд нь Хятад бичгийг нь доод талд нь бичиж хаддаг хуультай юм. Төвдөд бол төвд үсгийг нь дээд талд нь гэх мэт дундад улсад үндэстэн орон нутгийн хууль гэж байдаг юм. Энэ хуулийг ямар нэгэн байгууллага зөрчихөд хүрвэл үйл ажиллагааны эрхийг хасаж үүдийг хаадаг юм.

Монгол уламжлалт эмнэлэгт анагаах ухааны есөн мод гэж байдаг. Энэ нь 9 модноос 47 салаа гарч 224 навч, 2 цэцэг 3 үр ургасанаар зүйрлэж хэдэн зуун жилийн турш манай дээдэс Монгол анагаах ухааныг эрүүл бие оношлох ухаан эмчлэх аргатай нь энэхүү 9 модоор зүйрлэж заан сургаах арга зүйгээ уламжласаар ирсэн билээ. Иймээс Өвөр Монголд эмнэлэгээ нэг мод гэж үзээд доторх тасгуудыг салаа гэж нэрлэдэг юм. Жишээ нь: Таван эрхтний салаа, эмэгтэйчүүдийн салаа, хүүхдийн салаа гэх мэт хэрвээ та нар нүдээрээ үзсэн бол салаа гэсэн монгол үсгийг салтаа гэж буруу уншсан байна.

Бас та нарын хэлдэг зайрмагийг “мөсөн мөлжүүр гэнэ” гэдэг чинь мөсийг яс мөлжихтэй адил мөлжихийг хэлж байгаа юм бишээ “мөсмөлж” гэсэн үг ээ… мөс арай болоогүй байгаа үеийг хэлдэг юм. Харин зайрмаг гэдэг чинь усны дээгүүр өрөм шиг юм тогтож зайр суухыг хэлдэг юм биш үү… Тиймээс зайрмаг гэдэг үг чинь гадуураа мөсөөр хучигдсан дотроо шингэнтэй юм уу эсхүл дээгүүрээ өрөм сууж хөлдсөн усыг хэлэх юм шиг санагдана. Хоёр хэрээ нэгнийхээ харийг гайхав гэдэг шиг мэдэхгүй юм даа… Монгол үгэнд мөсмөлжтэй адилхан үг олон байдаг.

hqdefault

Бас бялууг Өвөрмонголчууд насан баярын боов гэдэг гээд их инээлцэх юм даа… Өвөрмонголд бялууг зөөхийтэй боов гэдэг юмаа, ер нь боов гэдэг чинь боожгойг хэлж байгаа юм бишээ… түүхээс аваад бүлдэгийг боов гэж бичсэн ном судар байдаггүй юм. Боов иддэг боовоороо … … одоо болсон. Харин та нар чинь бүлдэгээ иддэг боовоороо нэрлэчихээд хүнийг элэглэдэг чинь хачин санагдана.

Хэрэв та нар дээрх үгүүдийг хүнээс сонссон бол лав Цэвэр Монгол хүнээс сонсоогүй байх. Монгол хүн бол арай тэгэж өөрийн үндэстэндээ оргүй юм хэлэхгүй байхаа. Өөр үндэстэний нэг нөхөр юм уу эсхүл нөгөө эрлийз хурлийз нь өвөр, ар хоёр Монголын дунд яс хаясаныг олж аваад нэг их юм болгоод хошин шог зохиогоод алаг махны тасархай алтан ясны хэлтэрхийгээ муулж улсаараа үзээд инээлцэж суух нь зохисгүй ээ? Одоо бол дэлхийд тархсан монголчууд нэг нэгнээсээ үгүй дутуугаа нөхөж эв дүнжинтэй байх нь чухал болохоос хамаг монголыг хагацуулан салгах үг яриа үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг бол миний хувьд монголчуудыг эвлэрэн нийлэхээс айдаг хүний үйл ажиллагаа боддог. Монгол үгэнд бичгийн үг, хар ярианы үг гэж байдаг юмаа. Монгол хэл баялаг шүү дээ…

Өвөр Монголд бол та нарын хэлдэг боов гэдгийг чинь гэхэд хар ярианы үгэнд, хүүхэд үед нь мөнжөө, боожгой, бөөсөг, боов, чавга, үзэм, насма /хамрын тамхи гэсэн төвд үг/, шомбог, хувалз гэх мэтээр өхөөрдөн хэлдэг. Том хүн болоход нь халдаг, бүлдэг, шодой, балдага гэдэг. Өтөлсөн хүнийхийг бол муу мах, уруу царайт, нөгөөдөх гэх мэтээр зөвхөн эр бэлгийг хүртэл ийм олон янзаар насыг тааруулан, үйл ажиллагаанд тохируулан нэрлэдэг боловч бичигт бичихдээ эр бэлэг буюу бэлэг эрхтэн гэж бичдэг. Боов гэдэг чинь эр бэлгийн тогтоосон нэр биш шүү. … боов гэж хэлбэл иддэг боов … байх ёстой. Харин хүүхдэд боовыг чинь авна гэвэл бөөсгийг чинь авна гэж хүүхдийг айлгасан үг болж мэднэ.

Монгол улс бол халх ястанаар гол болсон болохоор зарим газрын хүмүүс Монгол улсыг халх улс гэдэг юм. Халх Монгол ах дүү нар минь ээ… оюуны эмч байх ёстой Монгол уран бүтээлч, хошин шогийнхон минь… та нар бол дэлхийн Монголчуудын дуриалал байх ёстой. Та нар бол Монголчуудын голомт нь дээр байгаа хүмүүс шүү. Та нарыг дэлхийн бүх Монголчууд харж байгаа. Та нараас их юм сурч оюун тархиа зөв байлгаж Монгол хүн Монголоороо байх дархлааг дэлхийн өнцөг буланд дэлүү шиг наалдсан Монгол хүмүүс Та нараас … сурахыг хичээдэг шүү.

Та нар минь Монгол бичиг, түүх, ёс заншилаа сайн уншихгүйгээр крилл бичигтэй, хэдхэн хар ярианы үгтэй байж болохгүй ээ, Монгол үг баялаг шүү… хар ярианы үг … … нэг юмыг олон … хэлдэг юмаа. Бидний түүх зан үйл шашин шүтлэг эм эмнэлэг бүхий юмаа Монгол бичиг дээрээ Монгол бичгийн хэлээр боловсон сайхан хэллэгээр бичээстэй буй. Та нар адаглаад Монгол бичгээрээ Монголын түүх, дээр үеийн уран зохиолуудыг унших хэрэгтэй байна. Тэгвэл та нарын хэлээд байгаа хэлний ядуурал чинь үндэснээсээ эмчлэгдэнэ. Тийм үгүйгээр салаа салтааг хоёрыг ялгахгүй байж Монгол бичгийг язгуур үндэс дагавартай нь өсөх наснаасаа сурсан, Монгол түүхээ уул эх бичгээр нь уншсан Өвөр Монгол ах дүү нараа доош хийж элдвээр муулж оргүй худал үгүүд зохиож хошин шог гаргаад улсаараа инээлдэж суугааг хажуугаас чинь харийнхан хараад өмдгүй нь өвдөг цоорхойгоо элэглэв гэж хэлэх вий дээ.

Өвөр Монголын эмч З. Сүхээ

Жүжигчин О.Цэнгэл хайрандаа умбаж явна

$
0
0

 

Жүжигчин О.Цэнгэл экс амрагаасаа салсан тухайгаа “Үр хүүхэдтэй болохоосоо өмнө хоёр биенээ таних нь чухал. Монгол ёс заншилд заавал бэр гуйлгасны дараа айлд очих ёстой гэдэг. Гэтэл сэтгэлийн хөөрлөөр явж байгаад хүүхэдтэй болчихвол хүүхэд өнчирнө. Тиймээс бүтэн таван жил Тэнгистэй хамт амьдраад хоорондоо зохицохгүй юм байна гэдгээ мэдээд хоёр тийшээсээ болсон” хэмээн хариулт өгч байсан удаатай.

Тэгвэл өдгөө тэрбээр хайранд умбаж яваа. “Хайраа хэлэх биш харуулж алхам тутамдаа аз жаргал инээмсэглэл бэлэглэдэг миний мэдэх хамгийн сайн эр хүн чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Ийм сайхан хүү тээж төрүүлсэн ээжид нь өсгөж хүмүүжүүлсэн эмээ өвөөд нь маш их баярлалаа. Чамтайгаа учирсандаа би үргэлж баярладаг шүү” гэсэн сайхан үгсийг ихээхэн пост хийх болжээ.

 

Анжелина Жоли киногоо орхиж улс төрд орох нь

$
0
0

749a7b52da002298bigХолливудын нэрт жүжигчин Анжелина Жоли кино урлагаа орхиж улс төрд орохоор бодож байгаа гэнэ. Тэрээр улс төрийн амьдралд орж өдөр тутам,  ажлын бүтэн өдрөөр ажиллах сонирхолтой гэж ярьсныг informing.ru сайт дамжуулжээ.

Америк жүжигчин бүсгүйд өөрийн гэсэн улс төрийн зөвлөх түнш улс төрч бий. Тэр бол Британийн лордын танхимын гишүүн Арманика Хелик гэдэг эмэгтэй.  Анжелина түүнтэй зөвлөлдөж байж гэмээнэ өөрийн албан ёсны бүхий л уулзалт, буяны үйл ажиллагаа зэргээ зохион байгуулдаг гэнэ. Тэр бүү хэл хувийн амьдралын талаар ч гэсэн түүнтэй зөвлөлдөж зөвлөгөө авдаг гэж хэвлэл бичжээ.

Анжелина Жоли 2012 онд түүнтэй танилцсанаасаа хойш дөрвөн жилийн турш нөхөрлөж сүүлийн үед нөхөр хүүхэдтэйгээ Лондонд амьдрах болсноос хойш байнга уулздаг болоод байгаа юм.
Эх сурвалж: www.assa.mn


Дуучин А.Хишигдалайгийн “шинэ дүр”

$
0
0

b954829a27b94d9b668b29aac4f4e695“Universe Best Songs 2011″ наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж, өдгөө дуулсан дуу болгон нь хит болж буй чадварлаг дуучин А.Хишигдалай. Өдгөө өөрийн гэсэн өнгө төрхөө монголын дууны урлагт тархалсан. Фэнүүд болоод найзуудынхаа дунд нэр хүндэттэй дуучин бүсгүй маань удахгүй дэлгэцийн бүтээлээр олонтойгоо уулзах гэж буй гэнэ шүү.

Нэгэн үе залуусыг байлдан дагуулсан киноны хоёрдугаар ангийг бүтээхээр киноны хамт олон аль хэдийнээ бэлтгэл ажилдаа орон, моторын дуугаа асаажээ.

ЭРЧҮҮДИЙН ХЭЗЭЭ Ч ГЭРЛЭХИЙГ ХҮСДЭГГҮЙ 7 ТӨРЛИЙН ЭМЭГТЭЙ

$
0
0

3618

Эрчүүд хэд хэдэн төрлийн эмэгтэйчүүдтэй гэрлэхийг хүсдэггүй. Тэгвэл ямар төрлийн бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэггүй талаар мэдье.

1. Дээрэнгүй үзэлтэн-цэргийн генерал
Энэ төрлийн бүсгүйчүүпээс эрчүүд үргэлж зайгаа барьдаг. Дээрх бүсгүйчүүд бүхнийг ганцаараа шийдэж, хийх гэж оролддог. Мөн ойр дотныхоо хүмүүсийг өөрийн аясаар хөдөлгөх гэж оролддог.

2. Зүрхээр “наадагч”
Зарим охид, бүсгүйчүүд хайрыг тогдоом хэмээн үздэг. Тиймдээ ч эрчүүд зүрхээр наадаж, тоглож байдаг бүсгүйд чин сэтгэлээсээ хэзээ ч дурладаггүй.

3. Би чамайг өөрчлөхийг хүсэж байна.
Царай зүс, бие хаа харах нь чухал. Гэхдээ чи залуусыг хэтэрхий өөрчлөх гэж оролдоод хэрэггүй. Байгаагаар нь хайрла, хүлээн зөвшөөр.

4. Харамч, хартай бүсгүй
Хэт хардаад хэрэггүй. Шаардлагагүй бол хэзээ ч битгий хард. Эрчүүд яг “резин” шиг гэдгийг санаарай. Татах тусам холдож, суллах тусам ирдэг гэдгийг бүү март.

5. Ээж, аавынхаа үгийг байнга дагагч
Өөрсдийн асуудал бүхэнд ээж, аавыгаа оролцуулдаг бүсгүйчүүд. Эдгээр бүсгүйчүүд тэдний нүдэнд сул тал ихтэй мэт харагддаг.

6. “Үнэхээр хэлэх хэрэггүй байсан юм.”
Маргааны дундуур элдэв зүйл хэлж хайртыгаа гомдоодог. Хэлсэн зүйлийнхээ дараа дээрх үгийг хэлж, дургүйцлийг нь хүргэдэг. Тэгэхээр алдаа гаргахаас өмнө хэлсэн үг, хийх үйлдлээ цэгнэ.

7. Дотуур тамиртай бүсгүйчүүд
Дээрх бүсгүйчүүд юу ч тохиолдсон ярилцдаггүй хүмүүс. Бүгдийг дотроо хадгалж явдаг. Тэгэхээр хайрттайгаа шаардлагатай бол зөвлөлдөж бай.

Орландо Блум, Селена Гомез нар дотно байдалтай папарацид өртжээ

$
0
0

Саяхан Лас Вегасийн нэгэн шөнийн клубд Селена, Орландо хоёр тэврэлдэж  их л дотно байдалтай  папарацид өртжээ. Гайхалтай нь зөвхөн долоохон хоногийн өмнө л Мет гала улаан хивсний ёслол дээр Орландо найз охин Кейтитэйгээ хамт партидаж байсан юм.

Гэвч энэ зурагнаас харахад Орландо ямар нэгэн тайлбар хийх хэрэгтэй болсон мэт..

Тэр орой 39 настай Орландо Блум 23 настай Селена Гомесийн  тоглолтын  нээлт  дээр хүрэлцэн ирсэн  байсан аж. Уг нээлтэнд Орландогийн экс Миранда Керр ч мөн зочилсон байлаа.

С.Энэрлэн

breakingnews.mn

П.Анужин: “Өрөөлийн төлөө үнэнийг бус өөрийн төлөө нялууныг хэлэх цөвүүн цаг “

$
0
0

3644 Нэвтрүүлэгч П.Анужинг үзэл бодол, ёс суртахууны хувьд төлөвшсөн нэгэн гэлцэх хүмүүс бий. Тэгвэл түүнийг эгдүүцүүлсэн үйл явдал найз нөхдийнх нь хүрээнд болсон бололтой.

П.Анужин энэ талаар цахим хуудасны найзуудтайгаа хуваалцсан нь залууст нэгийг бодогдуулж байна.

П.Анужин: “Өрөөлийн төлөө үнэнийг бус өөрийн төлөө нялууныг хэлэх цөвүүн цаг”

Хэлэх, бичих ч юм биш дээ… Миний нэг танил ээжийгээ “п” гэж хараан, үзэн ядаж буруутгахыг нилээдгүй сонслоо. Өөрийгөө л өмөөрөөд байгаа өчүүхэн ярианаас хэтэрч сонсогдсонгүй ээ надад. Дотно найз нөхөд нь ч сонсоод сурчихсан байдгийг харж мэл гайхаж, цэл хөхрөв. Тэр танил өөрийгөө боловсролтой л хүн гэж боддог шиг байна бил ээ. Бас ч үгүй этик, моральтай хүн гэж өрөөл бас түүнийг боддог. Эцэг эхээ ингэж арай боломгүй, хэлээч та нар хэмээн найз нөхдөд нь хэлэхэд, энэ хүний л эрх чөлөө ш дээ хэмээн их л “баруунжсан” маягтай хандах. Нэг л сүрхий cool улс болох гээд зүрх сэтгэлийн дулаанаа алдаад байна уу даа?!!

3645

Тогтож сонсохын аргагүй, эх хүний тухай муухай яриаг хээв нэг сонсонхон суух, ярих “боловсролтой” хэмээх хэсэг залуусд: ” ээжийгээ энэ хорвоогоос явахад нь л худлаа битгий уйлаарай даа” гэж хэлээд үүд хаалгыг нь үүрд орхин гарав аа. Тэдгээр залуус улсын хөгжил, бусдын амьдрал ахуй хүүрнээд үлдсэн. Бие биеийнхээ эрх чөлөө, бодох сэтгэх, ярих хэлэхэд оролцдоггүй гэх хүйтэн малгай тархиндаа тавьж, сүйд майд болцгоох ч гагцхүү үнэн үгийг хэлэх найз, нөхөр, хань ч бараг ховордоо юу даа.

Хатуу үг хэллээ гээд танил минь надад эгдүүцэж байгаа ч эрдэнэт сайхан ижийгээ алдаад зогсоход нулимс, харуусал нь бага байхыг бодож, өөрийгөө золин үнэнийг хэллээ. Хатуу үгэнд минь халирч эгдүүцэх танил минь хожмын ганцаардах өдрөө найз болон ирэх биз ээ, мэдэрч байна.

Найз хэмээх хуруунд багтах хэддээ, дотно улсдаа үргэлж үнэн байдаг болохоор би “хатуу”…. Үнэн өөрөө зөөлөн биш ээ.” гэжээ.

Ч.Цэлмүүн: Ганц бие болсоноо нуухгүй ээ би

$
0
0

Монгол улсын хэмжээнд сүүлийн үед цоо шинэ залуучуудыг од болгон төрүүлэх нь элбэг болсон. Тэр дундаас Л. Балхжав, Чука гэх мэт нас ахисан урлагийн төлөөлөл маань залуу хойч үеэ бэлдэх тэр тусмаа залгамжаа бэлдэх удаа дараатай ажилууд өрнөсөөр байна. Тэгвэл Universe Best songs наадмын анхны ялагч Ч. Цэлмүүн удаан урлагаараа явсангүй харин тэр гэр бүлийн амьдрал зохиохыг илүүд үзсэн юм. Түүнээс хойш 2012 онд Н. Алтанхайрхан хэмээх залуутай хуримлалж байсан ба түүний дараа хятад залуутай суулаа гэх мэт хэвлэлээр маш их сенсаци дэгдээж байсан. Тэрээр харин одоо нөхрөөсөө өрх тусгаарлан Монголын урлагийн тогоонд дахь ганц бие ээжүүдийн тоог нэгээр нэмээд байгаа юм.

Ямартай ч сүүлийн үед Ч. Цэлмүүн маань энд тэнд ганцаараа явж харагдах болсоны шалтгаан нь тайлагдсан юм.

PHOTONEWS.MN

Viewing all 1095 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>