Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all 1095 articles
Browse latest View live

Кэти Перри хайртыгаа өмөөрөв

$
0
0

Орландо Блум болон Кэти Перри нарын дурлалын түүх тэдний хэлж ярьж буй үйл хөдлөлөөс тодхон харагдаж байна. Саяхан сэтгүүлчид жүжигчин Орландо Блумыг дуучин Селена Гомесын хамт Лас-Вегаст явж байхыг анзаарчээ. Тэд нэгэн шөнийн цэнгээний газарт байсан аж.

Үүний дараа хэвлэлд тэдний харилцааны талаар ховын чанартай мэдээлэл гармагц сэтгүүлчид Блумыг Перригийн араар тавьсан хэмээн бичих болсон юм. Харин энэ талаар Кэти Перри өөрийнхөө твиттер хуудсанд нэгэн няцаалтыг бичсэн байна. “Шал тэнэг хов жив хөөцөлдөж, түүнийг дэвэргэж байхын оронд энэ ямар сайхан зүйл вэ гэдгийг олж хар л даа” гээд Орландо Блумын украин хүүхэдтэй авахуулсан гэрэл зургийг оруулжээ. Харин энэхүү постыг нь Селена Гомес шуудхан өлгөн авч, дахин жиргэсэн байна. Үүнийг гагцхүү Орландо Блум болон Селена Гомес нарын хооронд ямар нэгэн ойр дотно харьцаа үгүй гэдгийг батлах гэсэн оролдлого хэмээн ойлгож болох юм.

 

Эх сурвалж www.wikimon.mn


Леогийн шинэ найз бүсгүй

$
0
0

Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо шинэ найз бүсгүйгээ танилцууллаа. Угаас загвар өмсөгч бүсгүйчүүдийг бээлий шигээ сольдаг жүжигчин залуугийн шинэ найз бүсгүй нь ч гэсэн мөн л загвар өмсөгч.

Хосууд гадуур болзож яваад папарацчдын дуранд өртөж, ийнхүү харилцаа нь ил болоод буй юм. Эдүгээ 41 насыг шүргэж яваа Лео энэ оны эхээр ойролцоогоор найман сар орчим үерхсэн загвар өмсөгч Кэрри Рорбахаас салсан.

Түүний дараа шөнийн клуб хэсч, олон ч бүсгүйчүүдтэй олны нүдэнд өртсөн гэдэг. Тэдний дунд дуучин Рианна ч багтаж байсан удаатай. Тэгвэл саяхнаас жүжигчин залуу маань польшийн модель Эла Кавалек гэх үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүйтэй болзож эхэлсэн байна.

Хосууд хэд хэдэн ч удаа болзож, олны нүдэнд өртөөд амжжээ. Бүсгүйчүүдийн эрлэг гэгддэг Леонардо өмнө нь Жизель Бундхэм, Тони Гаррн, Бар Рафаэли, Эрин Хитертон нарын үзэсгэлэн төгс бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

А.Хишигдалай: Манай нөхөр чам дээр лайк дараад байна, ална шүү гэх юм

$
0
0

11403447_1422523418076562_3251481895227804312_n“Universe Best Songs” наадмаас олонд танигдан уран бүтээлээ хийх болсон залуу дуучин А.Хишигдалай хэлье гэснээ шулуухан хэлчихдэг нэгэн билээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ихэд бухимдангуй пост хийж, хүмүүс түүнтэй бүдүүлэг харьцаж байгаа талаар дэлгэжээ.

Тэрбээр “Бас арайл бүдүүлэг юмаа. Асууж болох зүйл байна. Асууж болохгүй ч зүйл байна. Дураараа орж ирээл тэрийгээ яасийн энийгээ яасийн. Би яг одоо хөмсөг шивүүлэх гээд байна. Чи хаана шивүүлсийн хурдан хариу. Эсвэл огт танихгүй хүн миний данс энэ 20к хийчих яаралтай гэж мэгээл бүр арайл дэндүү байхымаа. Эсвэл би шинэ жилээрээ өмсөх даашинз олдодгүй энийгээ ганц өдөр өмсүүлчих гэнэ. Танихгүйштээ гол нь !!!! Эсвэл өмсөдгүй хуучин хувцсаа зар гэнэ. Эсвэл манай нөхөр чиний зурган дээр лайк дараад байна Ална шүү гэнэ. (би ямар танай нөхрийн зурган дээр лайк дарсан юмуу) бас нээрээ тэгээл нөгөө make up girls ch билүү тэр юман дээрээ зургийг минь тавиал ам уралдаж муулал адилхан эмэгтэй хүмүүс байж арайл юмаа. Би одоо юу ч ийн. Би ямар яасийн. Мөрөөрөө л байгаашт” хэмээн постолжээ.

Дуучин бүсгүйн постны дор олны танил залуу жүжигчид хүртэл сэтгэгдэл үлдээж мөн л өөрт нь хандсан нууц мессежүүдийг дэлгэж байв.

Жүжигчин Ч.Ундрал эгчмэд амрагтаа хаягдсан нөхрөө уучилж чадсангүй

$
0
0

22796_850639505030953_7580382668430541117_nОюутан ахуй цагтаа жүжигчин Б.Амарсайхантай үерхэж, эгээ л нэг гэрт орох дээрээ тулсан үедээ өөр сонголт хийсэн гэгддэг жүжигчин Ч.Ундрал өдгөө ганц бие яваа. Урлагийн тайзнаа жүжигчин Т.Өөдөөтэй хамт дуулж хуурдан, Оросын алдарт “Тату” хамтлагийг дуурайж нүцгэлээд авсан тэрбээр “Херо энтертаймент” студийн захирал, найруулагч Б.Баатарын ивээлд багтсан түүхтэй. Чамгүй удаан хугацаанд ойр дотно харилцаатай явсан тэд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, хөөрхөн хүүгээ тэвэрсэн нь саяхан мэт.

УДЭТ-ын маркетингийн албаны даргаар ажиллан, хэд хэдэн киногоороо олонд танигдсан жүжигчин Ч.Ундрал нөхрийнхөө ажилд туслахын сацуу “Херо” нэртэй хөтлөгчийн дамжаа хүртэл ажиллуулж байлаа. Гэвч нөхөр нь “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хийж эхэлсэн цагаасаа хойш хөтлөгч П.Анужинтай амраглаж, эхнэр хүүхдээ орхих дээрээ тултал их асуудал дэгдээсэн гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ.

Нөхрөөсөө салаад нэг хэсэг Америкт амьдарсан Ч.Ундрал хамраа өндөрлүүлж, хөхөө томруулаад өөртөө “шинэ дүр төрх” бэлэглэсэн гэдэг. Одоо өөрийн гэсэн “U art” академи хүртэл байгуулан уран бүтээлээ тасралтгүй хийж яваа түүнийг найз залуутай болсон гэх яриа дэгдсэн ч үнэн худал нь нотлогдоогүй. Харин сүүлийн үед эгчмэд амрагтайгаа эргэж нийлэхээргүй болтлоо муудалцаж, “Монгол тулгатны зуун эрхэм”-ээ орхин одсон найруулагч Б.Баатар анхны эхнэртээ эргэж очсон тухай мэдээлэл тархаад байгаа. Харамсалтай нь, жүжигчин Ч.Ундрал нэгэнт өнгөрсөн амьдралынхаа алдааг дахин давтах хүсэлгүй байгаагаа илэрхийлж эргээд ирсэн нөхрөө хүлээж аваагүй гэнэ шүү.

С.Цахиур

www.zone.mn

П.Шүүдэрцэцэг уран бүтээлийн завсарлага авна

$
0
0

7956_21578451221201605180557Цахим ертөнцийн эрэлттэй оддын нэг бол Пүрэв-Очирын Шүүдэрцэцэг юм. 2015 онд СУИС-ийн Театр урлагийн сургуулийг “Урлаг судлаач” мэргэжлээр суралцаж төгссөн бол түүнээс долоон жилийн өмнө “MissTourism”-ийн тэргүүн миссээр тодорч байсан гэдгийг фенүүд нь андахгүй билээ. Айлын ганц охин түүний аав сэтгүүлч, харин ээж нь хувийн бизнес эрхэлдэг ажээ.

Өдгөө  Ану хатан”, “Найзууд”, “9009” , “Гэнэтийн бэлэг”, “ Валентины захидал”, “Анирлагч” зэрэг дэлгэцийн бүтээлүүд болон хэд хэдэн реклам, клипэнд тоглосон нь түүнийг хэдийнэ олонд танил болгожээ.  Харин ойрын үед жүжигчин бүсгүй  нөлөө бүхий газраас ажлын санал хүлээж байгаа гэнэ. Ямартаа ч хүлээлтийн үр дүн  нааштай бол Шүүдрээ хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авах аж. Мөн реклам, клипний саналыг ч хойш тавихаас өөр аргагүй болох тухайгаа нүүрномын найзууддаа хуваалцжээ.

“Live stream”-ийн “ид шид”-ийг үзэх түүнээс сониуч хүүхнүүд янз бүрийн л юм асуух аж. Болоогүй зарим нь гэрээ харуулаач, хувцасны шүүгээ үзүүл дээ, шүдээ яаж цайруулсан,  нүдний контураа хэдээр хийлгэсэн бэ хэмээн ёстой л хайр найргүй асуултаар булж орхисон юм. Үүн дотор ирээдүйн нөхрөө ямар хүн байгаасай гэж боддог вэ. Хэдэн хүүхэдтэй болох вэ гэсэн асуултанд Шүүдрээ “дөрвөн хүүхэдтэй болно. Би эр хүний их хүндэлж дээдлэн өргөмжилдөг . Миний нөхөр болох хүн маш сайн халамжтай, бас мэдрэмжтэй дээр нь  ойлгодог байх хэрэгтэй. Тийм бол нэг асуудал гарахгүй бизээ” гэж хариулсан юм. Нэмж сонирхуулахад тэрээр эрчүүдийн нүд, гутланд нь ач холбогдол өгч хамгийн түрүүнд хардаг аж. Түүнийхээр харц үнэнийг өгүүлдэг бол гутал ч худал хэлдэггүй юм байх.

А.ДӨЛ 

PHOTONEWS.MN

Загвар өмсөгч С.Төгсийн экс нөхөр Н.Эрдэнэцогт шинэ амрагтай болов уу

$
0
0

321635_185554188193992_985761649_nМонголын загварын ертөнцийн нүүр царай болж “Хамгийн төгс хос” гэгдээд байсан  С.Төгс, Н.Эрдэнэцогт нарын хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Хөөрхөн охиныхоо хамт реклам сурталчилгаанд тоглож, сонин сэтгүүлийн нүүрийг чимдэг байсан тэдний тухай элдэв янзын мэдээлэл олны чихийг дэлдийлгэсэн үе бий. Загвар өмсөгч Н.Эрдэнэцогт эхнэрээ гадаадын загварын шоунд оролцохоор явсан хойгуур шөнийн цэнгээний газарт тайчигч бүсгүйтэй наадаж буй зураг нь хэвлэлд дэлгэгдэж байлаа.

11267666_1029262693780604_4886655109997071332_n335286757201605180707

“Миний учирсан хүүхнүүдийн тоо 200 хол давсан” хэмээн илэн далангүй ярилцлага өгч байсан загвар өмсөгч Н.Эрдэнэцогт экс эхнэрээ “Царай муутай ч гэсэн халуухан хүүхэн. Харин нүдэндээ давхраа хийлгэсэн нь ёстой зохиогүй. Элэг хөшмөөр харагддаг шүү дээ. Тэр хүн надаас салаад бөгсөө яаж авч явах нь хамаагүй” гэж хэвлэлийнхэнд магтан матсан эр. Загвар өмсөгч С.Төгс нэг үе мэргэжил нэгт Ч.Сүбээдэй агсантай нэр холбогдож явсан ч, төдөлгүй сайн найзууд хэвээрээ үлдсэн түүхтэй. Гэвч модель залууг таалал төгссөний дараа ихэд гунигласан тэрбээр энэ тухайгаа олноос нуугаагүй.

jpg170661677201605180706

Тэгвэл түүний экс нөхөр болох загвар өмсөгч Н.Эрдэнэцогт саяхнаас нэгэн бүсгүйтэй хамт авахуулсан зургаараа цахим ертөнцөд шуугиан тариад буй. Угийн хүүхэмсэг зантай гэгддэг энэ эрийн ээлжит “амраг” болох мөнөөх бүсгүйг түүний төрсөн дүү хэмээн учир мэдэх хүмүүс нь хэлдэг. Харин “амраг” нь хэмээн андуурч будилсан олон хүний шивэр авир яриаг сонсоод Н.Эрдэнэцогт даруй тайлбар хийж “Ээжийн минь залуу насны хуулбар, миний хөөрхөн дүү” гэж онцолсон байна.

С.Цахиур

www.zone.mn

Урлагийн овсгоотой хүүхнүүд

$
0
0

Урлагийн ажлынхаа хажуугаар бизнес эрхлэгч одод олон бий. Жүжигчин Г.Золзаяа “Zolo’s hair and beauty salon” салоныхоо нээлтийг хийснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Гадаадын алдартай одод л өөрийн нэрийн бүтээгдэхүүн, компаниа нээж, түүгээрээ дамжуулан олон сайхан хүмүүнлэгийн үйлс хийдэг болохыг бид мэднэ. Тэгвэл жүжигчин Золоо өөрийн нэрийн хуудас болсон салоныхоо үүд хаалгыг албан ёсоор нээсэн нь манайд бараг анхны тохиолдол гэж  болохоор байсан гэж хэвлэлүүд бичиж байлаа. Түүнд реклам зар сурталчилгаанд мөнгө үрэх шаардлага гардаггүй. Энэ бүхнийг жүжигчин бүсгүй ганцаараа л амжуулчихдаг юм.

Ер нь түүнтэй адил реклам зар сурталчилгаанд мөнгө үрж, хармаа хотоо тэмтрэх шаардлагагүй овсгоотой хүүхнүүд олон бий. Загварлаг охид залуусын найдвартай түнш “Umbrella” Зулаа мөн л өөрөө  рекламандаа тоглочихдог. Түүнээс хэдэн жилийн өмнө бол дуучин Номико брендийн хувцасны дэлгүүртэй болж, гоёмсог “патиар”-аараа хуйлруулж байсан удаатай. Харин сүүлийн үед Хүрэлээ гавьяатын охин Намуун “wolarsen” уруулын будгаараа оддыг ч мөн хуйлруулаад байгаа юм.

Үүнээс гадна дуучин Ану, Нара, жүжигчин Шүүдэрцэцэг, Дөлгөөн нарын фейсбүүк оддын өмссөн хувцас, хэрэглэдэг гоо сайхны бараа, үс хумсаа хаана даатгадаг эсэх нь юу ч үлдэхийг хүсдэггүй сониуч  фенүүдэд нь үнэтэй зөвлөгөө. Үүнийг анзаарсан сэргэлэн бүсгүйчүүд тийм нэртэй салонд үсээ янзлуулж, энэ дэлгүүрээс хувцсаа авсан хэмээн сурталчилгааг харин ч төвөггүй хийчихнэ. Мэдээж цаана нь “яриа хөөрөө” байгаа нь нууц биш.

А.ДӨЛ 

PHOTONEWS.MN

Жастин Бибер гүегээс уучлалт гуйна

$
0
0

14639681245742617caa156Дуучин залуу Алекс гэдэг нэртэй гүегтэй хамт авахуулсан гэрэл зургаа цахим хуудсандаа байршуулснаас бүх зүйл эхэлжээ. Тэр гүег Бибертэй уулзсанаасаа хойш түүний гол шүтэн бишрэгч болсон гэнэ шүү. Алексын эзэн “Жастин энэ ховор амьтныг хайрлан хамгаалах асуудалд үнэхээр санаа зовж байна лээ. Тэр үнэхээр мундаг залуу байна лээ шүү” гэж бичжээ.

Тэгвэл зэрлэг, ховордсон амьтдыг хамгаалах байгууллагынхан (PETA) өөрөөр бодож байгаа аж. Тэдний бодлоор бол Жастин гүегийг нэр хүндээ өсгөхийн тулд ашигласан гэнэ. Дуучин залуу хөөрхий амьтныг ашиглаж өөрийгөө сурталчилсан гэж тэд үзэв. Үүнийг зэрлэг амьтадтай зүй бусаар харьцсан гэж үзэх талтай юм. Тус байгууллагынхан дуучин залуугаас уучлал гуйхыг хүсчээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn


Хөтлөгч Д.Санчирмаа дуучин Анутай “өрсөлдөж” байна

$
0
0

Зохиолч Д.Даржаа агсаны охид болох Д.Сарангуа, Д.Маралгуа нарыг нэгэн үеийн сонсогчид нь  андахгүй. Нэгэнтээ “Авгын цагаан уул” тоглолт, цомгоороо хэсэгтээ шуугиулж байсан бол дүү Д. Маралгуа нь охидын “Спайк” хамтлагийг байгуулан дуулж байсан юм.  Өдгөө Д.Маралгуа харийн залуутай гэрлэж, хилийн чанадад амьдрах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Харин эгч нь уран бүтээлээсээ хөндийрч, нэлээд хэдэн жил Энэтхэг улсад амьдарч байгаад эх орондоо ирсэн.

Харин Даржаа агсны гал дээр гарсан зээ бол Д.Санчирмаа юм. Нэг үе “UBS” телевизийн нүүр царай болж байсан тэрээр хэсэг хугацаанд завсарлага авсны дараа дахин эфирт ажиллах болоод байгаа. Үүний сацуу реклам, клипний ажилдаа  ч ханцуй шамлан орсон бөгөөд энэ удаад Италийн “Wycon cosmetics” брэндийн Монгол дахь нүүр царайгаар сонгогдон дуучин Анутай гоо үзэсгэлэнгээрээ “өрсөлдөж”  байна.

PHOTONEWS.MN

Зөн билэгч Мерилин Керро ингэж зөвлөжээ

$
0
0

4029

Зөн билэгтэн Мерилин Керро хүмүүсийн янз бүрийн асуултанд хариулдаг. Унтаж байгаа хүний зургийг авах нь тухайн хүндээ хор хөнөөлтэй тухай өгүүлжээ.

Яагаад унтаж байгаа хүмүүсийн зургийг авч болдоггүй тухай нилээд ноцтой учир шалтгаан байдаг гэж Мерилин Керро:

Хүн унтаж байх үедээ их эмзэг мэдрэмтгий болсон байдаг. Шөнө хүний сүнс биеэсээ салж, хүн их сул дорой ямар ч хамгаалалтгүй болдог. Иймд зураг дээр сүнсгүй унтаж буй хүний дүр төрх л үлдэнэ. Зураг хүний амьдралд нөлөөлж чадах онцгой энергитэй гэдгийг тэрээр батлаад хэрвээ унтаж байгаа хүний зураг тухайн хүнд сайн санаагүй хэн нэгний нүдэнд эсвэл хар шидтэнгүүдийн гарт орвол зураг дээрх хөөрхий түүний эрүүл мэнд, амь нас, хувийн амьдрал, ажил алба, албан тушаалд ноцтой хор хөнөөл учруулж мэднэ. Зураг дээр сүнс нь байхгүй байгаа нь тухайн хүн хамгаалалтгүй байгаагийн шинж. Хэрвээ ийм зургаа удаан хугацаанд хадгалах тохиолдолд өөртөө элдэв таагүй асуудлыг дуудна. Иймд Мерилин Керро унтаж байгаа хүний зургийг авахгүй байхыг сануулж байна. Хэрвээ танд ийм зураг байдаг бол тун яаралтай үгүй хийж устгах хэрэгтэй. Үүний тулд урьдчилан аврал эрэх, эрүүл мэндээ сахин хамгаалах маани ерөөл уншуулаад тухайн зургаа булах, эсвэл шатаах хэрэгтэй. Түүнээс гадна хэрвээ хүнийг унтаж байхад нь зураг авч болохгүй гэдэг нь тухайн хүнд ямар хор хөнөөл учруулж болзошгүй гэж гэсэн асуулт зохих ёсоор урган гарна. Эрт дээр үед фото зураг гэж гарч ирэхээс өмнө хүнийг өнгөрсөн хойно нь дурсан санахын тулд зургийг нь зурдаг байжээ. Зүүд гэдэг ямар нэг хэмжээгээр үхлийн нэгээхэн жижиг хэсэг гэж ойлгож болно. Иймд унтаж байхад нь зургийг нь авснаар хүнд хэзээ ч засаж залруулах боломжгүй хор хөнөөл учруулж болзошгүй. Мерилин Керро нэг үе загвар өмсөгчөөр ажиллаж байсан бүсгүй. Тэр үед өөрийнхөө фото зурагны тухайд их болгоомжилдог өөрийнх нь үзэж байгаагаар энергийн орон зайд нь хортой санагдсан нэлээд зураг авалтаас тэрээр татгалздаг байжээ. Фото зураг онцгой ид шидийн хүчтэй тул зөвхөн сэтгэл санаа өөдрөг, баяр баясгалантай үедээ зураг авхуулах ёстой гэж үздэг. Биеийн эрүүл мэнд муу, сэтгэл санаа тавгүй эсвэл муу санаатай хар муу хүний хажууд зургаа авхуулах нь амьдралдаа гэнэт санаандгүй гай зовлон дуудах шалтгаан болдог гэнэ.

 

Долоо хоногийн турш мөнгө дуудах ёслолыг хэрхэн хийх вэ

Зөн билэгтэн Мерилин Керро богино хугацаанд мөнгө хэрхэн яаж дуудах, ахуй амьдралаа өөрчлөн сайжруулах тухай нууцаасаа хуваалцан:

Долоо хоногийн турш өдөр бүр хийх дараах ёслолыг санал болгож байна. Мөнгөний энэхүү ёслолын ач тусыг хүртэхийн тулд өөрийнхөө эерэг энергээр дэмжиж өгөх хэрэгтэй. Энэ нь ид шидийн ашиг тусыг богино хугацаанд мэдрэхэд тустай. За, ингээд эхэлцгээе!

 

Даваа гариг

Мерилин Керро төмөр махбодын ид шидээс хүртэхийн тулд арван гурван ширхэг зоосон мөнгийг арван гурван удаа тоолоод нэг цагийн хооронд нэг нэгээр нь зарж үрэх хэрэгтэй гэнэ. Энэ арван гурван зоосноосоо өөр ямар ч мөнгө энэ өдрийн турш үрж зарцуулж болохгүй. Энэ ёслол хүнийг их арвич хямгач болгоно.

 

Мягмар гариг

Энэ өдөр мөнгөний сахиустай болох хэрэгтэй. Үүний тулд 5, 50, 500 гэсэн тоотой мөнгийг улаан өнгийн ноосон утсаар уяад түрийвчнийхээ хоосон халаасанд хийгээрэй. Ийнхүү хийсэн мөнгөнүүдээ ямар ч тохиолдолд үрж зарж болохгүй.

 

Лхагва гариг

Таван төгрөгийг задгай дэвсгэртүүдээр эсвэл задгай зоосон мөнгөөр задлаж солиулах хэрэгтэй. Энэ мөнгөнүүдээ ядарч зүдэрсэн, заавал эрэгтэй хүмүүсд тарааж өгнө. Энэ ёслол нь мөнгө эд баялагийн гачигдал хомсдолоосоо салж, мөнгөний орж ирэх урсгалыг цэвэрлэж буй утгатай гэнэ.

 

Пүрэв гариг

Энэ өдөр гэрээсээ гарахаасаа өмнө зуун төгрөгийг голоор нь нугалан хамрынхаа үзүүрт хүргээд өөрийнхөө гуйж хүсэж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээрэй. Тэнгэрийн хүчийг өөртөө тусалж хамгаалахыг хүсээрэй. Энэхүү ёслол мөнгөний энергийг ивээгчдийг татан таны гуйлт хүсэлтийг Дээд тэнгэрт дамжуулах тул дараагаас нь биелэж эхэлнэ.

 

Баасан гариг

Энэ өдөр орлогоо нэмэгдүүлэх сахиус хийнэ. Үүний тулд гэрийн бүдүүн, том навчтай ямар нэг таримал цэцэг сонгож аваад гэртээ авч ирээд шинэ саванд суулгана. Энэ үйлдлийг хийж байх зуураа цэцэг таны мөнгө санхүүгийн гол зүйл хэмээн сэтгэлдээ төсөөлөөрэй. Хэрвээ та энэхүү цэцгээ сайтар арчлан ургуулж, хайрлаж чадвал өнгө орон ургах бөгөөд энэ цэцэгтэй тань нэг адил таны мөнгө санхүүгийн нөхцөл байдал ч сайжирч өөрчлөгдөнө.

 

Бямба гариг

Энэ өдөр гэрийнхээ амин сүнсийг тахиарай. Үүний тулд цаасан хүүдий аваад дотор нь ямар нэг мөнгө хийгээд гал тогооныхоо өрөөнд бусад хүмүүсийн гар хүрэхгүй газарт тавиарай. Энэхүү ёслолын тусламжтайгаар мөнгө дуудах ёслолдоо гэрийнхээ амин сүнсний тусламжийг авна.

 

Ням гариг

Энэ өдөр өмнөх өдрүүдэд хийгдсэн бүх ёслолуудыг нэгтгэсэн ид шидийн үйлдэл хийгдэнэ. Үүний тулд шөнө ногоон, эсвэл алтлаг өнгийн лаа асаагаад энэ цаг мөчөөс мөнгөний гачаал танай гэрийг орхин явж, харин мөнгөний урсгал аажим алгуураар орж ирж байгааг сэтгэлдээ төсөөлөөрэй. Энэ бодлоо сэтгэлээсээ салгалгүй байсаар унтаж амраарай. Энэхүү ёслолыг хийсний дараах найм дахь өдрөөс мөнгөний эрч хүч нэмэгдэн улам ихээр таны зүгт татагдана.

Мөнгө дуудах энэхүү ёслол зөвхөн ид шидийн хүчинд найдан зүгээр гараа хумхин суугчдад биш, харин өөрөө хичээн, хөдөлмөрлөж итгэж зүтгэж байгаа хүмүүсд үр дүн нь илүү ихээр мэдрэгдэнэ. Мөн хэрвээ хүн өөрөө ид шидийн хүчинд итгэдэггүй, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд ямар нэг хичээл зүтгэл гаргадаггүй бол үйлчлэхгүй гэдгийг та анхаараарай.

 

Алт зүүх нь яагаад аюултай байдаг вэ?

Мерилин Керро алтан гоёл зүүлт ямар аюул дагуулж байдаг тухай бичжээ. Алт тэр бүр хүнд ээлтэй байдаггүй гэнэ. Магадгүй хэн нэгэнд аз амжилт, харин нөгөөд нь таагүй зүйлийг татаж байдаг. Алт асар хүчтэй энергитэй бөгөөд манай гариг дэлхийн хүн амын бараг 15 %-д ээлтэй байж магадгүй. Эндээс ихэнх хүмүүсд алтан гоёл зүүлт хор хөнөөл л татдаг гэж дүгнэлт хийж болно. Гайхалтай өгөөмөр, сайхан сэтгэлтэй, аядуу зөөлөн хүмүүс л алт зүүхэд тохиромжтой. Өрөвч нинжин сайхан сэтгэлтэй хүмүүсд алт аз амжилт дагуулдаг. Алт тэдний зан араншингийн эерэг талуудыг илүү ихээр тодотгон өгч, хар муу зүйлээс хамгаалж, амьдралдаа амжилтанд хүрэхэд нь дэмжиж өгнө. Идэвхтэй, хөдөлгөөнтэй, өөдрөг, хүссэндээ хүрэх гэж хичээж тэмүүлдэг, өөрийн үнэлэмж өндөртэй хүмүүс л эерэг бодол тээн, толгойдоо зүүх нь ээлтэй сайн гэнэ. Уур уцаартай, атаач, хорон санаатай, түрэмгий зантай хэрүүл маргаан хийх нь элбэг хүмүүсд алт ер тохирохгүй. Харамч, зожиг, хүмүүстэй нийтэч биш хүмүүст алт дургүй.

Хэрвээ дээр дурдсан ийм зан араншинтай хүмүүс алт ихээр зүүвэл эцсийн дүнд юу ч үгүй болж хоосроно. Хар муу санаатай элдэв муу юм сэдэж санаж явдаг хүмүүсийн зүүсэн алтан эдлэл эзнийхээ улам муу муухай зүйл хийх хүслийг бадраадаг. Төмөр хатуу эдийн энерги сөнөөж үгүй хийх хүчтэй тул эзнийгээ илүү муу үйл хийхэд түлхэн хамаг зүйл муу муухайгаар дуусна. Түүнээс гадна Эстоны зөн билэгтэн маань өөрийн биш, бусдын алтан ээмэг, бөгж, гоёл зүүлт хэзээ ч зүүж болохгүй хэмээн анхааруулж байна. Хэрвээ цусан төрлийн хэн нэгэн алтан эдлэл бэлэглэсэн бол тэр эдийг дагалдан хуучин эзний нь энерги ирдэг.

Хэрвээ тэр алтан эдлэл бэлэглэсэн хүний амьдралд олон таагүй зүйл болж өнгөрсөн эсвэл тухайн хүн хар муу санаатай нэгэн байсан бол ийм алтан эдлэлийг ер зүүх хэрэггүй. Алтан эдлэл зүүсэн эзнийхээ хамаг мэдээллийг хадгалж байдаг тул бусдын гоёл зүүлтийг зүүснээр өөртөө тухайн хүний таагүй, бүтэлгүй бүхнийг татна. Магадгүй хуучин эзнийх нь тус дэмжлэгийг ч авч болох юм. Байнга сөрөг энергийн дайралтанд өртдөг, үргэлж муу бодол тээж явдаг, атаач, хэн нэгнээс өшөө хонзон авахыг санаархдаг хүмүүсийг алт зүүхгүй байхыг зөн билэгтэн Эстон бүсгүй маань зориуд анхааруулж байна.

Гагцхүү сэтгэл нь цэвэр ариун, ухаалаг хүмүүсд алтан эдлэл ээлтэй байдаг гэнэ.

 

Хүсэл биелүүлэх гурван ёслол

Зөн билэгтэн Мерилин Керро ид шидийн тусламжтайгаар хүсэл мөрөөдлөө биелүүлэх таван арга хэлж өгчээ. Үүний тулд санаж төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх асар их хүсэл тэмүүлэл, айл бүрд байдаг энгийн хэдэн эд зүйл хэрэгтэй болно. Толины гайхалтай ид шидийн хүчний тухай их эрт дээр үеэс мэддэг байсан. Толины тусламжтайгаар өөрийнхөө чин хүслийг биелүүлж болно гэж Мерилин Керро батлаад тухайн айлд нэлээд эртнээс байгаа хуучин толийг сонгож аваад гадаргуун дээр нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг угааж арчихад ул мөр нь үлдэхээргүй тийм зүйлээр бичээрэй. Дараа нь цэвэрхэн устай аяга, эсвэл таваг аваад бичсэн хүсэл мөрөөдлөө угааж арилгаарай. Үлдсэн усыг нь хүсэл мөрөөдөлтэй тань холбоотой газарт аваачиж цацаж өргөөрэй.

Хэрвээ бичсэн зүйл тань хэн нэгнээс шууд хамаарахаар бол үлдсэн усаа өөрөө уугаарай. Энэ арга богино хугацаанд хүсэл мөрөөдлийг тань биелүүлэхэд туслана. Ямар нэг ажил хэргийн эхлэлтэй холбоотой хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд лонх шилтэй нэгэн ёслол хийнэ. Хоосон шилэн, боломжтой бол тунгалаг биш лонх сонгож аваарай. Ногоон өнгөтэй шилэн лонх сав илүү тохиромжтой байна. Лонх шилнийхээ амыг уруулдаа хүргээд хүсэл мөрөөдлөө чимээгүйхэн хэлээрэй. Дараа нь лонхоо сайтар таглаад хүсэл мөрөөдөл тань биелэх боломжтой тэр газар уруугаа авч явна. Тэр газраа хүрч очоод лонх саваа онгойлгох тохиолдолд хүсэл мөрөөдөл тань биелэнэ, эсвэл тухайн хүнд аз амжилт дуудна.

 

Лааны тусламжтайгаар ямар ч хүслээ биелүүлж чадна

Мерилин Керро лааны шид гайхалтай их хүчийг агуулдаг гэдгийг батлаад лаа ирээдүй хэтийн тухай мэдээлэл өгч, анагааж эдгээн, хүсэл мөрөөдлийг тань биелүүлж чадна. Энэхүү ёслолыг шинэ Саран гарах үеэр заавал хийдэг ёстой. Лаа аваад зүүгээр дээр нь өөрийнхөө хүслийг сийлж бичээд лаагаа асаан цонхны тавцан дээр тавиарай. Лаа өөрөө унтартал нь асаана. Үлдсэн лаагаа хүсэл мөрөөдлөө биелэх хүртэл биедээ авч яваарай. Харин хүсэл бүхэн тань биелэхийн цагт лаанаасаа үлдсэн хэсгийг галд хийгээрэй. Эдгээр гурван ёслол тогтоогдсон ёс журмын дагуу хийгдэх ёстой. Ёслолын үеэр хэлэх, бичих хүсэл мөрөөдлөө оновчтой товч тодорхойлох хэрэгтэй. Ёслол хийх байр, орчинд хүн заавал ганцаараа байх ёстой. Харин хамаг хаалга цонх хаалттай, гадны ямар ч чимээ санаа бодлыг сарниулахгүй байхаар урьдчилан бэлтгэсэн байгаарай. Амжилтын хамгийн гол үндэс нь хүсэл мөрөөдөл минь заавал биелнэ гэдэгт чин сэтгэлээсээ хүчтэй итгэлтэйгээр хандах явдал гэж Мерилин Керро үздэг гэнэ.

 

“Зөн билгийн тулааны” 14 дэх удаагийн шилдэг оролцогчдын нэг Мерилин Керро далдыг хардаг, мэргэ төлөг хийдэг бөгөөд ид шидийн аливаа арга засал, ёслолд лаа, хутга, толь гэх мэт зүйлийг байнга хэрэглэдэг. Энэ бүгд өөрийнх нь хэлж байгаагаар жинхэнэ гайхамшигийг бүтээх хүчтэй энергитэй гэнэ. Ямар гоёл чимэг хайр, мөнгө, аз амжилт дууддаг тухай Бүр эрт дээр үеэс гоёл чимэглэлийг хамгийн хүчтэй сахиус хэмээн үздэг байжээ. Ер нь мөнгө эд баялаг дуудах, хүссэн хүнтэйгээ гэрлэх, эрүүл сайхан хүүхэдтэй болох, дайсан болон хорон муу санаатай хүмүүсээс хамгаалах зориулалтаар анх гоёл зүүлт үүссэн гэж Мерилин Керро үздэг бөгөөд харин өнөө үед бөгж, хүзүүний зүүт, ээмэг гэх мэтчилэн аливаа гоёл чимэглэлийн жинхэнэ үүрэг, утга алдагджээ. Тэрээр гоёл чимэг ямар утга илэрхийлдэг, ямар ач холбогдолтой тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.

 

Бөгж– бол асар их хүчтэй сахиус.

Энэхүү хуруундаа зүүж явдаг гоёлыг өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тавьсан зорилгодоо хүрэхээр хичээж, өөртөө бат итгэлтэй яваа хүмүүс зүүдэг. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь зүүсэн бөгж нь хүч дэмнэн тусладаг. Түүнээс гадна атаа жөтөө, хараал хэл амнаас хамгаалдаг. Бөгж өөрийнхөө эзнийг ахуй амьдралын аливаа таагүй асуудлаас хааж хамгаалдаг.

 

Хүзүүний зүүлт– өөртөө бат итгэлтэй хүмүүс зүүдэг.

Хүзүүний зүүлт уур уцаар зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөө дарах, сэтгэл санаа өргөж өгөх, хүч тамир сэргээхэд тустай. Гэвч нэг хүзүүний зүүлтийг нэг жилээс илүү хугацатай зүүхгүй байхыг Мерилин Керро зөвлөөд бүтэн жилийн турш асар их сөрөг энергийг хуримтлуулдаг тул жил бүр тэр муу муухайтай нь хамт хүзүүний зүүлтээ солих хэрэгтэй гэжээ. Чулуун шигтгээтэй хүзүүний зүүлт эсвэл энгэрийн зүүлт – хамгийн хүчтэй сахиуснуудын нэг гэж эрт цагаас үзсээр иржээ. Тэрээр хайр дурлалаас гадна, үнэнч сайн нөхдийг, сайхан сэтгэлтэй хүмүүсийг өөртөө татдаг. Эдгээр гоёл дайсан, санаа муутнаас, элдэв сөрөг муу энергээс хамгаалдаг шидтэй.

 

Бугуйвч– өөртөө төдийлөн итгэлтэй биш хүмүүсд их ээлтэй.

Гартаа энэхүү гоёлыг зүүснээр хүнд эр зориг, шийдэмгий байдал бий болдог. Бусдын нөлөөнд амархан автдаг хүмүүст бугуйвч их сайн хамгаалалт болдог. Бугуйвчны тусламжтайгаар бусдын нүдэнд анзаарагддаггүй байсан хүмүүс тэргүүлэгч болж чадна. Фенечка буюу сүлжмэл гоёл зүүлт – бол онцгой нэгэн сахиус. Тэрээр асар их эерэг энергийг агуулж байдаг. Зүүсэн эзэндээ аз жаргал хайрладаг. Хэрвээ энэхүү гоёлоо хаяж гээвэл өөрийнхөө орд эрхсийн тааллыг алдсантай адил. Найз нөхдийн хоорондын харилцааг ойртуулж, үүрдийнх болгодог бөгөөд найзууд гарынхаа бугуйнд зүүснээр тэднийг юу ч хэзээ ч салгаж чадахгүй.

 

Ээмэг- хүнийг сэтгэл татам, бусдыг татах чадвартай болгодог.

Ээмэгний тусламжтайгаар хайртай хүнтэйгээ хэл үгээ ололцоход амар хялбар байх болно. Өөрт таарч тохирох ээмэг зүүснээр хүн өөртөө итгэлтэй, илүү уран гоё ярих чадвартай болдог.

 

Гинж– зүүсэн эзнээ хамгаалахын зэрэгцээ аз амжилт дууддаг.

Аюул осол айсуйг энэхүү гоёл сануулахаас гадна харлаж өнгө алдах эсвэл тасрах нь гай зовлон, элдэв таагүй асуудал болохын шинж гэдэг.

 

Мерилин Керро: хэрвээ өөрийнхөө сахиус болох гоёл зүүлтийг байнга зүүснээр амьдралын олон таагүй асуудлууд харьцангуй амар хялбар шийдэгдэх болно. Тэрээр өөрөө ч ердийн мэт гоёл зүүлтний хамгаалах ид шидийн хүчийг нь байнга авдаг. Бөгж, гинж, бугуйвч гэдэг эмэгтэй хүний хувьд хамгаалагч сахиус нь болохоос гадна юугаар ч орлуулашгүй ид шидийн хүчийг агуулдаг.

 

Хайртай залуугаа өөртөө хэрхэн татах тухай

Хайр дурлалд туслагчид байхгүй гэж ярьцгаадаг. Харин “Зөн билгийн тулааны” 14 дэх удаагийн шилдэг оролцогчдын нэг Мерилин Керро энэ их л маргаантай асуудал. Учир нь Дээд тэнгэр эсвэл ид шидийн тусламжтайгаар хариугүй хайрыг ч аз жаргалтай болгон өөрчилж гайхалтай үр дүнд хүрч болно гэж үзэж байна. Элдэв арга заслын тусламжтайгаар хайртай залуугаа хажуудаа тогтоож болно. Хэрвээ та чин сэтгэлээсээ итгэж байвал нэг ч их хүлээлгэхгүйгээр үр дүн нь харагдана.

Хайр дуудах ёслолыг өөрөө бие даан хийж болох ч хүн бүр л өөрийгөө далд авьяастай хэмээн хууран мэхэлж нэр зүүх болсон өнөө үед жинхэнэ хүчтэй шидтэнг нэлээд эрж хайж байж олж магадгүй. Санасандаа хүрэхийн зэрэгцээ хайртай хүндээ хор хөнөөл учруулахгүйн тулд хайр дуудах ёслол хийлгэхийн тулд анх таарсан хэн нэгэн, эсвэл эхэлж харагдсан зар сурталчилгаанд автахгүй байхыг тэрээр зөвлөж байна.

Хэрвээ өөрийнхөө хүсэл, санаа бодлоо зорилгодоо төвлөрүүлж, бүх зүйлийг ном журмын дагуу зөв хийж чадвал хайртай хүнийхээ сэтгэлийг өөртөө татаж болно. Гэсэн хэдий ч хамгийн гол нь аливаа хийх зүйлдээ урьдчилан сайтар бэлтгэх ёстойг Мерилин сануулж байна. Тухайн нөхцөл байдалд ёслол хийхэд бие махбодын болоод бүх хүч, санаа бодол, анхаарлаа хийж буй үйлдэлдээ төвлөрүүлэх ёстой тул юуны өмнө өөрийгөө эрүүл, аливаад бэлэн, ямар нэг төвөгтэй асуудал үүсэхгүй гэдгийг тодруулах шаардлагатай.

Гэртээ хэн ч байхгүй, гэнэт утас дуугарч, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ажиллах гэх мэт гадны ямар нэг саадгүй тийм өдөр, цагийг сонгон ёслол хийнэ. Ёслол хийх өрөөнд толь байж болохгүй бөгөөд толио хураах боломжгүй бол зузаан даавуугаар бүтээнэ. Энэ нь ёслол хийж байх зуур нөгөө ертөнцийн хүч толийг орох хаалга болгон манай ертөнцөд орж ирэхээс сэргийлж байгаа явдал. Түүнээс гадна толио хаалгүй орхивол хамаг энергийг алдагдуулах тул хайртай залуугаа өөртөө татах үед та өөрөө энергийн хомсдолд орж болзошгүй гэнэ. Тухайн ёслолын үед толийг заавал нээлттэй байлгах шаардлага гарах тохиолдолд л биш бол толь үргэлж хаалттай байх ёстой. Цэвэр ариун сүнс цэвэрхэн биед л байх ёстой тул энэхүү нууцлаг ёслолоо хийж эхлэхээсээ өмнө усанд орж, рашаан усны тусламжтайгаар бүх сөрөг энергээ угааж гаргах үснийхээ цэвэрхэн эсэх тухайд онцгойлон анхаараарай. Хувцасны тухайд хүчтэй энергийн урсгалд саад болохооргүй аль болох оёдол залгаас багатай, товч цөөхөнтэйг сонгож өмсөөрэй. Хайртай залуугийн тухайд бол энэ үед тэрээр хэн нэгэнтэй ямар нэг харилцаанд ороогүй ганц бие байх ёстой. Хэрвээ тэр залуу хэн нэгэнтэй хайрын холбоо харилцаатай байгаа тохиолдолд өрсөлдөгч эмэгтэйгээ эхлээд түүнээс холдуулах хэрэгтэй болно хэмээн Керро зөвлөж байна.

Ямар ч эмэгтэй өөрөө биеэ даагаад хийх боломжтой энэхүү ёслолыг хийхийн тулд элдэв зураггүй шилэн аяга, алимны цуу, зөгийн бал, лаа, (энд заавал сүмийн лаа тохиромжтой) модон хүрээтэй жижигхэн толь хэрэгтэй болно. Шилэн аягандаа зөгийн бал, алимны цуу хоёрыг жигд хэмжээтэй хийж сайтар хутгана. Дараа нь энэхүү бэлтгэсэн зуурмагтаа баруун гарынхаа долоовор хурууг хийгээд Наран хүрдэндээ хүргэнэ. Дараа нь хоёр гарынхаа долоовор хуруунуудыг зуурмагтаа хийгээд өвдөг, гуя өгзгөндөө түрхэнэ. Энэ бүгдийг хийснийхээ дараа лаагаа асаагаад цагийн зүүний дагуу гурвантаа үлдсэн зуурмагтай шилэн аягаа тойруулан эргүүлнэ. Гэртээ шилэн аягаа барьсан чигээрээ өөрийнхөө дүрсийг толинд гурван минутын турш харангаа хайртай залуугийнхаа тухай бодоод тольныхоо гадаргуу дээр шилэн аягаа тавина. Таны дүрс дор нь үлдсэн гэдгийг сэтгэлдээ төсөөлөөрэй. Дараа нь тухайн шилэн аягаа өвдөгөн дээрээ тавиад гурвантаа: “Долоон салхи, долоон цоож, Чи зөвхөн минийх л байх ёстой. Тийм ч байх болно” гэж хэлнэ.

Дараа нь шилэн аягаа нууцаа хэн нэгэнд алдахгүйн тулд бусдын нүдэнд өртөхөөргүй далд хийх хэрэгтэй. Дараах өглөөний үүр цайхтай зэрэгцээд Нар бүр мандахаас өмнө амжиж лаагаа дахин асаагаад бараг дуустал нь байлгаад шилэн аяганд үлдсэн зуурмагаа дээр нь хийнэ. Ингээд ёслол хийхэд хэрэг болсон зүйлүүдээ тольноос бусдыг нь ойрын үед болох тэргэл сартай шөнө замын уулзварт авиачиж хаяна. Харин толинд таны хайртай хүн харах ёстой. Энэ амьдралдаа бүтэлгүй хайрын тухай мэдээгүй яваа азтай нэгэн тун зохисгүй юм хэмээн бодож л байг. Харин харилцан хоёр биенээ хайрлахыг мөрөөдөж явдаг нэгэн ийм ёслол ч бол хийж, оролдоод үзэх эрхтэй. Хайрын ёслол угтаа хоёр биенээ гэсэн халуун хайртай хосуудыг холбож өгөхөд зориулагддаг юм.

http://news.zone.mn/content/read/64930.htm

 

Дуучин Нара гарын үсэг цуглуулахдаа 20000 төгрөг тараасан уу

$
0
0

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид энэ сарын 23-наас эхэлж дэвших тойргоосоо 801 хүний гарын үсэг цуглуулах ажилдаа идэвхийлэн орсон. Аймаг, дүүрэг бүрт нэр дэвшигчдийн гарын үсэг цуглуулах ажил эрчимжиж байгаа эдгээр өдрүүдэд дуучин Нара буюу М.Нарантуяа сонгогчдынхоо гарын үсгийг давуулан биелүүлж яваа сурагтай гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, түүний хувьд энэ талаараа “Өөр дүүрэг, хорооноос хүртэл гарын үсэг зурахаар хүмүүс ирж байна. Харамсалтай нь 69-р тойрогт 8,10,12,13,14,22р хороонууд тус, тус багтаж байгаа бөгөөд одоогоор 1500 гаруй гарын үсэг цуглуулаад байна. Сайны хажуугаар саар гэгч хэзээд байдаг учраас ганц, хоёр зохион байгуулалтай байж болзошгүй цөөн хэдэн асуудлууд байна.  Хэдийгээр 801 хүний гарын үсэг гэж заасан ч  магадлашгүй байдал үүсэхээс сэргийлж 3000 гарын үсэг цуглуулахаар зорьж байгаа” хэмээсэн юм.

Тэгвэл гарын үсэг цуглуулахдаа 20000 төгрөг тараасан талаар нэгэн иргэн коммент бичжээ. Яг одоогоор тараасан эсэх нь тодорхойгүй байгаа ч түүнийг тараасан гэх мэдээлэл байна.

Б.Саран

Харри Стайлс One Direction-ыг орхино

$
0
0
5998e3a0efec5a59great
Хөвгүүдийн One Direction хамтлагийн гишүүн Харри Стайлс тун удахгүй хамтлагаа орхиж мэдэх гэнэ. 22 настай дуучин залуу тус хамтлагийн “эцэг” гэгддэг Саймон Коултай байгуулсан гэрээгээ цуцалж, бие даан уран бүтээл туурвих хүсэлд автжээ. Нэлээн хэдэн сарын өмнө ийм алхмыг Зэйн Малик хийсэн билээ.

Экс хамтрагч нь ихээхэн нэр алдартай болж байгаа учраас Стайлс ч мөн бие даан уран бүтээлээ туурвихаар шийдсэн бололтой. Түүнд туслах сонирхолтой газрууд ч олдсон байна. Өдгөө Sony, Universal компаниуд түүнтэй гэрээ байгуулахаар хөөцөлдөж байгаа бөгөөд сүүлчийнх нь арай илүү магадлалтай гэнэ шүү.

Учир нь, Universal компанийн салбар болох Capital Records-т дуучин Кэтти Перри харьяалагддаг юм. Тэрбээр Харригийн хувьд үлгэр жишээ болсон хүн нь билээ. Тиймээс удахгүй Стайлс тун ч амаргүй шийдвэрийг гаргах бололтой. Эх сурвалж www.wikimon.mn

Жексоны охин аавыгаа мөнхжүүлэв

$
0
0

8cf8b08857d9c842great

Попын хаан Майкл Жексон таалал төгсөхөд түүний охин Пэрис ердөө 11 настай байсан юм. Охин аавдаа дэндүү хайртай байсан учраас одоог хүртэл түүний үхэлтэй эвлэрч чадахгүй байгаа аж.

Аавынхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ээлжит алхмаа Пэрис шинэ шивээс хийлгэснээр гүйцэлдүүлсэн байна. Тэрбээр гаран дээрээ аавынхаа дүрийг мөнхжүүлжээ. Пэрис Жексон аавынхаа Dangerous цомгийн хавтсан дээрх гэрэл зургийг шивүүлэв.

Бүсгүй нийгмийн сүлжээнд шивээснийхээ гэрэл зургийг байршуулаад дор нь “Амьдрал өөрөө их утга учиртай зүйл шүү. Амьдралын утга учир янз бүрийн хэлбэрээр оршиж байж болно. Хэзээ ч өөрийн хаанаас угшилтайг бүү мартагтун. Хэний хүүхэд вэ гэдгээрээ бахархаж яв” хэмээн бичжээ. -

А.Дөлгөөний өөрчлөлт монгол хүүхнүүдийг Солонгос тийш “уруу” татаж байна

$
0
0

2013 оны “Universe best songs” уралдааны сонирхолтой “face”-үүдийн нэг бол реппэр А.Дөлгөөн буюу Ан Жи Хён байлаа. Тэрээр Солонгосын иргэншилтэй ч “ганцхан иргэншлээс болоод Дөлгөөн солонгос болчихгүй. Солонгост надаас “Аль улсын хүн бэ” гэж асуухад би Монгол л гэдэг. Яагаад Солонгос иргэншилтэй байж болохгүй гэж. Монгол бол миний эх орон. Эх орон минь миний хамгаалагч гэж боддог” гэж ярьсан байдаг.

2013 оны “Universe best songs”-ийн шилдгээр шалгарч анхны уран бүтээл “Хорьж болохгүй хорин насыг хорьж болохгүй, Зарим зүйлийг хичээл номноос хайж олохгүй, Хорьтой байгаа дээрээ холион бантангий нь хутгана, Хорин нэг хүрэхээрээ хүүхэд байхаа болино”-оор үе тэнгийн нөхдийн “ертөнцийг” харуулсан юм. Түүний дараа “Чи бол зураач”, “Шинэ жил”, “Baby come on” зэрэг дуунууд нь үзэгчдэд хүрсэн сайн бүтээл болсон юм.

Даанч сүүлийн үед реппер бүсгүйн нэр бүхий уран бүтээл гэж гарахаа байгаад удаж байна.  Магадгүй өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд 25 хүрсэн болохоор “хүүхэд байхаа больсон” ч байж мэдэх юм. Сүүлд Солонгосын “Ай Ди” гоо сайхны эмнэлгийн шинэ нүүр царай болсон түүний стайл өмнөхөөсөө ихэд өөрчлөгдсөн байх ажээ. Нэгэнтээ “энэ байгаа маань миний стиль. Би барби биш, хэн нэгнийг дууриаж “хөлөө хөлдөөхгүй”. Би өөрийнхөөрөө баймаар байна. Би та нарыг хүндэлдэг. Тийм болохоор та нар ч гэсэн намайг ойлгож хүндлээч гэж хүсмээр байна” хэмээж байсан реппэр бүсгүйн өөрчлөлт Солонгос тийш хүүхнүүдийг “уруу” татах ажээ.

А.ДӨЛ

PHOTONEWS.MN

 

Тэсэрч дэлбэрсэн зуны анхны фистеваль “Spinning”-ээр эхэллээ

$
0
0

“Монголын эргэлтэд дугуйн холбоо”-ноос анхлан санаачилж энэ сарын 28-нд буюу өнгөрсөн хагассайн өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д  Спиннинг  фистевалийг амжилттай зохион байгуулалаа.   Уг “Спиннинг давалгаа 2016”-д тус “Монголын эргэлтэд дугуйн холбоо”-г үндэсдэгч Спиннинг ханхүү Г.Мөнсүлд өөрийн “Super spinning клуб”-ийн багш нартайгаа төмөр хүлэг хөлгөлсөөр талбайд орж ирсэнээр сүр дуулиантайгаар тус үйл ажиллагаа эхэлсэн юм.

IMG_3560

Мөн “Монголын эргэлтэд дугуйн холбоо”-н энэхүү том үйл ажиллагааг зохион байгуулахад  ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Nike”-н хамт олон бүрэн бүрэлдэхүүрээ мөн хүрэлцэн ирсэн.

Тайзан дээр байрлах спиннинг дугуйн дээр багш нар өөрсдийн алмайрам гайхалтай үзүүлбэрүүдийг ирсэн зочид, үзэгч олондоо хүргэхээс гадна, хамгийн сонирхолтой нь хүрэлцэн ирсэн хүмүүс талбай дээр байршуулсан 100 спиннинг дугуйн дээр хамтдаа даган хийж өөрийн биеэр эрч хүчийг хамтдаа мэдрэх боломжийг олгосон юм.

118A7271

“Спиннинг давалгаа 2016”-г чадварлаг жүжигчин Ж.Алтаншагай хөтлөн явуулж, бидний хайртай дуучид болох Камертон хамтлагийн дуучин Л.Ган-эрдэнэ, дуучин Г.Тэнүүн, дуучин П.Баярцэнгэл, битбоксчин Рэй нар ирж ая дуугаа өргөсөн бөгөөд ирсэн бүх хүмүүсийн гарт “Nike” брэндийн хөнгөлөлтийн бэлгийн картууд очсон олон олон гэнэтийн бэлгээр бөмбөгтсөн зуны анхны, гэнэтийн  давалгаа байж чадсан билээ.

IMG_8303

Дашрамд дуулгахад  Спиннинг  фистевальд уригдан ирсэн зочид дунд Г.Мөнхсүлд багштай тус спортоор хичээллээд богинохон хугацаанд өөрийн хүссэн биеийн галибараа олж чадсан 3 үзэсгэлэнт бүсгүй байсан нь үйл ажиллагааг улам амттай болгосон юм. Та хэдий хугацаанд хэр жин хассан гэж бодож байна? Тэр бүсгүйчүүд дунд хоёрхон сарын хугацаанд 20 кг хассан хүн ч байсан. Аливаа зүйлийг өөрийн биеэр хийж байж үр дүнг нь мэдэрдэг.

Одоо тэгвэл танд тэсрэлт ,дэлбэрэлтийг жинхэнэ утгаар нь бидэнд харуулж бодитоор мэдрүүлж чадсан Спиннинг ханхүү Г.Мөнхсүлдийн хамт олон болох  “Монголын эргэлтэд дугуйн холбоо”-г танилцуулж байна.

118A7263 118A7265 118A7271 118A7272 118A7273 118A7274 118A7287 118A7351 118A7367 118A7390 118A7391 118A7393 118A7402 118A7411 118A7413 118A7417 118A7421 118A7424 118A7434 118A7435 118A7444 118A7446 118A7448 118A7450 118A7451 118A7453 118A7454 118A7455 118A7457 118A7458 118A7459 118A7463 118A7464 118A7466 118A7469 118A7475 118A7476 118A7477 118A7479 118A7480 118A7483 118A7484 118A7485 118A7491 118A7494 IMG_3552 IMG_3560 IMG_3566 IMG_8242 IMG_8249 IMG_8255 IMG_8263 IMG_8264 IMG_8267 IMG_8268 IMG_8303 IMG_8308 IMG_8326 IMG_8331 IMG_8335

“Super Spinning” клипийг мөн танд хүргэж байна



 


Дуучин Э.Энхзол ихэд бухимдаж, үзэгчдийг доромжлов уу

$
0
0

c2a3c03f7e4092faa585faca937facf6Анх Киви хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж DZ man-тэй хоолойны чадлаар сайхан нийлсэн дуучин Э.Энхзолыг дууг нь сонссон хүн бүр мэдэх биз ээ. Өдгөө тэрбээр “Яг түүн шиг” шоунд оролцож буй.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Найз нөхөд минь хэлж байна л даа. Ингэж хүн амьтанд доромжлуулан байж ийм шоунд орох хэрэг байдаг юмуу гэж…

Миний өмнөөс санаа зовж байгаа та нартаа зөндөө их баярлалаа, бас хайртай. Миний өмнөөс зөндөө хүмүүстэй муудалцаж байна гэнэ. Тэгэхдээ яг үнэндээ бол тэр муулж үхэх гээд байгаа хүмүүс юун сүртэй сүүжний яснууд вэ. Энэ зүгээр л хөгжилтэй шоу шүү дээ. Зүгээр л үзээд, инээгээд, стрессээ тайлаач дээ. Юун сүртэй, бүхнийг зүрх рүүгээ ойрхон хүлээж авч зовчихдог юм бэ. Юу ч хийдэггүй хүн л муулуулдаггүй, сонсогддоггүй байх. Сүртэй ш дээ. Та нар зөвхөн биднийг муулж стрессээ тайдаг юм болов уу. Муулах бас шоолон хүнтэй болгож, ямар ч байсан та нарын стрессийг тайлж байгаа юм байна даа” хэмээн ихэд бухимлдангуй бичжээ.

Түүний бичсэн зүйлийг уншсан нэг нь үзэгчдээ доромжлоод байгаа юм уу гэхэд нөгөө хэсэг нь түүнийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Анужин-гийн хувийн асуудал

$
0
0

4261

…Хүн болгонд хувийн нууц буюу хувийн асуудал байдаг. Бидний багад “Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг юм” хэмээн бие биедээ “томордог” байсан нь “Миний хувийн асуудалд бүү халд” гэсэн сануулга байсан юм болов уу даа. Одоо үед хүмүүс хувийн асуудалдаа янз янзаар л хандах болж.
Хувийн бүх асуудлаа олон нийтэд өдөр тутам дэлгэж тэдэнтэй хуваалцах, тэднээс зөвлөлгөө авч хамтдаа шийдэх сонирхолтой хүмүүс байхад зарим нь хувийн асуудлаа “хувийн нууц” гэж үзэн өөрийн дотоод сэтгэлдээ хадгалж байхыг л хүсдэг.
Монголчууд бидний “хэрэгт дуртай”,” бусдын мууд дурлах” сэтгэхүйтэй байдгийн нэгэн илрэл нь “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Анужингийн оролцсон, сэтгүүлч Болдкогийн хөтөлдөг “Шударга ярья” нэвтрүүлэг байлаа.
Маш олон хүмүүс энэ нэвтрүүлгийг үзэж, маш олон хүмүүс шүүмжлэн дургүйцэж, нилээд олон хүмүүс өмөөрөн дэмжиж, нийтээрээ энэ асуудлыг сонирхон талцаж байгаа нь Анужингийн хувийн асуудал нь бусдад ямар их сонирхолтой байгаагийн илрэл юм даа. Гэхдээ Анужингийн хувийн асуудал нь Монголын нийгэмд “гай тарьж”, “муу нөлөө үзүүлсэн үү?” гэдэг нь огт өөр асуудал.
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж байхаас нь би Анужинг мэдэх болсон. Нэвтрүүлгээс нэвтрүүлэгт Анужингийн хөтлөлт нь сайжирч, түүний оюун мэдлэгийн цар хүрээ хийгээд эрхэмсэг эмэгтэйлэг монгол бүсгүйн төрх нь бусдад сайн үлгэр болж байлаа. Мэдээж магтаал сайшаалын хажуугаар атаархал хорсол дагаж л байсан байх.
Монгол Улсын Ерөнхийлэгч асан Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн нууц бичлэгүүд алдагдсан цагаас л олон хүмүүс Анужин болон түүний баг руу дайрч давшлах боллоо. Хичнээн сайн уран бүтээл улстөртэй хутгалдахаар л хичнээн заваан зүйл болдгийг тэгэхэд би анзаарч бас харамсаж байсан.
Тэр тусмаа дэндүү бохир Монголын улстөр тэр нэвтрүүлгийг төдийгүй нэвтрүүлгийн багийнхныг зүгээр л “шавартай хутгаж” орхисон. Түүний жишээ нь Анужингийн оролцсон “Шударга ярья” нэвтрүүлэг, МАН-аас тэрээр УИХ-д нэр дэвшиж байгаа үйлдэл нь юм.
Уран бүтээлчид нь улстөрийг сонирхохгүй байсан ч улстөр нь уран бүтээлчдийг оролдож байгаагийн жишээ юм уу даа. Сайхан бүсгүй сайхнаараа байж болдоггүй, сайн уран бүтээл сайнаараа байж болдоггүй гаслантай нийгэм.
Улстөрөө дагаад заавал бохирдож байх тавилантай юм болов уу?
Анужинг би сайн танихгүй, уулзаж учирч яваагүй. Түүний санаачилсан уран бүтээл, түүний бий болгож чадсан төрх нь надад таалагддаг. Хүн болгон төгс төгөлдөр биш бөгөөд төгс төгөлдөр байх үүрэггүй. Хүн болгонд сайн муу чанарууд зэрэгцэн оршиж байдаг бөгөөд сайн чанараа хөгжүүлж, муу чанараа засч залруулж байж гэмээнэ өөрийн мөн чанар, үнэ цэнээ бий болгож чаддаг.
Харин хүмүүс бид хэн нэгнийг төгс төгөлдөр байх ёстой хэмээн шаардаж, гаргасан алдаа бүрийг нь шүүмжлэн зэвүүцэж, шоолон тохуурхдаг. Бусдын муу муухайг шоолж тохуурхаж байхдаа өөрийнхөө сул муу талын тухай огт бодохгүй болтлоо баярлан бахардаж байдаг аж. Яагаад ч юм бэ? түүнээс олж илрүүлсэн сул муу тал нь өөрийгөө түүнээс “дээр” гэх сэдлийг төрүүлж байдгаар барахгүй атаархлын манант сэтгэлээ хорслоор тайлж байгаа хэрэг.
Яг үнэндээ байна шүү дээ, бусдад дурлаж, бусдаар дурлуулж байх нь тийм ч аймшигтай зүйл биш бөгөөд гэр бүл ямар нэгэн шалтгаанаар салах нь олон нийтээрээ хэлэлцэж үзэн ядах, эсвэл нийгмийн байгууламжийг өөрчлөх гамшигтай үйлдэл биш юм.
Тэгээд ч дурлаж бас дүргүйцэх болсон, гэр бүл юунаас шалтгаалж салсан асуудал нь тухайн хоёр хүний “хувийн асуудал” бөгөөд, тэр хоёр өөрсдөө энэ асуудлаа шийдэхээс бус, олон нийтийн өмнө дэлгэж олон нийтээр хэлэлцүүлээд байх асуудал огтоос биш. Энгийн ийм асуудлыг ойлгодоггүй нь бидний хувьд харамсал, сэтгэлгээний доройтол.
Өнөөдөр Монголд минь элдэв хүмүүсийн хувийн асуудлуудаас илүүтэй, олон нийтийн сэтгэл зүйд итгэл найдвар, гэрэл гэгээ авчирсан сайн уран бүтээлүүд, өөртөө байгаа боломжуудаа ашиглан сайн үйлсийг санаачлан бусдыг үлгэрлэн дагуулах залуус, бусдад үлгэр жишээ болох эелдэг харьцаа, сайхан сэтгэлтэй хүмүүс, аливаа асуудалд туйлшралгүй голч ханддаг эх орондоо үнэнч сэтгэлтэй улстөрчид хэрэгтэй байна. Тийм залуус олон байгаа.
Хэн нэгний хувийн асуудлыг элдэв баримтуудаар хачирлан олон нийтэд дэлгэн үзүүлэх нь, тэр хүний хамаг хувцсыг нь урж тасдаад хүмүүсийн өмнө нүцгэн шалдан харагдуулах гэж хичээхтэй ялгаа юун. Хүн болгонд хувийн асуудал байгаа.  Хувийн асуудал нь тэр хүнийхээ нууц нь болж үлдвэл юутай сайн.
Сэтгэл дотроо хадгалж явдаг нууцхан хайр, хэнд ч ил гаргаж харууламгүй нандин дурсамж, зүрх сэтгэлийг хааяа хөндүүрлүүлэх гунигтай шаналал, бодох бүрдээ хэн нэгэн мэдчих юм шиг гэнэт эргэн харж ичингүйрэх учралууд хүн болгонд байдаг.
Тэр болгоныг хүмүүс мэдэж яах юм бэ? мэдлээ гээд хэнд хэрэг болох юм бэ? Хэн нэгэн хүний хувийн асуудал нь нийгэмд болон олон нийтэд муугаар нөлөөлөхгүй бол бид түүнийг сонирхож яах юм бэ? Хэн нэгний хийж бүтээж буй уран бүтээлүүд нь цаг хугацааны шалгуур давж үлдэхээс бус хувийн асуудал нь үлдэхгүй.
Үгүйдээ л бид бусдыг өөртэйгээ жишиж ойлгон, өрөвдөн хайрлаж сурах хэрэгтэй мэт. Хэрэв ийм асуудлыг дэвэргэн дэмжээд байх ахул ийм зовлон тарчлаан нэгэн өдөр танд ч тохиолдож болох шүү дээ.
ХҮМҮҮСИЙН ХУВИЙН АСУУДАЛ НЬ ХУВИЙН НУУЦ БОЛОН ӨӨРТ НЬ ҮЛДЭЖ БАЙГ. МОНГОЛЧУУД БИД БИЕ БИЕНЭЭ ЗӨВӨӨР ОЙЛГОН ХАЙРЛАЖ БАЙХЫН МУУ ГЭЖ ҮГҮЙ ДЭЭ. 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Тэйлор Свифт салжээ

$
0
0

taylor-swift-6-dec-2014-billboard-650Кантри дуучин Тэйлор Свифт найз залуу, хөгжимчин Калвин Харрисээс салсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос ийнхүү 15 сар хамтран амьдарсаны эцэст салцгааж байна. Уг мэдээллийг дуучны хэвлэлийн төлөөлөгч баталсан бөгөөд “People” сэтгүүлд “Үнэн. Тэйлор сэтгэлээр унасан байгаа. Салалтын шалтгаан нууц” гэж ярьжээ.

 

Харрис өнгөрсөн амралтын өдөр аялан тоглолтоо тараад явж байхдаа осолд орсон юм. Тэрбээр хэдхэн өдрийн өмнө эмнэлгээс гарсан гэнэ. Энэ талаар түүний менежер “Харрисийн биеийн байдал хэвийн байгаа” гэсэн байна.

 

Салалтын мэдээний дараа Тэйлор инстаграмдаа Харристэй авахуулсан зургуудаа устгажээ.

 

Поп дуучин Э.Энхзол нүцгэлсэн үү

$
0
0

Анх Киви хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж DZ man-тэй хоолойны чадлаар сайхан нийлсэн дуучин Э.Энхзолыг дууг нь сонссон хүн бүр мэдэх биз ээ. Өдгөө тэрбээр “Яг түүн шиг” шоунд оролцож буй.

Түүнийг шар хэвлэлээр нүцгэлсэн хэмээн цоллох болж. Тэгвэл фэйсбүүктээ оруулсан гэрэл зураг нь тэр биш гэнэ шүү. Энэ талаараа рок попын дуучин Э.Энхзол “Би биш ээ. Юу гэж ингэхэв” хэмээн хариултыг өгчээ.

Ямартай ч тэр өөрөө юу эсвэл өөр хүний зураг уу гэдэг нь удахгүй тайлагдах биз.

О.Ариун

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Хөөрхөн шуламнууд

$
0
0

Гайхаж байна уу? “Дух” Б.Цэцэг, жүжигчин Ц.Алдармаа нар өөрсдөө ийм тайлбартайгаар зургаа олон нийтийн сүлжээнд байршуулах болсон байна. Тун удахгүй ийм нэгэн дэлгэцийн уран бүтээл мэндлэх гэж буй аж. Дуулиант буцалсан усны хэргээсээ болж урлагаас хэсэгтээ хөндийрөөд байсан Ц.Алдармаа “Ядуугийн зовлон 2″ киногоор үзэгчидтэй уулзсан бол энэ удаад эмэгтэйлэг дүр гаргаж буй бололтой.

Харин гайхалтайгаар галбираа олж турж чадсанаараа үеийн бүсгүйчүүдээ байлдан дагуулсан Б.Цэцэг нэвтрүүлэгчийн ажлаа орхин илтгэл тавьж багагүй хугацааг үдсэн. Тэдний ижил төстэй тал нь хэн хэн нь нийгэмд сонирхолтой фигур бас ганц бие ээж нар.

Уран бүтээлч, бүтээлч сэтгэлгээ хүнд ямар их өөрчлөлт, амжилт дэвшил хөгжил авчирдагийг тэд харуулж чадаж буй. Нэг үе мандаж явсан унаад босож чадсан тэд олны хайрыг татдаг. Харин “шулам” гэдэг соёлтойгоор хэлбэл сэргэлэн нь дэндсэн гэсэн утга юм уу даа.

Э.Эгдэрмаа

Viewing all 1095 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>