Quantcast
Channel: СКАНДАЛ – Miss.mn
Viewing all 1095 articles
Browse latest View live

Ганбууш Нарад “дайн зарлав”

$
0
0

Ганбууш дуучин Нараг УИХ-д нэр дэвшиж байгаад ихэд эгдүүцэж байгаа бололтой. Нарагийн өмнөөс ичиж, “хэмжээндээ бай” гэсэн агуулга бүхий бичлэг хийсэн байна. Мөн дуучин Нараг өрөвдүүлэх арга чинь муухай байна гэсэн агуулга бүхий зураг авхуулсан нь цахим ертөнцөд “хит” болж байна.

  • 1
  • 2
  • 3
  • 4

Ануужингийн Баатартай сексдэж буй гэх бичлэг хуурамч уу /+18 /

$
0
0

56cd5bde42f93da4483d1a35801e0797

Сүүлийн үед “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Ануужин цахим ертөнцийн шуугиант эрхэмийн нэг болоод байгаа билээ. Саяхан түүний нэгэн нэвтрүүлэгт орох үед найруулагч Баатарын хуучин эхнэр жүжигчин Ундралтай хэрэлдэж буй цахим сайтуудаар нэлээд газар авч тэрбээр энэ талаар тайлбар хийж байсан. Түүнчлэн хийсэн нэвтрүүлэгтээ намын нөхдөө муулж байгаа бичлэг тарсан нь хуурамч эвлүүлэгтэй яриа хэмээн няцаалт хийж байсан билээ. Тэгвэл энэ удаад түүний яриа бүхий нэлээд нууц бичлэг таржээ. Харин энэ бичлэг мөн л эвлүүлэг эсэх талаар тэрбээр хариу мэдэгдэл хийх болов уу. Ямартаа ч цахим ертөнцөөр тарсан бичлэгийг хүргэж байна.

Мисс Солонго: Хүйсээ бус ухаанаа солиулах байж дээ, Гамбууш минь

$
0
0

13343081_1714143955533880_7290483566682046856_nН.Ган-Од буюу Ганбууш УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа дуучин М.Нарантуяаг шүүмжилсэн нь цахим сүлжээнд трэнд болж байна.

Тэгвэл Гамбуушийн үйлдлийн хариуд трансжендер мисс Солонго өөрийн фэйсбүүк хуудастаа, “Сонгуулийн сизон манайхны сэтгэлгээний ядуурлаа гэж! Надад ч иймэрхүү саналууд нилээн хэд ирсэн. Залуу хүний хувьд хөдөлмөрлөхөөс, бурж суух зав байсангүй. Нас намба, нэр төр гэж алга! Хүйсээ бус ухаанаа солиулах байж дээ. ЛГБТ хүмүүсийг хямдаар үнэлэх хэрэггүй. Гамбууш минь” хэмээн хувийн байр сууриа илэрхийлжээ.

Хүрлээгийн охин үсээ цагаанаар будаж, шинэ бренд гаргахаар зэхэв

$
0
0

“Wolarsen” нэртэй өөрийн брэнд уруулын будгаа худалдаанд гаргаад байгаа загвар өмсөгч Х.Намуун олон нийтэд МУГЖ Д.Хүрэлхүүгийн охин гэдгээрээ илүүтэй танигдсан бүсгүй. Аавтайгаа хамт “Тусгай ажиллагаа” киноны гол дүрд тоглосон тэрбээр эдийн засгийн чиглэлээр суралцсанаа ч умартах дөхөж дэлгэцийн урлагт шимтэх болсон. Энэ ч утгаараа, төд удалгүй “Шуугиан таригч” киноны гол дүрд амжилттай тоглоод байгаа Х.Намуун таван өнгийн сонголттой уруулын будгаар фэн бүсгүйчүүддээ бэлэг барьсан.

Томоохон худалдааны төвүүдэд “Wolarsen” гэхээсээ илүүтэй “Хүрлээгийн охины будаг” нэрээр зарагдаж байгаа энэхүү бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг ч Х.Намуун өөрийн цахим хуудсаар тасралтгүй хийж байгаа. Мөн олны танил, урлаг соёлын бүсгүйчүүдээр рекламдуулж хэрэндээ л борлуулалт сайтай байгаа бөгөөд энэ удаа ээлжит нэгэн сюрпризээ барихаар зэхэж яваа гэнэ.

Тэрбээр тун удахгүй нүдний тень гаргах гэж байгаа төдийгүй өмнөх бүтээгдэхүүнийхээ талаархи санал шүүмжлэлийг ч сайтар тусгаж авсан аж. Өөрийнхөө нүүр, гарыг туршилтын “бай” болгоод байгаа үзэсгэлэнт бүсгүй маань үснийхээ өнгийг ч эрс өөрчилж орхижээ. “Mixx” хамтлагийн гишүүн О.Гүнчин-Иштэй үерхэж байсан Х.Намууны хувьд найз залуугаасаа салсныхаа дараа чөлөөт стилиэр хувцаслах болж, бүр цагаан үсээр гоёхыг илүүд үзсэн нь энэ.

13336031_1211651595519696_6163206982839148185_n 13340133_1207577549260434_4638439330792622104_o 13344696_1209849712366551_4966897791720486616_n 13346887_1208504599167729_583339773428282544_n 13406982_1211249478893241_7413250190921291044_n

Нара Гамбуушийн тухай юу хэлэв /видео/

​Баяжиж чаддаггүй 4 шалтгаан. Хэрхэн шийдвэрлэх вэ?

$
0
0

maxresdefault

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд дараах 4 саад бэрхшээлийг давах шаардлагатай. Ихэнхдээ бид бүгд урдаа юу байгааг мэддэг мөртлөө хэрхэн давахаа мэддэггүй. Иймээс саад бэрхшээлийг давах аргыг хүргэж байна. Бүгдээрээ эхэлцгээе.

1. Мөнгө хэрхэн ажилладгыг ойлгодоггүй

Мөнгө тийм асуудалтай сэдэв биш ч гэлээ хэрхэн ажилладгыг ойлгодог хүмүүс цөөхөн байдаг мэт санагдсан юм. Тийм биш гэж үү. Мэдээж сургуулийн систем, эцэг эхийгээ буруутгаж болох ч гэлээ хариуцлага өөрт чинь тэр тусмаа мөнгө олох, зохион байгуулах, хөрөнгө оруулах, хадгалах гэх мэт зүйлсд ирдэг.

Мөнгө гэдэг ямарваа нэгэн зүйлийг хожиж, бүтээж, халхалдаг хэрэгсэл биш гэдгийг саятангууд ойлгодог.

Эд баялаг гэдэг гэнэтийн гайхамшиг биш харин хөдөлмөрийн үр шим юм. Баялгыг бүтээх нь дэлхийн хамгийн том тоглоом. Хэрэв энэ тоглоомонд хожихыг хүсвэл дурмийг сурах шаардлагатай. Тиймээс суралцацгаая.

Нэн тэргүүний алхам: Мөнгөний талаарх гайхалтай ном:

  • - Rich Dad, Poor Dad - Robert Kiyosaki
  • - The Total Money Makeover - Dave Ramsey
  • - The Richest Man in Babylon - George Clason

Зүгээр л унших биш мэдлэгийг эзэмш. Эргэцүүл. Бусадтай хуваалцаж, ойр дотны хэн нэгэнтэйгээ ярилц. Хувийн санхүүгээ зохицуулахад суралцаж, түүнийгээ эзэмшиснээр өмнө бодсоноосооо ч илүүгээр хурдан хугацаанд хялбар аргаар хөрөнгөжих боломжтой юм.

2. Өөрийн мэдлэг боловсролоо үнэлдэггүй.

Та маш завгүй.

Хоногийн 25 цаг ажилласан ч бүгдийг амжуулах цаг хангалтгүй. Энэ бол бизнес эрхлэгчдийн амьдрал. Тиймээс зарим зүйлсийг золиослох шаардлагатай болдог. Боломж бол үргэлжлүүлэн суралцах. Саятан хүмүүс хэзээ ч суралцахаа зогсоодоггүй. Амьдралынхаа хувьд ч, бизнесийн хувьд ч ялгаагүй.

Хамгийн боломжит хугацаа бол өглөөд унших цаг гаргах. Долоо хоног бүрийн аль нэг өдрийн өглөө уншлагын цаг болгох ч гэдэг юм уу.

Хэзээ хамгийн сулд цагийн хувиартай суралцах цагийг оруулсан бэ? Цагийн хувиартай үүнийг багтааснаар бүгдийг авч чадах болно.

Амжилттай бизнес эрхлэгчдийн дүрэм бол хэчнээн завгүй байхаас үл хамааран суралцахаа хэзээ ч зогсоохгүй байх.

Нэн тэргүүний алхам: Tim Ferriss шоуны Noah Kagan-ий ярилцалагыг сонс. the interview with Noah Kagan on The Tim Ferriss Show.

3. Та баян амьдралаар амьдардаг.

Сар бүр нэмэгдэл мөнгөөрөө юу хийдэг вэ?

Танд юу ч үлддэггүй байх магадлалтай гэдгийг би ойлгож байна. Дарга чинь ч хангалттай төлдөггүй байж болно. Танай компани хараахан уналтанд ороогүй байхад танд ямар шалтаг байгаа юм бэ?

Тиймээс нүүр тулцгаая: Та хэтэрхий их мөнгө үрж байна. Хэр их орлого олж байгаа чинь үүнд огтхон ч хамааралгүй. Хүн бүр өөрсдийн баян амьдралаар амьдардаг. Сард 200 долларын цалинтай байна уу, 2000 долларын цалинтай байна уу ямар ч ялгаагүй.

Саятангууд өөрсдийн бүтээснээсээ бага түвшинд амьдрах ухамсартай шийдвэр гаргасан байна. Харин тэд амьдралаа сайжруулахын тулд илүү их мөнгө олох шаардлагатай. Иймээс янз бүрийн хөрөнгө оруулалтын замаар нэмэлт орлого олох замыг сонгодог байна. Жишээ нь: Бизнес, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө болон бусад эд хөрөнгө гэх мэт.

Нэн тэргүүний алхам: Сүүлийн 3 сарын дансныхаа тайланг банкнаас авах. Ширхэг доллар бүрийг юунд зарцуулснаа ангилж бич. Дараа нь ирээдүйн төлөө төсвийн санг бүрдүүл.

Хэрэв төсөв батлах хэцүү байвал YouNeedABudget –г санад болгоё. Түүнчлэн The Simple Action No One Does That Will Make You A Millionaire номыг уншаарай.

4. Та хуримтлалгүй.

Дан ганц ажил хэзээ ч баян чинээлэг болгохгүй. Бүх кофенийхоо мөнгийг хадгалж хэмнэх ч ялгаагүй. Тэгвэл баялгыг хэрхэн бүтээх вэ?

Хуримтлалтай болцгооё.

Хадгаламж гэдэг нь “ирээдүйдээ хөрөнгө оруулах магадлал бүхий эдийн засгийн үнэ цэнийг нөөцлөх юм” гэж тодорхойлжээ.

Саятангууд хуримтлалтай байдаг. Хамгийн энгийн арга биш гэж үү?

Таны машин хуримтлал биш. Шинэ электрон хэрэгсэл чинь ч хуримтлал биш. Харин таны байшин хуримтлал байж болох юм. Эд бүгд ирээдүйн баялгыг чинь хулгайлж буй төлбөр юм.

Ийм зүйлсийг хуримтлуулалгүйгээр удаан хугацаанд хөрөнгөжих зүйлсийг хуримтлуул.

Нэн тэргүүний алхам: Амьдралынхаа хуримтлал тэдгээрийн үнэ цэнийн талаар нарийвчилсан жагсаалт гарга. Та жагсаалтандаа сэтгэл ханамжтай байна уу? Дараа нь илүү их хуримтлалыг бий болгох нарийвчилсан төлөвлөгөө гаргаарай.

Саятан болно гэдэг боломжгүй зүйл биш. Хэрэв та өөрийн мэдлэг болон цагаа өөрт ашигтайгаар зохицуулж чадвал хамгийн хялбар зүйл байж болох юм.

Гэсэн хэдий ч даван туулах ёстой саад бэрхшээлүүд хүнд байж магадгүй. Гэхдээ та үнэхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд мөнгөний тоглоомонд суралцаж, боловсролоо үнэлэж, дундаж амьдралаар амьдарч, хуримтлалыг бий болгоцгооё. Тун удахгүй та хүссэнээ авах болно.

Эх сурвалж: Entrepreneur

Баачкагийн мөрөөдлийг бодит амьдралд нь биелүүлсэн “Үүлэн үст”

$
0
0

10931334_740906335979263_7649501277244837338_nЗагварын тайзнаа гунхаад багагүй хугацааг өнгөрөөсөн ч “Никитон” хамтлагийн дуучин, МУГЖ Б.Батчулуунтай ханилснаар загвар өмсөгч Т.Энхтуяа богино хугацаанд олны танил болсон гэгддэг. Өөрөөсөө арав гаруй насаар ах, дуучин нөхөртөө ойролцоо насны хүү, охин хоёр төрүүлж өгсөн тэрбээр үнэтэй бэлэг, тансаг амьдралаа харин ч нэг гайхуулах дуртай. Чөлөөт цагаараа загвар өмсч, харийн оронд зугаалсан шигээ тун ч таатай амьдардаг гэх түүнд нөхөр нь үе үехэн гэнэтийн бэлэг барьдаг нь ч үнэн.

Сүүлийн үеийн загвартай цоо шинэхэн гар утас, гоёл чимэглэл, үнэтэй брэндийн хувцас хэрэглэл, тансаг үнэртэн гээд л охид хүүхнүүдийн атаархлыг төрүүлэм сайхан бэлэгнүүдээ тэрбээр олноос огтхон ч нуудаггүй. Ямартаа л, залуу эхнэрийнхээ төрсөн өдрийн баярыг угтаж “Никитон”-ы Баачка алмаазан шигтгээтэй гоёлын хослол бэлэглэж байхав дээ. Томоохон арга хэмжээнд уригдаж очоод нөхрөөсөө ч илүүтэй олны анхаарлыг татдаг үзэсгэлэнтэй бүсгүйгээр Баачка тун их бахархдаг юм билээ.

Анхны эхнэр нь Б.Нянхай хүүгээ аваад Америкийг зорьсон цагаас хойш нэлээд хугацаанд ганцаараа амьдарч, басхүү олны танил охид хүүхнүүдийг бээлий шигээ сольж явсан мань эр загвар өмсөгч Т.Энхтуяатай ханилаад танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн гэлцдэг. Тэрбээр эхнэрийнхээ талаар нэгэн хэвлэлд “Нэг арга хэмжээний үеэр танилцсан. Анх харахад сэтгэлд нэг л дотно санагдсан төдийгүй уулзаж ярилцахад улам бүр татагдаад байх шиг санагдсан. Тэр яг л миний мөрөөдлийн бүсгүй байна гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн гэх үү дээ” хэмээн ярьж байжээ. Үнэхээр ч дуучин залуугийн мөрөөдлийг биелүүлж, жаргалтай айлын тэргүүн болгосон үзэсгэлэнт гэргий нь өдгөө яг л “Үүлэн үст” шиг харагдаж байгаа биз.

13307357_989132104490017_5541756958232420402_n 13240058_985394841530410_5043655064249699150_n 13239995_980478975355330_4520979154932767273_n 13417653_994350823968145_2281546611943890883_n

С.Цахиур

www.zone.mn

Орландо Блумын хоёр бүсгүй тулгарав

$
0
0

754dd694d80245cegreat
Миранда Керр болон Кэти Перри нар Лос-Анжелес хотноо болсон Moschino брэндийн загварын шоун дээр тааралджээ. Орландо Блумын экс эхнэр болон өнөөгийн найз бүсгүй хоёр тун чиг халуун дотно уулзалдсан байна.

Миранда Керрыг тайзан дээгүүр алхах тоолонд Кэти Перри үзэгчийн суудлаас дэмжин алга ташиж байсан гэнэ. Уг шоуны дараа хоёр бүсгүй багагүй хугацааг эелдэг яриа өрнүүлэн өнгөрүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn


Өгзөгөөр бороо оруулагчид нэг тайзан дээр…

$
0
0

Дэлхий дахинд том өгзөг, үзэсгэлэнтэй төрх, сайхан холойгоороо алдартай Женнифер Лопес (Jennifer Lopez), хамгийн сүүлд Австралийн залуу рэппер Игги Азалеа (Iggy Azalea) -тай хамтран “Booty” хэмээх дууныхаа клипийг гаргасанаас хойш, өгзөгөөр бороо оруулагч хэмээх цолыг хүртсэн байна. Тэгвэл тэд саяхан Лос-Анжелест болсон амьд тоглолтон дээр, гарч ирж дуулж бүжиглэжээ.
Өгзөгөөр бороо оруулагчид нэг тайзан дээр…

 

 

Мисс О.Ариунзул төрсөн нутагтаа очоод дотоожтойгоо гүйсэн гэв үү

$
0
0

13407150_1090085031056062_2504139176521145759_nДорнод нутгийн сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл гэгддэг мисс, загвар өмсөгч О.Ариунзул хийж бүтээсэн амжилтаараа бус дуучин Б.Амархүүгийн эхнэр гэдгээ хоромхон зуурт “од” болсон нэгэн. Бийлэгжүү залуугийн хайр халамжинд умбаж яваа мисс бүсгүйн хувьд өчигдөрхөн л тансаг шилтгээнд нүүж орсноо гайхуулан жаргалын дээдийг амсаж суусан. Худалч хүнд, шалнаас бусад нь шилэн хийцтэй гэх энэхүү тансаг зэрэглэлийн шилтгээнд тэднийнх анхлан нүүж орсноороо ихэд бахархаж суугаа юм байх.

Сүүлийн үед томоохон шоу нэвтрүүлэгт уригдаж, гоо сайхныхаа нууцаас харамгүй хуваалцаж яваа О.Ариунзулын хувьд нөхрөөсөө дутахааргүй олны анхаарлыг татдаг болсон нь нууц биш. Ямар сайндаа л, ОХУ-д үнэлэгдсэн дуучин нөхөртэйгээ хүртэл барьцан хамтарсан тоглолтоо хийгээд авахав. Юутай ч, орчин цагийн олны танил хосуудын нэгэн адилаар үг хэл, үйл хөдлөл бүхнээ цахим ертөнцөд дэлгэдэг болсон тэдний хувьд саяхан нэгэн нууцаа санамсаргүй байдлаар алдсан бололтой.

Өнгөрсөн сарын сүүлээр төрсөн нутагтаа очиж, гэр бүлийнхэнтэйгээ хамт амарч тухлаад ирсэн мисс О.Ариунзулын энэхүү зураг үзэгч фэнүүдийг нь ихэд алмайруулаад байна. Гоолиг бие галбир, чамин хувцаслалтаараа гайхуулсан мисс бүсгүй адаг сүүлд нь “тайчих” дөхсөн нь энэ. Гэхдээ сайтар харвал голын эрэг дээр байх түүний хувьд энэ бол асуудал биш. Харин эрхэм нутгийнханд нь бол “Мисс хүүхэн дотоожтойгоо гүйж явна” гэж гайхаж хачирхсан ярианы сэдэв болж үлдсэн гэнэ шүү, Ариунзул аа.

13325624_1084815154916383_427542707201080649_n

13310617_1084728078258424_1954317383876674751_n

С.Цахиур

www.zone.mn

“Flash” хамтлагийн Бэбэ, “Honeymoon”-ы Соко нар юуны учир салснаа нуув

$
0
0

РТДС-ыг найруулагч мэргэжлээр төгссөн “Flash” хамтлагийн гишүүн Бэбэ буюу Н.Билгүүн-од “Honeymoon” хамтлагийн гишүүн Б.Солонготой үерхэх болсоор нэлээдгүй хугацааг үдсэн. Олны танил хос “Golden park” хотхонд төвхнөсөн бөгөөд тэднийг нэг хэсэг анхны үрийнхээ зулайг үнэрлэхээр сэтгэл догдлон хүлээж суугаа гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж, дуучин Б.Солонго албан ёсоор няцаасан гэдэг.

Ойрын үед дорвитой уран бүтээл хийгээгүй “Honeymoon” хамтлагийг үзэгчид “Гоё” жүүсний сурталчилгаагаар нь андахгүй мэдэх болсон. Харин сүүлийн жилүүдэд бараг сураг алдраад байгаа “Flash” хамтлагийн хувьд сонин ихтэй гэнэ. Тус хамтлагийн гишүүн Мийгаа харийн орныг зорьсноос хойш уран бүтээл нь тасарсан боловч дуучин Бэбэ бие даасан хэд хэдэн уран бүтээл гаргажээ.

Хэдийгээр үерхэл нөхөрлөлөө хамтын амьдрал болгосон ч гэлээ, тэдний хувьд хурим найрын тов дуулгах цаг нь болоогүй гэж үзсэн хамтран амьдрагчид саяхан салсан сурагтай. Нэгэн үе “Маск” продакшинд харьяалагдаж явсан жүжигчин, дуучин Б.Солонго өдгөө томоохон дэлгүүрийн барааг сурталчлан бараг л модель болоод байгаа бол, экс хайрт Н.Билгүүн-Од нь хувиараа бизнес эрхлэн урлагийн тайзнаас бүрмөсөн холдсон гэнэ.

Б.Содон

www.breakingnews.mn

ХОЛЛИВУДЫН “ХОРОЛМАА” -НУУД

$
0
0

196Олны танил эрхмүүд хайрлан дурлах хагацаж салахдаа ч амархан.Магадгүй амьдрал нь түмний нүдний өмнө илхэн байдаг болохоор тэр биз.Жирийн нэгэн байсан бол хэнтэй учрах төдийлөн анхаарал татна гэжүү.Инээд хамгийн алдартай дурлалын гурвалжин буюу хайрын ээдрээт түүхээс сонирхуулья.

1.Бред Питт Женнифер Энистонтой гэрлээд 5 жил аз жаргалтай амьдарсан ч “Ноён,хатагтай Смит” кинонд Анжелина Жолитой хамтран тоглоод л түүнээс салж чадахаа больсон.Өдгөө тэд өргөсөн төрүүлсэн 6 хүүхдийг хамтдаа өсгөж хамгийн бат бөх гэр бүл гэгдэж буй ч үзэсгэлэнт Анжелинаг нөхрөө хуучин эхнэртэй нь байнга харддаг гэсэн явган яриа амь бөхтэй оршсоор.

2.Вуди Аллен, Миа Фэрроу, Сун-и Превин

Өргөмөл охиноо амрагаараа сонгосон нэрт найруулагч Вуди Аллены сонголт шүтэн бишрэгчдийг нь цочролд оруулж 12 жил ханилсан авааль гэргийг нь галзууруулах дөхсөн.Эцэст нь эхнэрээ орхиж өөрөөсөө 37 насаараа дүү өргөмөл охинтойгоо гэрлэн хамт амьдрах болсон юм.

3.Роберт Паттинсон, Кристен Стюарт, Руперт Сандерс

“Бүрэнхий” киноны дараа Кристенд залуу жүжигчин бүсгүйн мөрөөддөг бүхэн ирсэн.Нэр алдар,амжилт,хамгийн гол нь бүсгүй бүрийн сэтгэлийг татсан татсан тачаангуй найз залуу.Харин хэсэг хугацааны дараа бүсгүйг “Цасан гоо ба анчин” кинонд тоглож байхдаа найруулагч Руперт Сандерстэй сээтэгнэж буй зургийг шар хэвлэлүүд дэлгэж тавьснаар “Бүрэнхий”-н алдарт хосын зам салсан билээ.

4.Деми Мур, Эштон Кутчер, Мила Кунис

Загвар өмсөгчөөс жүжигчний замналаа эхэлсэн Эштон Кучер өөрөөсөө 15 насаараа эгч Деми Мурт гэрлэх санал тавьж олныг гайхшруулж байсан цаг саяхан.Олонх нь түүнийг нэр алдрын төлөө ийм сонгол хийлээ гэж буруутгасан ч Эштон жинхэнэ хайр гэж мэдэгдэж байсан.Аз жаргалтай 6 жилийн гэрлэлтийн дараа Кучер үеийн бүсгүй Мила Кунист сэтгэл алдаж гэрлэлтээ цуцлуулсан.Тэд өнгөрсөн жил хүүхэдтэй болж аз жаргалтай амьдарч байгаа бол Деми Мур сэтгэл гутралаасаа одоо болтол салж чадаагүй л явна.Төрсөн охид нь хүртэл залуу амрагтаа хаягдсан ээжийнхээ гаргаж байгаа араншин тэвчиж дийлэхгүйд хүрчээ.

5.Мэг Райан, Дэннис Куэйд, Рассел Кроу

2000 онд ид гялалзаж байсан хонгорхон бүсгүй Мэг Райн жүжигчин Дэннис Куэдтэй гэрлэжээ.Харамсалтай нь гэрлэлт тийм ч удаан үргэлжилсэнгүй. “Гладиатор” киноны од Рассел Кроуд унан тусан дурласан бүсгүй нөхрөө орхижээ.Харин Расселын сонголт бүсгүй биш байлаа.

6.Том Круз, Кэти Холмс, Жейми Фокс

Том,Кэти хоёр 2006 онд сүр дуулиантай гэрлэсэн.6 жилийн хамтын амьдралдаа цэг тавьснаар олн нийтийн анхаарлаас бараг гарсан Кэти нөхрийнхөө сайн найзтай учир ургуулаад амжжээ.Томын шүтэн бишрэгчид бүсгүйг нөхрөөсөө салаагүй байхдаа л найзтай нь уулздаг байсан хэмээн буруутгадаг.

7.Кейт Хадсон, Камерон Диаз, Алекс Родригес

Кейт Хадсон, Камерон Диаз хоёр сайн найзууд бас эртний хамтрагчид.Тэдний энэ харилцаа нэг залууд дурлахад нь төдийлөн саад учруулдаггүй бололтой.2009 онд Кэти тамирчин Алекс Родригестой хэсэг болзсон бол ердөө хагас жилийн дараа найз Камерон нь бас түүнтэй зугаалаад амжжээ.

8.Тейлор Свифт, Тейлор Лотнер, Селена Гомес

“Бүрэнхий” киноны бас нэгэн од,охидын сэтгэлийг соронзон адил татагч Тэйлор Лотнер бас л найз охидыг муудалцуулах шахсан.2009 онд Селена Гомектой хэсэг болзож байснаа удалгүй түүнийг найз Тейлор Свифтээр нь сольсон ажээ.Охид харин тэгтэл муудалцсангүй,одоо ч сайн найзууд оровч гаравч хамт хэвээрээ.

9.Анжелина Джоли, Билли Боб Торнтон, Лора Дерн

Үзэсгэлэнт Анжи өмнө нь бас нэгэн хосыг салгаж явсан түүхтэй.Өөрөөс нилээд ах жүжигчин Билл Боб Торнтоныг эхнэр Лорагаас нь салгаж дөнгөж Анжи түүнтэй 3 жил хамт амьдарсан.

10.Бритни Спирс, Кэвин Федерлайн, Шэр Жексон

Жүжигчин,дуучин Шэр Жексон сүйт залуу Кэвинтэйгээ аз жаргалтай байлаа.Тэд 3 жил хамтдаа амьдарч хөөрхөн хүүтэй болж,удаах хүүгээ ч хүлээж байж.Харин тэр нэгэн өдөр хосууд дуучин Бритни Спирсийн клипний зураг авалтад оролцож бүжиглэхээр очжээ.Ид мандаж яваа дуучин бүсгүйд урхидуулсан Кэвин жирэмсэн сүйт бүсгүйгээ хаяж,Бритнитэй гэрлэлээ.Харин энэ гэрлэлт Бритнид ямар үнээр туссаныг бүгд мэдэх билээ.

Эх сурвалжийн линк: http://zuwluguu.net/photo/6399-2016-06-17-02-37-15

Рэппэр гүнж N.M.N юунд улс төржив

$
0
0

Рэппэр N.M.N 2014 онд “М Галакси студи”-ээс зохион байгуулсан залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төслийн ялагчаар тодорч, энэ мөчөөс олны хараанд өртөх болсон. Уг төсөлд Чойжоо, Тэнүүн, Баярцэнгэл, Номин, Хишгээ зэрэг зургаан залуу уран бүтээлчид өрсөлдсөн юм. Рэппэр бүсгүй алдарт дуучин Бруно Марсын тоглолтыг Хонконгоор аялангаа үзэх эрхээр шагнуулж байжээ.

“Winner fitness club”-т фитнессээр хичээллэдэг түүний зургийг харсан фэнүүд нь гоё биетэй болж байна хэмээн магтах болжээ.

Мөн түүний нэгэн фэн нь “МУИС-т орох миний бас нэгэн шалтгаан. Даанч намайг элсдэг жил та төгсөөд явчихсан” гэсэн сэтгэгдэл илгээж байв.

Өмнө нь дуучин Зоригт, Оппозит, Lego хамтлагтай хамтран уран бүтээл туурвиж байсан N.M.N Жонон хамтлагтай хамтарсан Цахилбаа дуугаа клипжүүлсэн юм.

Харин хамгийн сүүлд туурвисан “Ганцаараа биш” дууны клипэн дээр тэрээр “Трэнд” брэндийн даавуун футболкоор “гангарсан” бөгөөд фэйсбүүк хуудастаа “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжив” хэмээжээ.

Жүжигчин Амараагийн бичлэгийг үргэлжлүүлсэн цувралыг амилуулсан рэппэр гүнжийн улс төрийн өнгө аяс, агуулгатай дуу дуулсанд зарим нь зүгээр л дуугаа дуулахгүй намын захиалга авч, улс төржлөө хэмээн унтууцан хүлээж авч байгаа гэнэ.

Ука транс жендер Сокогийн бэлгийн амьдралыг нь сонирхов

Кристен Стюарт найз бүсгүйгээ аавтайгаа танилцуулжээ

$
0
0

af7520d13c18cc88dad96d29f7f66750_kris10420431_880917335263306_1573336447016723_nЖүжигчин Кристен Стюарт өөрийн найз бүсгүй Алисия Каргайлтай эргэж нэгдсэн байна. Тэд Канны кинонаадам эхлэхээс хэд хоногийн өмнө эргэн нэгджээ. Наадмын Улаан хивсний ёслолд тэд гар гараасаа барилцан оролцсон юм. Ингэснээр дотно харилцаа нь хэвийн гэдгийг нотлон харуулав.

Сүүлийн үед тэдний харилцаа нэлээн гүнзгийрч байгаа гэдэг нь улам ил болоод байгаа. “Бүрэнхий” киноны од бүсгүй өөрийн хайртай бүсгүйг аав Жон Стюарттайгаа хүртэл танилцуулжээ.

Тун саяхан Кристен Стюарт Соко гэдэг нэрээрээ алдартай жүжигчин, дуучин Стефани Соколинскитэй харьцаагаа тасласан билээ. Тэр бүсгүй Кристенд хаягдсандаа сэтгэлээр ихэд унаж, галзуурахын наагуур байсан гэнэ шүү.
1466480713_2911fe5800000578-3096604-image-a-117_14325895830529542791512016-03-17-11-30www.urlag.mn

Намын дарга нарыг “хуйлруулсан” мисс Ө.Буянхишиг ээж болох нь

$
0
0

buyan-3Мисс, загвар өмсөгч Ө.Буянхишиг гэхээр хүмүүс ноолууран гоёл, ундааны сурталчилгаагаар нь андахгүй мэддэг. Дэлхийн томоохон тэмцээнд амжилттай оролцож, Монголын нэрийг гаргаад ирсэн тэрбээр шаггүй бизнесмэн гэдгээ сүүлийн үед харуулаад байгаа. Хосуудад зориулсан “The love house” нэртэй хувцасны дэлгүүр нээснээр загварын тайзнаа тоотойхон гарах болсон мисс бүсгүй маань “Аз жаргалын урлаг” нэртэй сургалтын төвд гоо зүй, хувцаслах урлаг, харилцааны соёл зэрэг олон сонирхолтой хичээл заах болсоор удаж буй.

Өдгөө хуримын хувцасны дэлгүүр нээхээр шийдээд буй царайлаг бүсгүй бизнесээ найз залуутайгаа хамтарч хийдэг байсан бөгөөд өөрийн гэсэн томоохон ресторан хүртэл байгуулж амжжээ. Мөн дэлхийд нэртэй хэд хэдэн компанид гэрээгээр ажилладаг тэрбээр энэхүү туршлагаа үе тэнгийн охид эмэгтэйчүүдтэй хуваалцах нэн дуртай юм билээ.

Загварын охид, мисс бүсгүйчүүд дундаа л хамгийн сайхан бие галбиртай хэмээгддэг Ө.Буянхишиг фото моделийн чиглэлээр ажиллах хүсэл сонирхолтой ч МАН-ын хурган дарга нарын хайр ивээлд багтаж, ирээдүйд шаггүй сайн улстөрч болохоор сэтгэл шулуудсан гэдэг. Тэгвэл ойрын хугацаанд гэр бүлийн амьдрал зохиох бодолгүй явсан гэх мисс бүсгүй хөл хүндтэй болж, хувийн амьдралдаа цоо шинэ хуудас нээхээр сэтгэл догдлон суугаа нь батлагджээ. Энэ тухайгаа чамгүй нууцалж, олны нүднээс далдхан амьдарч байсан Ө.Буянхишиг саяхны нэгэн арга хэмжээнд хэвлэлийнхэний дуранд өртөж “нууц” нь задарсан гэнэ шүү.

Б.Содон

www.breakingnews.mn

Топууд эвлэрлийн гэрээ байгуулжээ

$
0
0

 

 

Загварын тайзнаа гарсан л бол хамгийн хүндтэй шагнал болох Топ модель өргөмжлөлийг нь хүртэх нэр төрийн хэрэг. Хууччуул болох топ Д.Болормаа, Э.Одгэрэл нар хоорондоо тийм ч найрсаг биш нь рок попоор бол Ариунаа, Сарааг санагдуулам. Харин шинэ үеийн топууд эгч нарынхаа ийм байдлыг давтсангүй. Эв найртай гэгч нь хамтдаа зураг авалтад оролцож бие биенийхээ төрсөн өдөр, баяр ёслолыг хуваалцдаг юм билээ. Ингэснээр загварынхан тайзны ард ёстой алалцдаг, хэрүүл тасардаггүй гэх сөрөг ойлголтыг засаж байгаа юм л даа.

Топ О.Уянга, Г.Уранцэцэг нар Хөвсгөл далайд авахуулсан зураг олны сэтгэлд ихэд нийцэж. Харин энд С.Ариунбилэг, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, О.Уянга нарын топууд хамтдаа зураг авалтад орсон байна. Эдний үеийнхэн магадгүй энэ цаг үеийн хамгийн эв найртай топууд тодотголын эзэн болох биз ээ. Алийн болгон хонь чоно болж явах вэ. Загварын ертөнцөд ч эерэг хандлага, үлгэр дуурайл үзүүлэх чанар хэрэгтэй л дээ.

Э.Эгдэрмаа

Топ О.Уянгагийн “хагас нүцгэн төрх”

$
0
0

 

 

“Азийн супер модель” тэмцээний дэд байрын эзэн топ модель О.Уянга өдгөө загварын тайзнаа эргэн ирээд гялалзаж яваа.

Тэрбээр хоёр ихэр охидтой болсон ч төрөөгүй юм шиг л аашилж буй. Гоолиг сайхан биеэрээ гайхуулж хааяадаа өөрийн цахим хуудаснаа “хагас нүцгэн” зургаа оруулчихдаг топ маань энэ удаад усны хувцастай зургаа найзууддаа сонирхуулжээ.

 

Хаа ч цуг гэж мэдээрэй

$
0
0

13466360_1132838113435612_8116475396810579397_n712462477201606240147

“Making The Band” шоунаас төрөн гарсан хамтлагуудын нэг бол  “Anemone” юм. Тус шоунаас гарсан нөгөө хамтлагуудаа бодвол хэд хэдэн олонд хүрсэн дуутай тэд даанч охидын хамтлагийн жишгээр гишүүдээ сольсоор.

Хамтлагийн ахлагч Жульдыз Солонгос улсад суралцахаар болж уран бүтээлийн ажлаа орхисон бол сүүлд Жанна хамтлагаасаа гарсан. Өдгөө хамтлагийн бууриа сахьж үлдсэн хоёр шинэ гишүүн нэмж авснаар гурвуул ажиллахаар болоод байгаа юм.

Харин хамтлагаасаа гарсан хөөрхөн Жулиа “Mixx”-ийн Амараатай гар нийлэн ажиллах болжээ. Соло уран бүтээл хийхээр зориг шулуудсан Амараа хоёр ч клипээ Жулиагаар “гоёсон”. Ямартаа ч “хаа ч цуг” явах болсон залуусыг хайр дурлал холбосон уу хэмээн таамаглах хэрэгт дуртай нөхөд олон байна. Зарим нь үнэхээр хөөрхөн хосууд болно доо хэмээн өмнөөс нь шүүрс алдах болжээ.

эх сурвалж:photonews.mn

Рианна, Дрэйк хоёр эргээд хамтдаа

$
0
0

97a083aed5036636great

Сүүлийн хэдэн жил 28 настай дуучин Рианна их олон хүнтэй нэр холбогдсон. Гэхдээ дуучин бүсгүй өөрийн хувийн амьдралыг бусдын нүднээс нууж, алийг нь ч нотлоогүй билээ. Гэхдээ поп од ганцаараа гэсэн үг биш юм.

Эх сурвалжууд Рианнагийн хувийн амьдрал тун дажгүй байгаа хэмээв. Өдгөө алдартай дуучин бүсгүй өмнө нь үерхэж байсан 29 настай дуучин Дрэйктэй дахин уулзалдаж байгаа аж. Тэд сайн найзууд хэвээр үлдсэн үү, аль эсвэл хайр дурлал нь дахиад сэргэсэн үү гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдэв.

Хэд хоногийн өмнө тэд өглөө эрт Лондон хотын нэгэн шөнийн цэнгээний газраас хамтдаа гарч явжээ. Гэхдээ хэрэгт дуртай папарацци нар тэдний зургийг хамтад нь байгаагаар авч чадаагүй аж. Учир нь, тэд уг газраас тус тусдаа гарцгаасан байна. Харин дуучин Николь Шерзингерын төрсөн өдрийн үдэшлэг дээр Рианна, Дрэйк нар нэг нэгнээсээ ер холдоогүй гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn

Viewing all 1095 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>